Дэлхий дахинд
Зэвсэглэсэн, аюултай эмэгтэй ирсэн сургаар АНУ-д 20 гаруй сургуулийг түр хаагаад байна
АНУ-ын Колорадо мужийн Денвер хотын ойролцоох Колумбайн дунд сургуульд 1999 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр зэвсэгтэй сурагчид халдаж, ангийнхаа 12 хүүхэд болон нэг багшийн амийг хөнөөж байжээ.
Энэ долоо хоногийн сүүлээр уг аллага болсны 20 жилийн ой тохиох гэж байна.
Гэтэл энэхүү өдрийг тохиолдуулан аллага үйлдэхээр нэгэн эмэгтэй Колорадо мужид ирсэн гэх мэдээллийн дагуу цагдаа нар Колумбайн дунд сургууль болон Денвер орчмын 20 гаруй сургуулийг түр хааж, хамгаалалтад авжээ.
18 настай Сол Пэйз гэгч эмэгтэй Даваа гарагийн шөнө Колорадод ирээд сургууль руу сүрдүүлэг илгээсэн тухай Холбооны Мөрдөх Товчоо мэдээлсэн байна.
Сүрдүүлэг ямар агуулгатай байсан, эмэгтэйг хаанаас ирсэн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Уг эмэгтэй хамгийн сүүлд Денверийн баруун талд орших уулын бэлд харагдсан гэнэ. Зэвсэглэсэн, онц аюултай этгээд тул тааралдвал уулзахгүй, хол байхыг иргэдэд анхааруулжээ.
Эмэгтэйг эрэн сурвалжлах ажил үргэлжилж байна.
Эх сурвалж: Associated Press