Эдийн засаг
Энэ сараас 46 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн зориулалтаар олгож эхэлжээ

Монголбанк сар бүрийн хэвлэлийн хурлаа өнөөдөр зохион байгуулж, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Монголбанкны холбогдох хүмүүс сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэж байна.
-Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох хуулийн тухай асуудал дахин яригдаж эхэллээ. Монголбанк энэ тал дээр өмнө илэрхийлж байсан байр сууриа хэвээр хадгалж байгаа юу?
-Монголбанкны байр суурь анхнаасаа тодорхой байсан. 2018 оны Mөрөөс мөнгөний талаар баримтлах бодлогын хүрээнд Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичиг боловсруулах даалгавар өгсөн. Монголбанкны албан тушаалтнууд, эрдэмтэд, судлаачид уг стратегийг боловсруулсан.
Ингээд зээлийн хүүг захиргаадалтын аргаар хязгаарлаж эдийн засагт гажуудал үүсгэх биш, хүү буурахад шаардлагатай орчин нөхцөлийг бүрдүүлэхээр ажилласан. Энэ хүрээнд 2018 онд авч хэрэгжүүлсэн бодлогын дүнд 14 байсан хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 11 рүү орж ирсэн. 20.6 нэгж хувь байсан зээлийн жигнэсэн дундаж хүү 17.2 нэгж хувь болж үр дүнгээ өгч байгаа.
-Ипотекийн зээлийн санхүүжилт зогссон гээд банкууд зээл олгохгүй байсан гэсэн иргэдийн гомдол байсаар байна. Санхүүжилт нь хэвийн явагдаж байгаа юу?
-Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтэд шинээр хөрөнгө гаргахаас илүүтэй эргэн төлөлтийн дүнгээр буюу сард 20-25 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байгаа. Засгийн газраас энэ хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх шийдвэр гарч, холбогдох журмууд эцэслэгдээд бага зэрэг хугацаа алдсан. Энэ сараас эхлээд сард 46 тэрбум төгрөгийг ипотекийн зориулалттай зээлд гаргаад явна.
-Өнгөрсөн онд ипотекийн зээлийн санхүүжилт хумигдсанаас үүдэн иргэд арилжааны банкны орон сууцны зээл буюу жилийн 15-18 хувийн хүүтэй зээл авсан байгаа. Энэ зээлүүдийг энэ жил 8%-ийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлэх боломжтой юу?
-Ипотекийн зээлийн хөтөлбөрт яг имй зохицуулалт одоогоор байхгүй. Үүнийг цэвэр иргэн, банк хоёр шийднэ. Тухайн үед иргэн, банк хоорондоо гэрээ байгуулахдаа хэрхэн тусгаж, тохиролцсоноос шалтгаална.
-Дэлхийн банк саяхан хийсэн хурлаараа ирэх онуудад хүлээгдэж буй гадаад өр төлөхөд зөв менежмент хэрэгжүүлэхийг зөвлөсөн. Монголбанк хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?
-2020-2024 онд Монгол Улс гадаад өр, хүүгийн төлбөр нийлээд 13 орчим тэрбум ам.долларын өр төлөхөөр байна. Засгийн газар, Монголбанк нийлээд 5.0 гаруй тэрбум ам.доллар төлөхөөр байгаа. Ийм хэмжээний төлбөрийг төлж, гадаад орчноос эмкэг байдлыг бууруулахын тулд валютын нөөцөө нэмэгдүүлэх бодлого барьж ажилласан. Нааштай, эерэг өөрчлөлт гэж харж байгаа.
Валютын нөөцөө юу юугүй гаргах бодлого барихгүй, харин төсөв мөнгөний бодлого зөв явж, зээлжих зэрэглэлээ ахиулж, олон улсын бусад донор байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, итгэлийг хадгалж, дунд хугацаанд гарах сорилтуудаа хамт даваад явна.
-Чанаргүй зээлд иргэдийн хэрэглээний зээл бага хувь эзэлж байхад хэрэглээний зээлийг хумих хэрэг байгаа юу? Иргэд зээл авч чадахгүй хүнд байна.
-Энэ бол нэгдүгээрт ирээдүйг харсан арга хэмжээ. Зээл авч байгаа өрхүүд ирээдүйд санхүүгийн хүнд байдалд орохоос сэргийлж байгаа.
Нийт чанаргүй зээлд хувь хэмжээ бага байгаа нь өнгөрсөн хугацаанд хэрэглээний зээл дээр өр, орлогын харьцааг бууруулсны үр дүн. Дөрөвдүгээр сарын 1-нээс өр, орлогын харьцааг 60:40 болгосон нь орлогынхоо ядаж 40%-ийг гар дээрээ авч үлд гэж байгаа юм.
Энэ бодлогын үр дүнд 2017 онтой харьцуулахад 2018 оны эцэст 55 хувиар өссөн ипотекийн бус хэрэглээний зээлийн өсөлт 2019 оны нэгдүгээр сараас хойш 37%-д хүрч буурсан. Цаашдаа 30-аас доош хувь руу буурна. Энэ нь эдийн засгийн агуулгаараа барилжааны банкууд иргэдийн цалин, тэтгэврийг барьцаалж биш, ажлын байр, бүтээмж нэмэгдүүлэх ААН, баизнесийн зээлд анхаарах юм. Энэ шийдвэрийн дүнд бизнесийн зээл жилийн өмнөхөөс 16-17 хувь өссөн гэв.
Төв банк энэ сарын 24-ний байдлаар 1.6 тонн алт худалдан авсан нь өмнө оны мөн үетэй харьцуулахад 48%-аар буурсан дүн юм. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, алтны татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор буурсан байна.
Нийт хадгаламжийн хэмжээ 14 их наяд төгрөгт хүрсний 74%-ийг иргэдийн хадгаламж бүрдүүлжээ. Валютын хадгаламж 898.9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээгээр буурсан нь төгрөгийн хадгаламжид шилжсэн хэмээн тайлбарлагдаж байна. Төгрөгийн хадгаламж 948.6 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Банкуудын олгосон нийт зээлийн хэмжээ 2019 оны гуравдугаар сард 238 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүний 216 тэрбум нь тэтгэврийн зээл байжээ. Нийт зээлийн 25% нь цалин, тэтгэврийн зээл байна.
Чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн үлдэгдлийн 10.8%-тай тэнцэж байгаа бөгөөд уул уурхай, боловсруулах үйлдвэр, барилга зэрэг байгууллагуудад олгосон зээл зонхилж байна.
Ипотекийн зээлд 2019 оны гуравдугаар сарын байдлаар 93.9 мянган иргэн хамрагдаж, нийт зээлийн үлдэгдэл 4.4 их наяд төгрөгт хүрчээ.
Банкуудын шинээр татсан хадгаламжийн жигнэсэн дундаж жилийн хүү 12.7%, зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн 17.1 хувьтай байна.

Эдийн засаг
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

2025 оны 06 дугаар сарын 06-с 06 дугаар сарын 13-ны хооронд 3 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 30 хэлцлээр 41.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.
Үүнд:
• Ноолуур 139.6 тонн – 41.3 тэрбум ₮
• Ямааны завод ноос 8.8 тонн – 35.9 сая ₮
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.
Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.
Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.
-
Нийгэм15 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм17 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм16 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм16 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр17 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм16 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Улс төр15 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр