Connect with us

Эдийн засаг

Мөнгөний бодлого, анхаарах асуудал

Нийтэлсэн

-

Төв банкны үндсэн үүрэг бол үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадварыг хамгаалах буюу үнийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зуучлалыг тогтвортой үргэлжлүүлэх буюу санхүүгийн тогтвортой байдлыг хангах явдал юм. Монголбанкны 2016-2019 онуудад хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын арга хэмжээг эдийн засгийг тогтворжуулах (2016-2017), эдийн засгийн өсөлтийг дэмжих (2017-2018), эдийн засгийн өсөлтийг тогтворжуулан хэт халалтаас сэргийлэх (2019 оноос эхэлсэн) гэж зааглаж болно.

Монголбанкны 2016-2017 оны туршид хэрэгжүүлсэн бодлогын үндсэн зорилго нь эдийн засгийн уналтыг зогсоож, санхүүгийн зах зээлийг тогтворжуулахад чиглэлээ. Тогтворжуулах бодлого нь; нэгдүгээрт, төлбөрийн тэнцлийн хүндрэлтэй холбоотойгоор бий болсон үндэсний мөнгөн тэмдэгтийн хямралын эрсдэл; хоёрдугаарт, ханш болон чанаргүй зээлтэй холбоотойгоор бий болсон банкны зээлийн тасалдал, системийн тогтвортой байдал алдагдахаас сэргийлэхэд чиглэсэн болно.

Эдийн засгийн уналт 2016 онд хамгийн доод цэгтээ хүрсэн бол өнөөгийн байдлаар эдийн засаг сэргэж, идэвхжлийнхээ төлөвт оров. Эдийн засгийн уналтыг илтгэх үзүүлэлтүүдийг 2016 оны байдлаар авч үзвэл эдийн засгийн өсөлт -1.4%, ажилгүйдэл 11.6%, дефляци 0.6%, валютын нийт нөөц 1.1 тэрбум ам.доллар, цэвэр нөөц -402.5 сая ам.доллар, зээлийн өсөлт -6.0% байсан юм. 2017 онд зөвхөн улсын сектороос 2.5 орчим тэрбум ам.доллар -ын эргэн төлөлт хүлээгдэж байхад түүнийг төлөх валютын нөөцгүй, зээлжих зэрэглэл 2-3 удаа унаж, олон улсын санхүүгийн байгууллагууд болон хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан байсан нь дахин санхүүжүүлэх боломжийг хязгаарлаж гадаад өрийн дефолт зарлах эрсдлийг бий болгосон юм. Эдгээр эргэн төлөлтүүдэд дефолт зарласан тохиолдолд түүнийг даган хувийн секторын өр хугацаанаасаа өмнө эргэн дуудагдахаар байв. Дотоод орчны хувьд банкны системд зээлийн эрсдэл нэмэгдэж, зээлийн тасалдал үүсч, хэрэглээ, хөрөнгө оруулалт санхүүжилтийн эх үүсвэрийн хомсдолд орж бартерийн харилцаа үүссэн байлаа.

Гадаад валютын нөөцийн хүрэлцээгүй байдал, төсвийн ужгирсан алдагдал, түүнээс улбаалсан өрийн тогтворгүй байдлын эрсдэл нь эдийн засгийн өсөлтийн үргэлжилсэн уналтыг зогсоож, сэргээхэд чиглэгдэх төсвийн болон мөнгөний бодлогын орон зайг хязгаарлаж байв. Иймд мөнгөний бодлогын хувьд эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж, эрсдэлийг бууруулах нь нэн тэргүүний зорилт болсон юм. Энэхүү зорилтыг бодлогын хүү, гадаад валюттай харьцах төгрөгийн илүү уян хатан ханш, олон нийттэй нээлттэй харилцах хэрэгслээр дамжуулан хэрэгжүүлсэн болно.

Төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэн, үндэсний мөнгөн тэмдэгтийн хямралаас сэргийлэх зорилгоор бодлогын хүүг 2016 оны 8 дугаар сард 4.5 нэгж хувиар нэмэгдүүлэн мөнгөний бодлогыг хатууруулсан хэдий ч төгрөгийн ханшийн тогтворжилт, валютын дотогшлох урсгалтай уялдуулан эдийн засаг тогтворжихын хэрээр богино хугацаанд эргэн бууруулсан юм. Бодлогын хүүг 8 дугаар сард нэмэгдүүлснээс хойш 12 дугаар сард 1 нэгж хувиар, 2017 оны 6 дугаар сард 2 нэгж хувиар бууруулсан нь эдийн засаг тогтворжихийн хэрээр бодлогын хүүний эдийн засгийн сэргэлтэд үзүүлэх сөрөг нөлөөг бага байлгах зорилготой байсан. Үүний хүрээнд төгрөгийн заавал байлгах нөөцийн урамшуулалыг бодлогын хүүний хамт нэмэгдүүлсэн нь зээлийн хүүг нэмэгдүүлэх нөлөөг бага байлгахад чиглэсэн арга хэмжээ байв.

Төгрөгийн ханшийг эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэй байдлаар тогтоох болов. Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулалт, экспорт, импорт, бүтээмж болон өрсөлдөх чадвар, гадаад валютын нөөцийн хүрэлцээтэй байдал зэрэг ханшийг тодорхойлогч суурь хүчин зүйлстэй харьцангуйгаар төгрөгийн ханш тогтворжих нөхцөл бүрдсэн юм.

Олон нийттэй нээлттэй ил тод харилцсанаар Төв банкны хариуцлагатай байдлыг нэмэгдүүлж, олон нийтээс итгэл хүлээхийг зорьсон нь бодлогын чухал хэсэг байсан юм. Учир нь зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд, хөрөнгө оруулагчид, олон улсын санхүүгийн байгууллагууд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид Төв банкны богино, дунд хугацааны зорилт, бодлогын шийдвэрийн үндэслэл, эдийн засгийн ирээдүйн төлөвийн талаарх мэдээллээр хангагдсанаар харилцан итгэлцлийг бүрдүүлж, өгөөж-эрсдэлийн харьцааг илүү сайн дэнслэх, Монголбанк хүлээлтэд нөлөөлөх бололцоог бий болгосон нь үр дүнгээ өгсөн юм.

Монголбанкны зүгээс улирал тутмын инфляцийн тайлан, мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл, хурлын тэмдэглэл, сар бүрийн хэвлэлийн хурал, ярилцлага, судалгааны товхимол зэрэг олон нийттэй харилцах төрөл бүрийн чиглэлийн сувгийг ашигласан нь зах зээлийн болон бодлогын шийдвэрийн хүлээлтийг удирдах, Төв банк илүү ойлгогдох зэргээр бодлогын үр нөлөөг нэмэгдүүлсэнээс гадна цаашид илүү хариуцлагатай Төв банк болж төлөвшихөд үр дүнгээ өгч байна.

Энэхүү бодлогын арга хэмжээнүүд нь гадаад зах зээлийн харьцангуй таатай нөхцөл, Монгол улсын Засгийн газрын гадаад бодлого, төсвийн алдагдал болон өрийн бууралт, олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр үр дүнгээ өгч 2017 оны байдлаар эдийн засгийг тогторжуулж чадсан юм. Өөрөөр хэлбэл, 2017 оны эцсийн байдлаар төгрөгийн ханш өмнөх оноос 2.5 хувиар чангарсан, ГШХО 1,494 сая ам.долларт хүрсэн, ЗГ-ын болон МУХБ-ны өрийг дахин санхүүжүүлж, ХАБ-ны свопын хугацааг сунгасан, ГВАН 3.5 тэрбум ам.долларт хүрсэн, эдийн засаг 5.3 хувиар өссөн, инфляци 7.2 хувь болж дефляциас гарсан, зээлийн жилийн өсөлт 9.6 хувь болж сэргэсэн зэрэг үзүүлэлтүүд нь макро эдийн засаг, санхүүгийн бодлого үр дүнгээ өгч эдийн засгийг тогтворжуулах зорилт хангагдсаныг илэрхийлнэ.

Нэгэнт эдийн засгийг тогтворжуулах зорилт хангагдсан тул 2018 оны бодлогын зорилт бол инфляцийн зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн өсөлтийг урамшуулах явдал байлаа. Энэхүү зорилтыг хангах хүрээнд бодлогын хүүний бууралт болон олон нийттэй нээлттэй харилцах явдлыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ макро зохистой бодлогыг шинээр нэвтрүүлсэнээрээ өмнөх жилийн бодлогоос ялгаатай.

Төв банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр макро зохистой бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлж, мөнгөний бодлогын хороогоор шийдвэрийг гаргаж байна. Эдийн засгийн төлөв 2017 онд тогтворжсон хэдий ч нэгд; дотоодын банкны салбараас бизнесийн салбарт зээл олголт өсөхгүй байсан, хоёрт; хэрэглээний зээл огцом нэмэгдсэн юм.

Хэрэглээний зээлийн өсөлт нь нэг талаас иргэдийн санхүүгийн эмзэг байдлыг нэмэгдүүлэх эрсдэлийг дагуулж байсны зэрэгцээ бизнесийн зээлийн сэргэлтэд сөргөөр нөлөөлдөг. Иймд макро зохистой бодлогын хүрээнд хэрэглээний зээлийн өсөлтийг хязгаарлах бодлогын арга хэмжээ авахаа 2018 оны 1 дүгээр сард банкуудад урьдчилан анхааруулж, 2018 оны 6 болон 9 дүгээр саруудад хэрэглээний зээлийн сарын орлого, төлбөрийн харьцааны дээд хязгаарыг 70 хувиас хэтрүүлэхгүй байх, зээлийн хугацааг 36 сар байхаар тогтоов.

Бодлогын хүүний бууралт болон макро зохистой бодлогын хосолсон арга хэмжээний үр дүнд бизнесийн зээлийн зах зээл дээрх банкуудын өрсөлдөөн нэмэгдэж, 2018 оны 2 дугаар улирлаас эхлэн бизнесийн зээл сэргэж эхлэв. Өрсөлдөөний үр дүнд 2018 онд өмнөх оны эцэстэй харьцуулахад зээлийн хүү 16.9 болж 2.5 нэгж хувиар буурахын зэрэгцээ бизнесийн зээлийн жилийн өсөлт -0.5%-аас 16.1% болж, хөрөнгө оруулалтын эх үүсвэр нэмэгдэв.

Түүнчлэн макро зохистой бодлогын хүрээнд ханшийн эрсдэлтэй гадаад валютын зээлийн эрсдэлийн жинг 150% болгож нэмэгдүүлсэн нь гадаад валютаар бус төгрөгөөр зээл олгох шаардлагыг өндөрсгөв. Эдийн засгийн сектор хоорондох нөөцийн урсгалын шинжилгээнээс харахад 2018 онд нийт хадгаламж, хөрөнгө оруулалтын зөрүү 5 их наяд төгрөгийн дутагдалтай байсан ч үүнийг 2.2 тэрбум ам.долларын гадаад хөрөнгө оруулалт болон 3.6 их наяд төгрөгийн дотоод зээлээр бүрдүүллээ.

2018 оны эцсийн байдлаар эдийн засгийн өсөлт 6.9%, ажилгүйдлийн түвшин 6.6% (сүүлийн 3 жилийн бага түвшин), хөрөнгө оруулалтын өсөлт 27.2%, өрхийн хэрэглээний өсөлт 3.9%, нийт дотоод эрэлтийн өсөлт 11.7%, валютын нөөц 2019 оны 3 дугаар сарын эцсийн байдлаар 3.7 тэрбум ам.долларт хүрсэн нь эдийн засаг сэргэснийг илтгэж байна. Иймд 2018 оны эцсээс эхлэн Монголбанк мөнгөний бодлогын зорилтоо эдийн засгийн өсөлтийг улам бүр нэмэгдүүлэх бус харин тогтворжуулж, удаан хугацаанд хадгалах горимд шилжүүлж байна. Энэхүү зорилтын хангах зорилгоор гадаад орчны тодорхой бус байдал, дотоод эрэлтийн өндөр өсөлт, 2019 оны батлагдсан төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлын өсөлт зэргийг харгалзан гадаад, дотоод тэнцэл алдагдах, эдийн засгийн хэт халалт үүсэхээс сэргийлэх зорилгоор 2018 оны 11 дүгээр сард бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж, 2019 оны 3 дугаар сард хэвээр хадгалах шийдвэр гаргасан юм. Энэ нь эдийн засгийн өсөлтийг сааруулах бус, харин эдийн засгийн өсөлт, идэвхжилийн тогтвортой байдлыг дунд, урт хугацаанд хадгалах зорилготой гаргасан шийдвэр.

Эдийн засгийн 2019-2020 оны төлвийг авч үзвэл эдийн засгийн өсөлт, идэвхжил үргэлжлэх бөгөөд үүнд голлон цалингийн өсөлт, өрхийн хэрэглээ, хувийн хөрөнгө оруулалт нөлөөлөхөөр байна. Түүнчлэн 2019 онд экспортын үнэ таатай, 2020 он хүртэл Оюу толгойн хөрөнгө оруулалт үргэлжилж, экспортын салбар эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлнэ. Эдийн засгийн идэвхжлийг даган санхүүжүүлэх эх үүсвэр буюу банкны зээлийн олголт хэвийн үргэлжлэхээр байна.

Эдийн засгийн ойрын ирээдүй өөдрөг байгаа хэдий ч 2019-2020 онуудад дунд, урт хугацааны сорилтуудыг амжилттай даван туулахад бэлтгэх хугацаа юм. ОУВС 4 дүгээр сард дэлхийн эдийн засгийн 2019 оны төсөөллийг 3.3%, 2020 оны төсөөллийг 3.6% болгож, өнгөрсөн оны 10 дугаар сарын төсөөллөө харгалзан 0.4 болон 0.1 нэгж хувиар бууруулаад байгааг бид анзаарахгүй өнгөрч болохгүй (WEO, 2019.4). Монгол улсын эдийн засгийн бүтэцтэй холбоотойгоор дор хаяж ойрын 10 жилд түүхий эдийн үнэ, худалдааны түнш эдийн засгаас хамаарах байдал үргэлжлэх нь тодорхой тул хүссэн ч эс хүссэн ч төр, хувийн хэвшлийн аль аль нь гадаад орчноо анхааралтай судалж эрсдэлээ зөв үнэлсэн санхүүгийн удирдлага, бизнесийн төлөвлөлт, бодлогын стратегиа боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай. Эдийн засгийн суурь эмзэг байдал нь илүү их нөөц, хөрвөх чадвар, эрсдэл даах чадвартай байхыг биднээс шаардаж байна.

2018 оны дэлхийн эдийн засгийн хандлагын тайланд 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойшхи 10 жилийн дараах эдийн засгийн сэргэлтийг шинжилж дүгнэлтээ танилцуулжээ. Энэхүү судалгаанаас харахад хямралын өмнө санхүүгийн салбар нь илүү эмзэг байсан улс орнууд хохирол өндөр байсан бол төсвийн сектор нь илүү хүчирхэг, уян хатан валютын ханштай улс орнууд илүү хохирол багатай байжээ.

Эдийн засаг тогтворжиж богино хугацааны хүндрэлүүд илааршиж, сэргэж байгаа ч дунд хугацааны эмзэг байдал хадгалагдаж байна. Тодруулбал, төлбөрийн тэнцлийн хувьд экспортын орлого нэмэгдэж байгаа хэдий ч импортын өсөлттэй холбоотойгоор урсгал тэнцлийн алдагдал өндөр хэвээр байна. Гадаад өрийн хэмжээ 28.7 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 220.5%-тай тэнцэх түвшинд хүрсэн энэ үед гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, нутагшуулах тууштай бодлого дутагдаж байгаа нь дунд хугацааны гадаад тэнцлийн тогтвортой байдалд санаа зовоход хүргэж байна.

Цаашид гадаад орчноос хамааралтай байдал, гадаад өрийн дарамтыг харгалзан үзэж валютын ханшид аль болох дарамт учруулахгүйгээр валютын нөөцөө нэмэгдүүлэх нь тогтвортой байдлын баталгаа болно. Эдийн засгийн сэргэлт, түүхий эдийн үнийн таатай төлөвтэй холбоотойгоор төсвийн орлогын гүйцэтгэл сайн байж, төсвийн алдагдал буурсан ч цаашид сахилга баттай, мөчлөг сөрсөн бодлогоор үргэлжлүүлэн бууруулах нь гадаадын өрийг бууруулах орон зайг бий болгож, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хувийн сектор өргөжих бололцоог бүрдүүлэн татварын дарамтыг бууруулна. Банкны бизнесийн арга барил, системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж, Монголбанкны хяналт шалгалтыг олон улсын түвшинд хүргэх нь хөрөнгө оруулалтын дотоодын эх үүсвэрийн тогтвортой байдлыг бүрдүүлнэ.

Уул уурхайн салбараас хэт хамаарах, төвлөрлийг сааруулах бодлогыг хувийн сектор, гадаадын хөрөнгө оруулалтад тулгуурлан маш аядуу, сайн төлөвлөлттэйгээр урт хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай. Энэхүү бүтцийн өөрчлөлт нь ихээхэн өргөн агуулгатай ойлголт бөгөөд эдийн засгийн секторын төрөлжилтөөс гадна инноваци, инстистуци, дэд бүтэц зэрэг олон суурь хүчин зүйлээр дэвшил гаргах шаардлагатай байна.

Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх шаардлага, гадаад өрийн эргэн төлөлтийг амжилттай шийдвэрлэхэд урт хугацааг харсан, “зардал-өгөөж-эрсдэл”-ийг сайн дэнсэлсэн тууштай, тогтвортой бодлогыг дэлхийн санхүүгийн зах зээлийн тоглогчидтой маш найрсаг хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлэх учиртай.

Монголчууд бид олон чухал ажлыг хийж амжуулан сайн үр дүнд хүрч байгаа хэдий ч цаашид хийх ажил, даван туулах сорилт даваанууд шил шилээ даран хүлээх ажмой.

Айсуй цагийн сорилтуудад бэлтгэж, улс орныхоо ирээдүйн сайн сайханд хувь нэмрээ оруулах ажил үйлс бүтээмжтэй, шийдвэрүүд мэргэн байх болтугай!

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Эдийн засаг

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

2025 оны 06 дугаар сарын 06-с 06 дугаар сарын 13-ны хооронд 3 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 30 хэлцлээр 41.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.

Үүнд:

• Ноолуур 139.6 тонн – 41.3 тэрбум ₮

• Ямааны завод ноос 8.8 тонн – 35.9 сая ₮

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.

Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.

Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм15 цаг өмнө

Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Нийгэм15 цаг өмнө

СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Энтертайнмент16 цаг өмнө

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Улс төр16 цаг өмнө

Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй

Улс төр16 цаг өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

Нийгэм16 цаг өмнө

Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Нийгэм16 цаг өмнө

Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм2 өдөр өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр2 өдөр өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм2 өдөр өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм2 өдөр өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм2 өдөр өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад2 өдөр өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм3 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм3 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм3 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм3 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг3 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм3 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр3 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт7 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент7 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм10 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим