Бусад
Б.Гомбосүрэн: Дэлхийд нэвтэрсэн эмчилгээний шинэ төрөл бол “Laennec”

Сүүлийн жилүүдэд уушгины өвчлөл, тэр дундаа уушгины гуурсан хоолойн архаг бөглөрөлт, гуурсан хоолойн багтраа, үрэвсэлт өвчин элбэг тохиолдох болжээ.
Энэ тухай болон эрүүл мэндийн салбарт шинээр нэвтэрч буй эм, эмчилгээний талаар АШУҮИС-ийн Уушгины эмгэг судлалын тэнхимийн багш, анагаах ухааны доктор, профессор Б.Гомбосүрэнтэй ярилцлаа.
УУШГИНЫ ӨВЧЛӨЛД СТРЕСС БУХИМДАЛ Ч НӨЛӨӨЛНӨ
-Та уушги судлалаар мэргэшсэн, Монголын нэртэй эмч нарын нэг. Сүүлийн үед уушгины өвчлөл ихэссэн гэж байна?
-Амьсгалын замын эрхтний өвчлөл аль ч улс оронд тэргүүн байранд орж, амбулаторийн дотрын эмч нарт хандагсдын 60 орчим хувийг эзэлдэг. Манай улсад сүүлийн 10 жилийн судалгаагаар уушгины өвчнүүд тухайлбал, уушгины архаг бөглөрөлт өвчин, гуурсан хоолойн багтраа, өвөрмөц болон өвөрмөц бус зарим үрэвсэлт өвчин мэдэгдэм нэмэгдэж, өмнө нь бараг тохиолддоггүй байсан уушгины завсрын эдийн эмгэгүүд оношлогдож байдаг өвчин мэт болсон. Энэ нь хүн амын идэвхтэй хэсгийн хөдөлмөрийн чадварыг алдагдуулах, тахир дутуу болгох гол шалтгаан болж байгаа төдийгүй өвчтөний амь насанд аюул дагуулдаг нь Монгол Улсын нийгэм эдийн засагт хохирол учруулж байна. Иймээс эрүүлийг хамгаалахын төдийгүй төр, засгийн хэмжээнд авч үзэх асуудал болжээ.
-Манайх хуурай сэрүүн амьсгалтай газар. Дээрээс нь сүүлийн жилүүдэд хуурайшилт ихтэй, хур багатай байгаагаас үүдэж энэ төрлийн өвчлөл бас нэмэгдээд байна уу?
-Монгол Улс эх газрын эрс тэс уур амьсгалтай, уулын баяжуулах ба олборлох үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, түүнийг дагасан агаарын тоосжилт, бохирдол, хүн амын гуравны нэг нь суурьшсан хотын агаарын ба хөрсний бохирдол хянах боломжгүйгээр ихэссэн. Дээрээс нь хүмүүсийн ядуурал, стресс нэмэгдсэн нь уушгины өвчин үүсэх, газар авах шалтгаан болж байна. Гэвч үндсэн шалтгаан нь улсын хэмжээнд аюулын харанга дэлдэхэд хүрээд буй агаарын бохирдол юм. ДЭМБ 2018 оны арван хоёрдугаар сард Улаанбаатар хотыг хамгийн бохирдол ихтэй хотоор нэрлэсэн. Өмнө нь Бээжин, Нью-Дели хотын дараа орж байлаа.
-Уушгины өвчлөл ярихаар агаарын бохирдол ярих хэрэгтэй байх. Утаа уушгинаас гадна ямар эрхтэнд нөлөөлж байна вэ?
-Уушгины өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд дээр дурдсан эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөллийг багасгах, улмаар бүрмөсөн арилгах хэрэгтэй. Харамсалтай нь төр, засгаас явуулж байгаа бодлого нь эсрэг байгаа юм. Тухайлбал, Улаанбаатар хотын утаатай тэмцэх нэрээр утаагүй түлш, утаа гаргадаггүй зуух гэсэн үлгэр ярьж, олон тэрбум төгрөг зарцуулсан нь үнэн хэрэгтээ хэдэн хүний түрийвчийг түнтийлгэхээс өөр үр дүн өгсөнгүй.
Хамгийн хялбар замаар дамждаг халдварт өвчний дийлэнхийг амьсгалын замын өвчлөл эзэлдэг.Тухайн халдварт өвчний тохиолдлыг бууруулж, хүн амыг урьдчилан сэргийлэх нь эрүүл мэндийн болон хүрээлэн буй орчны давхар нөлөөллөөс шалтгаална. Өөрөөр хэлбэл, хэдий сайн эмчилгээ хийж, эрүүл мэндийн байгууллагууд сайн ажиллалаа ч хотын утааг бууруулахгүй бол өвчлөлийн тоо эргээд нэмэгдэнэ. Иймд бохирдлоо ч багасгах, өвчлөлөөс ч урьдчилан сэргийлэх арга хэмжээг хамтад нь хэрэгжүүлэх шаардлагатай. Гэвч өнөөгийн нийгмийн нөхцөлд агаарын бохирдлыг бууруулах нь цаг хугацаа шаардах зүйл болж байна.
ЭХЭСИЙН ТАРИЛГАД ОЛОН ЧУХАЛ БОДИС АГУУЛАГДДАГ
-Төр, засгаас анхаарч байвч агаарын бохирдол буурахгүй байна. Хүмүүс идэж уухдаа анхаарч байвч, амьсгалах агаар өвчний эх үүсвэр болоод байхад яах ёстой вэ?
-Энэ нөхцөл байдалд амны хаалтыг зөв зохистой хэрэглэхийн зэрэгцээ дархлаа сайжруулах бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Хүрээлэн буй орчны сөрөг нөлөөлөлд тэсвэртэй болгох үүднээс илчлэг сайтай хоол, хүнсийг тогтмол хэрэглэх, дархлаа дэмжих ба хэт исэлдэлтийн эсрэг байгалийн гаралтай бэлдмэлүүд хэрэглэвэл зохистой.
Гадаад орчны аливаа сөрөг нөлөөллөөс хамгаалан бие махбодийн хэвийн үйл ажиллагааг эсийн төвшинд удаан хугацаанд хэвийн байлгахын тулд гадаадын улс орнууд, ялангуяа, япончууд хүүхдийг төрсний дараа эхэсийг хэзээд хэрэггүй болсон мэт үздэггүй. Яагаад гэвэл, эхэст хүний бие махбодид хэрэгтэй амин чухал бодисууд агуулагддаг болохыг судалсан учраас дэлхий нийт орчин үеийн бүх төрлийн өвчин эмгэгийн эмчилгээнд хүний эхэсийн тарилга, бэлдмэлийг өргөнөөр хэрэглэхийг зөвлөдөг болсон.
-Сонирхолтой санагдаж байна. Хүний эхэсийн бэлдмэл Японы ард түмний эрүүл мэнд, гоо сайхны шалгарсан хэрэглээ болсон орчин үеийн эмчилгээний нэг. Энэ бүтээгдэхүүний ач холбогдол, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаар тодорхой мэдээлэл өгөөч?
–Эхэс бол умайн хананд шигдэн байрлаж, эхээс ургийг тэжээлийн бодис, хүчилтөрөгчөөр хангадаг амин чухал эрхтэн. Харин түүний цэвэршүүлсэн гидролизат болох эхэсийн бэлдмэл нь бодисын солилцоог эрчимжүүлэх, эсийн амьсгалыг идэвхжүүлэх, шингэний ба эсийн дархлааг дэмжих, дааврыг цогцоор нь тэнцвэржүүлэх суурь засалд эерэгээр нөлөөлдөг. Тиймээс орчин үеийн анагаах ухаанд элэгний үйл ажиллагааг дэмжих, биеийг хоргүйжүүлэх, хөгшрөлтийн эсрэг, цэвэршилтийн үеийн сөрөг үр дагаврыг арилгах, нөхөн үржихүйг дэмжих, үе мөчний холбогч эдийг нөхөн сэргээх, мэс засал ба гэмтлийн дараах нөхөн сэргээлт болон шархны эдгэрэлтийг хурдасгах эмчилгээний зориулалтаар хэрэглэж, үр дүнг нь ч сайшааж байна.
АРХАГ ЯДАРГАА, ДАРХЛАА СУЛАРСАН ҮЕД Ч ХЭРЭГЛЭЖ БОЛНО
-Дэлхий нийтэд энэ эмчилгээг өргөн хэрэглэдэг. Харин Монголд ямар мэдээлэлтэй байгаа бол, аль эмнэлгүүдэд, мөн ямар өвчинд энэ эмчилгээг хийж байгаа вэ?
–Эхэсийг эс, молекулын төвшинд эрчимтэй судалж, хүний эхэсээс эмчилгээний болон гоо сайхны бүтээгдэхүүн гарган авч байна. Тухайлбал, АНУ, ОХУ, Европын холбооны орнууд, Хятад, Өмнөд Солонгос, Вьетнамын ямар ч насны эрүүл болон эмгэгтэй хүмүүс өргөн хэрэглэх болсон.
Монголчуудын дунд элэгний С вирус, эмийн болон архины шалтгаант элэг хатуурах өвчлөл их байдаг. “LAENNEC” буюу хүний эхэсийн тарилга нь элэгний гэмтсэн эд эсийг нөхөн төлжүүлж үйл ажиллагааг нь дэмжин олон өвчнийг анагаадаг. Мөн үргүйдэл, бэлгийн сулралын эсрэг, цэвэршилтийн үеийн хам шинж, умайн архаг салстын үрэвсэл, осол гэмтэл, хагалгааны дараах нөхөн сэргээлт, архаг ядаргаа, хөгшрөлтийн эсрэг залуужуулахад хэрэглэдэг бүтээгдэхүүн юм.
П.Н.Шастины нэрэмжит клиникийн III эмнэлгийн хоол боловсруулах эрхтэний эмгэгийн тасгийн эрхлэгч Д.Бадамсүрэн (Ph.D) удирдан С.Бадамжав (Ph.D, дэд профессор), Л.Тулгаа (Ph.D) нараар ахлуулан элэгний хатууралтай найман хүнийг түүвэрлэн сонгож лабораторийн шинжилгээ болон элэгний хатуурлыг фиброскани багажаар тогтоон Лаеннекийг өдөрт 2мл-ээр нэг удаа 25 хоног тарьж эмчилсэн.
Эмчилгээний дараа элэгний задрал багасан элэгний эсийн нөхөн төлжилт сайжирч, хатуурлын зэрэг 30 хүртэл хувиар буурсан нь сайхан мэдээ юм.
-Тарих, уух гээд эмчилгээний арга хэлбэрийн хувьд яаж хэрэглэдэг вэ. Мөн үр дүн хэр байна?
-Эерэг үр дүн маш их байна. Жишээ нь, амьсгалын замын архаг үрэвсэлтэй, хүчилтөрөгчийн архаг дутагдалтай өвчнүүдийн үед энэ тариаг өдөрт 4мл-ээр 25 өдөр булчинд тарьж хэрэглэхэд үрэвсэл намдаж, хүчилтөрөгчийн дутагдалтай байсан эрхтнүүдийн үйл ажиллагаа хэвийн болж биеийн ерөнхий зовиур багасан эрч хүчтэй болж байна. Мөн элэгний архаг үрэвсэл, элэгний хатуурлын үеийн хам шинжүүд, архаг ядаргаа, арьсны үрчлээ, нөсөөжилт, арьс цайх өвчин, цэвэршилтийн хам шинжийн эмгэгүүдэд үр дүнтэй байгаа талаар хэрэглэгчид маань сэтгэгдлээ хуваалцсаар байна.
-Манайхан эмчилгээний үр дүнг богино хугацаанд хардаг улс. Энэ тарианы хувьд үр дүн нь ямар хугацаанд мэдэгддэг юм бол?
-Бүтээгдэхүүний тун хэмжээг нас, биеийн онцлогт тохируулан эмчийн заавраар хэрэглэнэ. Ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчид хандах хэрэгтэй .Үр дүнгийн хувьд өвчний хүнд, хөнгөнөөс шалтгаална. Жишээ нь архаг ядаргаа, дархлаа суларсан үед 14 хоногийн дараа, элэгний архаг үрэвслийн үед гурван сарын дараа үр дүн нь илэрнэ.
-Магадгүй хүмүүс энэ эмчилгээг сонирхож байвал хаанаас авах, хаана хандах вэ?
-Энэ тарилгыг “Монос”, “Ази фарм”, “Монгол эм импекс”, “Хүрмэн”, “Тавин ус”, “Астра фарм”, “Монфарм”, “Бэриш фарм” “Баянгол мед” эмийн санд худалдаалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 8003-2442, 8007-2442, 8006-2442 дугаар руу залгаж авах боломжтой.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм18 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм20 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм20 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм19 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр19 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна