Энтертайнмент
Дуучин Ука биеийн тамирын багш болох байжээ
Өвөрмөц дүр төрх, загварлаг хувцаслалтаараа олныг байлдан дагуулдаг дуучин Укаг танихгүй хүн ховор биз. Авьяаслаг дуучин бүсгүй сүүлийн үед “Киви” хатмлагийн уран бүтээлээсээ илүү хувийн карьераа хөөгөөд буй. Түүний хувьд хамгийн сүүлд “Voice mongolia” тэмцээний шүүгчээр ажилласан байдаг.
Хэрвээ дуучин Ука дуучин болоогүй бол гэж үзэгч, фэнүүд нь төсөөлж үзсэн болов уу. Түүний хувьд “Хэрвээ би дуучин болоогүй байсан бол биеийн тамирын багш, ер нь спортын талын л хүн болох байсан байх” хэмээн саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Ука дуучин болохоосоо өмнө үсчин, гоо сайханч мэргэжилтэй байсан гэдэг. Тэрбээр чадварлаг бүжигчин гэдгээ ч уран бүтээлээрээ дамжуулан харуулсан авьяаслаг нэгэн.
Төсөөлөөд үздээ, өвөрмөц дүр төрх, загварлаг Укаг биеийн тамирын багш гэх яриа фэнүүдийнх нь дунд өрнөх болсон гэнэ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.