Connect with us

Дэлхий дахинд

Ерөнхийлөгч болсон жүжигчид

Нийтэлсэн

-

Украины Ерөнхийлөгчийн хоёрдугаар шатны сонгуулийн санал хураалт өндөрлөж, жүжигчин эр тус улсын төрийн тэргүүнээр сонгогдох нь тодорхой болсон билээ. Тодруулбал, нэр дэвшигч Владимир Зеленьскийд сонгогчдын 73.17 хувь нь итгэл хүлээлгэсэн бол түүний өрсөлдөгч, одоогийн төрийн тэргүүн Петр Порошенкогийн төлөө санал хураалтад оролцсон сонгогчдын 24.5 хувь нь саналаа өгсөн байна.

Ялалт ирэх нь тодорхой болсны дараа Зеленский “Та ямар ч мэргэжилтэй байсан Ерөнхийлөгч болох боломжтой” гэж мэдэгджээ. “Би хараахан албан ёсоор Ерөнхийлөгч болоогүй байгаа ч Украин улсын иргэн гэж бардам хэлнэ. Би бүн бүрт “Биднийг хараарай. Бүх зүйл боломжтой” хэмээн хэлж чадна” гэжээ. Түүний хувьд улс төрийн ямар ч туршлагагүй, гагцхүү шоу бизнес л эрхэлж байсан нэгэн юм.

Украины шоумен, инээдмийн жүжигчин, найруулагч, продюссер Владимир Александрович Зеленский 1978 оны нэгдүгээр сарын 25-нд төрсөн. Түүний эцэг математикч, программист, техникийн ухааны доктор, профессор Александр Семёнович Зеленский Монголд 20 жил ажиллаж амьдран, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг босголцсон байна.

Зеленский бага насандаа дөрвөн жил Эрдэнэт хотод амьдарч, нэгдүгээр ангиа дүүргэжээ. Дараа нь Украин руу буцан, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай гимназ төгссөн аж. 1995 онд дунд сургуулиа төгссөн тэрбээр Киевийн үндэсний эдийн засгийн их сургуулийн Криворожийн эдийн засгийн дээд сургуульд элсэн орж, хуулийн боловсрол олж авсан ч мэргэжлээрээ хэзээ ч ажиллаж байгаагүй аж.

2003 онд Елена Владимировна гэх бүсгүйтэй гэрлэж, охин, хүү хоёртой болжээ. Хөрөнгийн тухайд өгүүлэхэд, 2017 онд жилийн орлого нь 7.3 сая гривен (664 сая гаруй төгрөг). Тэрбээр банкны дансандаа 434 мянган ам.доллар, 1.2 сая гривентэйгээ мэдүүлжээ.

Зеленский Киев мужийн Иванкович сууринд 29 мянган ам.доллараар худалдаж авсан байшин, 25 мянган ам долларын үнэтэй 1200 квадрат метр эдлэн газартай. Түүнээс гадна Зеленскийн гэр бүл таван байртайгаас дөрөв нь Киевт байдаг, мөн Их Британид хоёр байр түрээслэдэг аж.

Рональд Рейган – АНУ

Роналд Вилсон Рейган – (1911 оны 2 сарын 6 – 2004 оны 6 сарын 5) нь улс төрч, уран илтгэгч, жүжигчин бөгөөд 1987-1989 оны хооронд АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Түүнээс өмнө 1967-1975 оны хооронд Калифорни мужийн 33 дахь амбан захирагч, Холливуд дахь жүжигчдийн холбооны тэргүүнээр ажиллаж байв.

Рональд Рейган 19 настайдаа Калифорни мужийн Лос Анжелос хот руу шилжиж, тэндээсээ жүжигчин болох гараагаа эхлүүлжээ. 1932 онд тэрээр IOWA радио телевизийн сургуулийг төгсөөд, жижиг хотод радиогийн хөтлөгч, найруулагч хийж байсан юм. Радио станцаар дамжуулан олон түмэнд дуу хоолойгоо таниулсан Рональд Рейганд “Уарнер Бродерс”-ийнхнаас кинонд тоглох санал ирүүлжээ.

1937 онд тэрээр “Уарнер Бродерс” студитэй долоон жилийн гэрээ байгуулж,  нэлээд хэдэн дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхлөв. Тэрээр “Теннессигийн хамтрагч”, “Энэ бол Арми”, “Харанхуй ялалт”, “Монтана дахь шилтгээний гүнж”, “Эфирийн өрөөний хайр” зэрэг олон кинонд гол дүр бүтээснээс дийлэнх нь кобой залуугийн дүр байлаа. Америк даяараа алдарт жүжигчин Рональд Рейганыг андахгүй таньдаг болсон юм.

Радиогийн хөтлөгчөөс гараагаа эхэлсэн Рональд Рейган SAG телевизийн даргын суудал хүртэл дэвшчээ. Тэрээр SAG-ийн “Цахилгааны ерөнхий теарт” нэртэй телевизийн нэвтрүүлгийг хөтлөх болсноор нэр хүнд нь улам дээшилж халаасан дахь мөнгө нь ч бас тэр хэмжээгээр нэмэгдэж байсан юм. Рональд Рейган тус нэвтрүүлгийг өдөрт дундажаар 14 цаг хөтлөснийхөө хөлсөнд сардаа 125 мянган долларын цалин авдаг байжээ. Энэ мөнгийг 2008 оны ханшаар бодож үзвэл нэг сая гаруй доллар болж байгаа юм.

Түүний хамгийн сүүлд бүтээсэн дэлгэцийн бүтээл бол “Алуурчид” нэртэй кинонд 1964 онд тоглосон байна. Тэр цагаас хойш Рональд Рейган улс төрд хүчээ сорихоор шийджээ.

Вацлав Гавел – Чех

Чехийн төрийн зүтгэлтэн, хүмүүнлэгүзэлтэн Вацлав Гавел 1989-1992 онд Чехословакийн сүүлчийн, 1993-2003 онуудад Чех улсын анхны ерөнхийлөгч байжээ. Дэлхийн улс төрийн лидерүүд түүнийг “Хилэн хувьсгалын” баатар, “1989 оны бэлгэдэл” гэж нэрлэдэг.

Тэрээр “Люцернафильм” кинокомпанийг үүсгэн байгуулагчдын үр удам, жүжгийн зохиолч, жүжигчин байв. Тэрбээр гэр бүлийн бизнес болох кино зураглалыг хөгжүүлжээ. 1960-1968 онд Вацлав Гавел “На Забрадли” театрт ажиллаж, тайзны ажилтан, дараа нь найруулагчийн туслах, менежер хийж, мөн кино зураг авдаг болжээ.

1965-2011 онд тэрбээр “Every Young Man” (1965), Inventura (1981), “Stone Bridge” (1996), “Broken Head” (2004), and “Care” (2011) кинонуудад тоглосон байна.

Вацлав Гавел 1965 оноос хойш улс төрд хүчээ сорьж, “Тvarzh” (“Face”) сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн болжээ. 1989 онд “хилэн хувьсгал”-ын дараа тэрээр Чехословакийн Ерөнхийлөгчөөр сонгогдож, 1990 оны долдугаар сарын 5-нд анхны чөлөөт сонгуулийн үеэр хоёр жилийн хугацаатай сонгогдсон байна. Түүний Ерөнхийлөгчийн албанд Жавел Зөвлөлтийн Варшавын Пактыг гишүүнээр элсүүлэх, НАТО-д хүргэх ажлыг удирдан зохион байгуулж, Чех улсыг Европын Холбоонд элсүүлэх талаархи шинэчлэлийг эхлүүлжээ.

Чехословакийн 1989 оны “Хилэн хувьсгалын” үеэр сөрөг хүчний нийгэм, улс төрийн “Иргэний форум” байгууллагыг санаачлагчдын нэг нь Гавел байсан бөгөөд 1989 оны арванхоёрдугаар сард ЧССР-ийн Холбооны чуулган түүнийг санал нэгтэйгээр Ерөнхийлөгчөөр сонгожээ.

Вацлав Гавел өөрийн үзэл бодлыг улс төрийн нялуурлаас ямагт дээгүүр тавьдаг байсан аж. Тэрбээр нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө Түвдийн лидер Далай ламыг гэртээ хүлээн авахдаа Чех-Хятадын харилцаанд ямар нөлөөтэйг үл анзаарчээ. Мөн өнгөрсөн зургадугаар сард Германы нэр хүнд бүхий “Квадрига” шагналыг ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путинд олгохыг эсэргүүцэж, өөрөө 2009 онд авсан энэхүү шагналаа буцаана гэж байсан аж. Үүнээс үүдэн шагналын шүүгчид Путинд уг шагналыг өгөхөө больжээ.

Лек Качиньски – Польш

Лех Качиньски болон түүний ихэр Ярославын хамт 13 настайдаа Польшийн “Сар хулгайлсан хүмүүс” (O dwóch takich, co ukradli księżyc) алдартай үлгэрийн кинонд тоглосон ч түүний жүжигчний карьер ахиагүй байна.

Варшавын их сургуулийн хуулийн факультетыг төгссөний дараа Карзыски ажилчдын хамгааллын хороо, эвлэлийн үйлдвэрчний эвлэлийн хороонд улс төрийн ажил эрхэлж эхэлжээ.

Дараа нь тэрээр Сейм болон Сенатын гишүүн болсноор Хууль зүйн сайд, Варшав хотын захирагч болсон байна. 2005 онд тэрбээр Польшид болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялж, “Польшийн ёс суртахууны шинэчлэлт”-ийг санал болгожээ. Тэрбээр ижил хүйстнүүдийн жагсаал, хориотой радикал зах зээлийн шинэчлэлийг эсэргүүцэж, нийгмийн хөтөлбөрийг дэмжсэн байна.

Ерөнхийлөгч Лех Качиньски болон түүний ихэр Ярослав Качиньски хоёр Европод алдартай улс төрчид. Ихрийн нэг нь Ерөнхийлөгч, нөгөө нь Ерөнхий сайдын алба хашиж байжээ. Үүнд дургүйцсэн хүмүүс Качиньскийн ноёрхол тогтлоо хэмээн шүүмжилж байсан аж. Лех Качиньски  төрийн тэргүүний албыг хашиж байхад Ярослав түүний найдвартай ар тал нь болдог байжээ. Барууны үзлийг тууштай баримтлагч Польшийн Ерөнхийлөгчийг үзэл бодлын хувьд зөрчилтэй улс төрч гэж үздэг байсан аж.

1981 онд Польшид үймээн гарч онц байдал тогтоох үед Лех Качиньскийг баривчилж шоронд хорьжээ. Үзэл бодлынхоо төлөө арван нэгэн сар хоригдсон тэрээр эргэлт буцалтгүйгээр улс төрд оржээ. Тэрээр парламентын гишүүн, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, Польшийн Ерөнхийлөгчийн засаг захиргаанд ажиллаж байгаад, Хууль зүйн яамны сайдаар томилогдсон байна. Удалгүй ихэр Ярославтайгаа хамтран “Эрх зүй ба шударга ёс” нам байгуулж, нэг жилийн дараа Варшав хотын даргаар сонгогджээ.

Хотын даргын албыг хашиж байхдаа бэлгийн гаж буруу зуршилтнуудыг цуглаан хийхийг хоёр ч удаа хориглосон нь нэлээд шуугиан тарьсан байна. Католик шашинтан тэрээр үр хөндөлт, бэлгийн гаж буруу зуршилтнуудад гэр бүл болохыг эсэргүүцдэг, цаазаар авах ялыг сэргээхийг тууштай дэмжигч байжээ.

2005 оны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс мөнгө хөрөнгө зэрэгт холбогдоогүй хамгийн цэвэрхэн нь Лех байсан  гэдэг. Ихрүүд үүнийгээ улс төрд овжноор ашигласан аж. “Бид энд  сарнаас өөр хулгайлсан юм байхгүй. Гэхдээ хүүхэд байхдаа кинонд тоглож л сарыг  хулгайлсан” хэмээн хошигнож байжээ.

Лех Качиньскийг Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Орос, Польшийн харилцаа амаргүй болсон байна. Тэрээр Оросыг  шүүмжлээд зогссонгүй, Европын холбоонд хандан Польшийн мах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг оруулахгүй бол тус улсын эсрэг хориг тавихыг сануулж байсан удаатай аж.  Европын холбоо ОХУ-тай хэлэлцээ хийх гэж байхад  Лех Качиньски хориг тавьж болиулж байжээ. Тэрээр хоёр улсын тулгамдсан асуудал болох гурван зүйлийг даруйхан шийдэхийг байнга шаардаж байсан аж. Энэ нь Катынийн асуудал, дэлхийн II дайны талаарх дүгнэлт болон Балтийн тэнгист хий дамжуулах хоолой тавих асуудал байв. Үүнээс Катынь хамгийн эмзэг нь байжээ.

Жозеф Эстрада – Филиппин

Жозеф Эжеркито Эрап Эстрада, энэ нэр дэлхийн авлигачдын загалмайлсан эцгийн дайтай дурсагддаг бол сэтгүүл зүйн салбарт бахархам амжилт авчирсан юм. Энэ хүний амьдралаар хийсэн кино, адал явдалт зохиол, гэмт хэргийн ертөнцийн тууль маш олон.

Тэрбээр 1937 онд Филиппинд төрсөн. Тус улсын алдарт жүжигчин, улс төрч, бүр Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан, нэг талаар гайхамшигт замналтай хүн хэдий ч нөгөө талдаа гэмт хэрэгтэн, зандалчин, эх орны дайсан байсан тухай хэвлэлүүд мэдээлдэг.

Жозеф Эстрада жүжигчний карьераар олж авсан нэр хүндээ ашиглан эхлээд Манила хотын захирагч болж, улмаар 1992-1998 онд Филиппиний ес дэх Дэд ерөнхийлөгч болж чаджээ. Түүний амжилт үүгээр зогсоогүй бөгөөд 1998-2001 онд арван гурав дахь төрийн тэргүүнээр сонгогдож, ажилласан байна.

Яг үнэндээ тэрбээр Ерөнхийлөгчөөр ажилласан хугацаандаа улсынхаа эзэн хаан мэт байжээ. Уг нь түүний нийгмийн халамжийн хөтөлбөр олон нийтэд таалагдаж байсан ч түүний өдүүлсэн авлигын хэрэг амжилтаас нь даван гарсан аж.

Гэхдээ тэрбээр жүжигчний хосгүй авьяасаараа бүхэл улсын шүүхийг залилж дөнгөсөн ба түүний хувьдаа завшсан хөрөнгө тэрбум ам.доллараас илүү гарах ч ердөө 80 сая ам.долларын хэргээр 2007 онд шүүхийн өмнө очсон байна.

1997 онд Азийн санхүүгийн хямрал Филиппинийг бүрхэж, энэ улсын эдийн засгийн өсөлт 5.8 хувийн үзүүлэлттэйгээр дэлхийд нэлээд доогуурт жагсаж байж. Гэтэл дараа жил нь энэ өсөлт -0.6 хувь болсон нь урьдчилан таамаглаагүй, гэнэтийн зүйл болжээ. Өөрөөр хэлбэл, Филиппин улс цочролд орсон гэхэд болно. Хамгийн гол нь, улс орон ийнхүү туйлдсан байхад Ерөнхийлөгч Эстрада Морийн Исламийн чөлөөлөх армийн эсрэг дайн зарлаж, тэртэй тэргүй хоосроод байсан сан хөмрөгийг байлдаанд зориулах зарлиг буулгасан юм.

Гэсэн хэдий ч түүний авлигын сүлжээний материалыг Филиппиний сэтгүүлчид хангалттай цуглуулсаны дүнд Сенатад өргөн мэдүүлснээр Эстрадагийн шаардлагагүй дайн, аалзны тор мэт хөвөрсөн луйврын сүлжээг таслан зогсоох боломж олдсон ажээ.

Сэтгүүлчдэд хуримтлагдсан баримт дунд Ерөнхийлөгчийн дотны найз Луй Сингсонд бэлэг болгон илгээсэн 400 сая пессогийн маягт гарч ирсэн байна. Гол нь энэ мөнгийг Эстрада нийгмийн даатгалын сангаас гаргуулсан байжээ. Гэтэл Луй Сингсон энэ мөнгөөр мөрийтэй тоглоом, хар тамхины нууц сүлжээг ивээн тэтгэдэг байсан нь хожим илэрсэн. Үүнээс гадна тамхины үйлдвэрийн эзэд татвараас зайлсхийхийн тулд Эстрадад нэг удаад 180 сая пессогоор таван удаа хахууль өгч байсан гэдгийг баримттайгаар илрүүлжээ. Түүнчлэн газрын наймаагаар л гэхэд 200-гаад сая доллартай тэнцэх хэмжээний мөнгө Эстрадагийн гараар орж алга болсон гэдэг. Тэр ч бүү хэл, ядуусын газрыг чөлөөлүүлэхийн тулд армийг хөдөлгөж байсан түүх ч бий. Тэрчлэн Эстрадагийн нууц амрагууддаа зарцуулсан хөрөнгө Манила хотын хоёр жилийн төсөвтэй тэнцэж байсан ба түүний хүүг төрүүлсэн Гуи Гомез гэгч жүжигчин бүсгүй Флорида, Хавай, Италид үнэтэй харш худалдан авсан байжээ. Харин хууль ёсны хүүхдүүд нь бүгд Парис, Лондон зэрэг өндөр үнэтэй хотуудын баячуудын дүүрэгт амьдардаг.

Энэ мэтчилэнгээр Жозеф Эстрада улсынхаа сан хөмрөгийг хоослосон гэдэг. Түүнийг 2004 онд Дэлхийн ил тод байдлын тайланд бүх цаг үеийн хамгийн том авлигчдын тоонд оруулжээ. Хамгийн гол нь, шүүхээс түүнд хэтэрхий хөнгө ял оноосон учраас Эстрада ердөө гурван жил болоод суллагдсан. Тэрбээр одоо нам гүм амьдарч байгаа ч түүний тараан хаясан эд баялаг Филиппинд дахиж эргэж очоогүй гэдэг.

Жимми Моралес – Гватемал

Гватемал улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 2015 онд баруун хүчний Үндэсний эв нэгдлийн фронтоос нэрийг нь дэвшүүлсэн Жимми Моралес 69 хувийн санал авани тгэлтэй ялалт байгуулжээ. Түүний өрсөлдөгч, зүүн төвийн Итгэл найдварын үндэсний холбоог төл­лөөлсөн хатагтай Сандра Торрес 31.02 хувийн дэмжлэг хүлээсэн аж. Моралесийг дэмжигчдийн тоо өрсөлдөгчөөс нь 1.4 сая саналаар давсан байна.

Сонгууль тайван байдалд болж өнгөрчээ. Харин сонгогчдын оролцоо муу, нэрсийн жагсаалтад байсан 7.5 сая сонгогчийн 52 хувь нь оролцоогүй аж.

Хошин шогийн алдартай жүжигчин гэгдэж байсан Моралес 2011 онд улс төрд ийнхүү хөл тавьжээ. Тэрбээр авлигатай хайр найргүй тэмцэхээ амласан байна. Эрх мэдлийн дээд түвшинд байгаа хүмүүс нь мөрдөн шалгагдаж, Төрийн тэргүүн болон Дэд Ерөнхийлөгч байсан хүмүүс нь шүүгдэгчийн сандалд суусан тус улсын хүн амд энэ үг их сонин содон сонсогдсон байна.

Эх сурвалж: CNN, ABC news, People, AiF

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Дэлхий дахинд

Ромын пап Францисыг оршуулах ёслол бямба гарагт болно

Нийтэлсэн

-

Нийтэлч

Ромын католик сүм хийдийн кардиналууд өчигдөр хуралдаж, пап Францисын оршуулах ёслолыг энэ бямба гарагт Гэгээн Петрийн талбайд гадаа үйлдэхээр тогтжээ. Харин ард иргэд, сүсэгтнүүдийг Ромын Папд хүндэтгэлээ илэрхийлэх боломжийг олгох үүднээс лхагва гарагт шарилыг нь Гэгээн Петрийн сүмд байрлуулж юм байна.

88 настай Пап лам Францис тархинд нь цус харвасны улмаас зүрхний дутагдалд орж нас нөгчсөн болохыг Ватиканы албаныхан үүний өмнө мэдээлсэн. Он гарснаас хойш хоёр уушгиндаа хатгалгаа туссаны улмаас эмчлүүлж эмнэлгээс гараад удаагүй байсан Ромын пап хамгийн сүүлд өнгөрсөн амралтын өдөр Улаан өндөгний баярыг тохиолдуулж Гэгээн Петрийн талбайд сүсэгтэн олонтой мэндчилж байсан юм. Францис ламтан мөн тогтсон заншлаас гажиж, Гэгээн Петрийн сүмд бус, Гэгээн Мариагийн сүмд өөрийг нь оршуулахыг гэрээсэлжээ. Өмнөх бүх Ромын папуудаас анх удаа Европын бус орны гаралтай Францис ламтны дурсгалыг хүндэтгэж төрөлх Аргентин улсад нь болон хөрш Бразил улсад 7 хоногийн гашуудал зарласан байна.Мөн дэлхийн католик шашинтнуудын тэргүүнийг оршуулах ёслолд оролцож, Пап Францистай салах ёс гүйцэтгэх бодолтой байгаагаа дэлхийн олон орны удирдагчид илэрхийлж байгаа юм байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тухайлбал гэргийн хамтаар Ром хотноо энэ ёслолд оролцохоо мэдэгдсэнээр албандаа орсноосоо хойш анх удаа хилийн дээс алхах гэж байгааг хэвлэлүүд дурьдаж байна. Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Бразилийн ерөнхийлөгч Лула да Сильва, Пап ламтны төрөлх Аргентин улсын ерөнхийлөгч Хавьер Милей нар мөн оршуулгад оролцохоо мэдэгджээ. Украины ерөнхийлөгч Зеленский очихоор төлөвлөж байгаа талаар дотоодын хэвлэлүүд нь мэдээлжээ.

Дэлхийн 1,4 тэрбум католик шашинтнуудын тэргүүн, дараагийн Пап ламыг сонгох сонгуулийн тухайд, түүнийг таалал төгссөнөөс 15-20 хоногийн дараа эхэлдэг жаягтай. Энэ үүднээсээ тавдугаар сарын 6-наас хойш болох юм байна. Маш чанд хатуу дэг ёсны дагуу, нууц байдалд явагддаг энэ сонгуульд дэлхийн өнцөг булан бүрийн 135 кардинал оролцох эрхтэй байна.

Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Нийтэлсэн

-

Нийтэлч

Editor’s note: Xin Ping is a commentator on international affairs, writing regularly for Xinhua News Agency, CGTN, Global Times, China Daily, etc. The article reflects the author’s views and not necessarily those of CGTN.

Washington’s latest tariff blitzkrieg – slapping “universal” levies on over 180 nations and regions – is setting things on fire at home.

The moment the executive order was signed, U.S. markets went into freefall: the Dow plunged nearly 4 percent, Apple and Nike stocks nosedived, and $6.4 trillion vanished from Wall Street in two days.

This isn’t economic policy. It’s economic arson.

The art of self-sabotage

Will tariffs bring manufacturing home? Despite years of arm-twisting, American tech giant Apple still works with 94.5 percent of its suppliers being overseas.

Apple isn’t an outlier. The semiconductor industry is facing obstacles in reshoring back to the U.S. as well. Intel has paused its Arizona factory. TSMC is delaying U.S. production. The problems hindering “made in America” are systemic and may only be addressed through a broad and profound economic restructuring. Tariffs won’t magically resurrect dead industries; they only inflate prices for already-struggling consumers.

The U.S. tariff spree, unleashed in the name of “America First,” is in fact a masterclass in shooting oneself in the foot. U.S. farmers will be hard hit. In the aftermath of the 2018 China tariff, while U.S. soybean exports eventually rebounded, the farming community suffered irreparable damages: Midwest farm bankruptcies spiked 30 percent, wiping out generations of family farms. Today’s “Tariff 2.0” risks repeating history – but with higher stakes.

China’s counterpunch

Beijing has been defending itself with precise actions, hitting back with matching levies. But its market remains open to others. Germany’s automakers, for instance, now sell more cars in China than at home. ASEAN’s durians and lobsters enter Chinese markets tariff-free under RCEP – a stark contrast to America’s “walled garden” approach.

As China’s commerce ministry stated: “Bullying tactics won’t work. We defend rules, not whims.” Similar tactics have failed before. When the U.S. tried weaponizing small-parcel exemptions to target Chinese goods, U.S. retailers revolted, as 60 percent of affected imports are everyday essentials for low-income households.

Allies: from partners to prey

American allies are not spared either, and their response has also been strong. The EU is poised to approve retaliatory measures. France is warning against “suicidal trade wars.” German industries are lobbying Brussels to hit back harder. Japan is calling the moves “deeply regrettable.”

In Southeast Asia, the irony is thicker than durian pulp as countries like Vietnam face 46 percent tariffs but remain trapped supplying components to U.S. tech giants. An economist in Hanoi reveals the reality: “Trump wants us to be his factory, but not his competitor. That math doesn’t add up.”

The U.S. tariff crusade isn’t just failing – it’s uniting the Global South against Washington. The U.S. only accounts for around 15 percent of global trade. The remaining 85 percent is made up by the rest of the world – including China – and it will not stand idly by and watch the international trade system, the very thing that fostered global prosperity for decades, destroyed by self-serving political motivations.

A woman looks at an electronic stockboard on her computer at a trading company in Hanoi, Vietnam on April 8, 2025. /CFP

A woman looks at an electronic stockboard on her computer at a trading company in Hanoi, Vietnam on April 8, 2025. /CFP

The ghost of Smoot-Hawley

History has long given its verdict on tariffs. The 1930 Smoot-Hawley tariffs turned a recession into the Great Depression. The déjà vu is uncanny: U.S. steel tariffs briefly boosted producers but killed 75,000 downstream jobs. American icon motorcycle manufacturer Harley-Davidson was forced to shift production overseas to avoid costs. “Made in America” has become “priced out of America.”

Those in Washington are preaching “short-term pain for long-term gain.” Tell that to the 27 U.S. textile mills shut down in the past 20 months, or the single mom paying 17 percent more for Walmart clothes. Some on Reddit have put it quite well: “Tariffs are taxes on the poor.”

Epilogue: The unlearned lesson

The White House insists this is “historic” – and they’re right. Not since the 1930s has the U.S. so recklessly weaponized trade. But the world has changed: China is deeply integrated into global supply chains, the EU makes its own decisions, and ASEAN won’t ditch prosperity for geopolitics.

The clock is ticking. Every tariff tweet coming from Washington is shredding U.S. credibility. Every market plunge erodes the White House’s “strong economy” narrative. And America’s isolation deepens with every trade deal other countries make on lowered tariffs, such as those between China and ASEAN and European countries.

In the end, it’s not just about the economy. America is turning its back on the world. The path it has chosen is a solitary one.

(If you want to contribute and have specific expertise, please contact us at opinions@cgtn.com. Follow @thouse_opinions on X, formerly Twitter, to discover the latest commentaries in the CGTN Opinion Section.)

Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

2025 оны гуравдугаар сарын 26-ны өглөөний 07:30 цагийн байдлаар БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрсэн гэж зарласан бөгөөд энэ нь гал түймрийн хамгийн дээд түвшин юм.
Одоогийн байдлаар нас барсан хүмүүсийн тоо 18, түлэгдэж угаартсан хүмүүсийн тоо 19 болж, нийт 37 хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна.
Гал түймрийн гарал үүсэл нь тодорхой болж эхэлсэн бөгөөд салют буудуулах болон талийгаачийн булш эргэж байх үед гал алдсан нь гол шалтгаан болсон гэж үзэж байна.
Мөн аюултай нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан нийт 27,000 орчим иргэнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлж, 1,600 иргэнийг түр хоргодох байранд байрлуулжээ.
Гал сөнөөгчид болон цэргийн 5000 гаруй албан хаагч, 146 нисдэг тэрэг дайчлагдан ажиллаж байгаа ч хуурай салхи, хүнд нөхцөл байдлаас болж унтраахад хүндрэлтэй байна.
Гуравдугаар сарын 26-ны үдээс хойш хүчтэй салхи шуурах төлөвтэй байгаа тул иргэдийг аюултай нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж, хяналттай байхыг анхааруулж байна.
Консулын газар нь галын голомтын аюултай бүсэд оршин суугаа Монгол Улсын иргэддээ яаралтай үед холбогдох шуурхай утсыг ажиллуулж байна гэж Пусан хотод суугаа Консулын газраас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм13 цаг өмнө

Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Нийгэм13 цаг өмнө

СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Энтертайнмент14 цаг өмнө

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Улс төр14 цаг өмнө

Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй

Улс төр14 цаг өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

Нийгэм14 цаг өмнө

Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Нийгэм14 цаг өмнө

Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм1 өдөр өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр1 өдөр өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм1 өдөр өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм2 өдөр өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм2 өдөр өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад2 өдөр өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм2 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм2 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм3 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг3 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм3 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр3 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт7 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент7 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм10 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим