Дэлхий дахинд
Ялалтын баярын цувааг домогт Т-34 хуягт танкууд тэргүүлнэ

Москва хотын Улаан талбайд энэ сарын 9-ний өдөр Аугаа их эх орны дайны ялалтын 74 жилийн ойд зориулсан цэргийн парад болно. Энэ жилийн жагсаалд нийт 13600 цэргийн албан хаагч, 130 гаруй орчин үеийн дугуйт болон гинжит техник, зэр зэвсэг, 74 нисдэг тэрэг оролцох талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурджээ. Тодруулбал, “Искандер-М” пуужингийн систем, стратегийн пуужингийн “Яарс” болон “Армата” систем, БМП “Курганец”, БТР “Бумеранг” танк, стратегийн бөмбөгдөгч Ту-160, Ту-95МС, Ту-22М3, сөнөөгч Су-35С болон Су-30СМ зэрэг агаарын 74 хөлөг онгоц оролцох аж.
Тус улсын Батлан хамгаалах яамнаас танилцуулснаар, механикжсан цувааг уламжлал ёсоор Ялалтын бэлгэ тэмдэг болсон “Т-34-85” хуягт танкууд тэргүүлэх юм байна. Механикжсан цуваа явж өнгөрсний дараа Улаан талбай дээгүүр цаг агаарын байдал таатай байвал Агаар-сансрын хүчний нисэх онгоцууд сүр хүчийг үзүүлэх аж.
Ялалтын баярын жагсаалын нэгдсэн бэлтгэлийг 14 удаа хийх бөгөөд энэ удаагийн бэлтгэлд нийт 10 мянга гаруй цэрэг оролцсон байна. Алабино тосгонд дөрөвдүгээр сарын 8-ны өдөр нэгдсэн бэлтгэл хийгдсэн бол хоёр өдрийн өмнө Улаан талбайд баярын жагсаалын шөнийн бэлтгэл явагджээ. Энэхүү бэлтгэлд ОХУ-ын нисэх хүчний бие бүрэлдэхүүн оролцоогүй аж.
Одоогоор Ялалтын баярын жагсаалын гол нууцууд хараахан тодорхой болоогүй байгаа юм байна. Ямартаа ч Оросын 2009 оны ЗИЛ автомашиныг “залгамжлах” Аурус брэндийн тансаг зэрэглэлийн бүхээггүй машиныг тавдугаар сарын 9-ний өдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, армийн командлагч Олег Салюков нар хөлөглөх аж.
Улаан талбайд болсон жагсаалын бэлтгэлд нийт 10 мянган цэргийн албан хаагч оролцжээ.
Цэргийн тоног төхөөрөмжүүд нь Нижный Мнёвникт байрлаж буй бөгөөд механикжсан цуваа хэд хэдэн гудамжны хөдөлгөөнийг хаасан байна. Цувааг домогт Т-34 тэргүүлжээ. Түүний араас шинэ “Чаборз” машин жагссан байна. Чечениэр “Ча” нь баавгай, борз нь чоно гэсэн үг аж.
Цэргийн үлээвэр найрал хөгжим, ая дан тааруулах энэ сүрт жагсаалын үзэгчдийн индэрт хамгийн хүндтэй зочид нь эх орны дайны ахмад дайчид байх юм. Харин гадаадын нэг ч удирдагчийг уриагүй ажээ. Ялалтын баяр уламжлал ёсоор ёслолын буудлагаар өндөрлөнө.
-МОНГОЛЧУУД ДЭЛХИЙН II ДАЙНД ОНЦГОЙ АНХААРАЛ ХАНДУУЛАН ОРОЛЦСОН-
БНМАУ-ын Бага Хурлын 25 дугаар чуулганаас 1942 онд “Хувьсгалт Монгол” танкийн цуваа байгуулж, Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийн талаар нам, засгийн удирдагчид И.Сталинд цахилгаан утас илгээж, уг цувааг байгуулахад зориулан ард түмний хүч хөдөлмөрөөр хуримтлуулсан 30 кг шижир алт, 100 мянган америк доллар, 2,5 сая бие төгрөг шилжүүлснээ мэдэгдэж, фашистын зандалчдыг бут ниргэх нийтийн үйлсэд Монголын ард түмний оруулж буй хувь нэмэр болгон хүлээн авахыг хүссэн байна.
1943 онд БНМАУ-ын Бага Хурлын 26 дугаар чуулганаас “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг Монголын ард түмний хөрөнгөөр байгуулж, Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх шийдвэр гаргасан байна. Богино хугацаанд хэрэгцээтэй хэмжээний хөрөнгө хуримтлуулж, “Монгол ард” гэсэн бичигтэй “Ла-5” сөнөөгч 12 шинэ онгоцыг 1943 оны есдүгээр сарын 25-нд сөнөөгч онгоцны 322 дугаар дивизийн 2 дугаар хороонд шилжүүлжээ.
Дайны жилүүдэд Монголын ард түмний хуримтлуулсан 65 сая төгрөгийн хөрөнгөөр бүтсэн, нийтдээ 600 гаруй галт тэрэгний найман цуваа бэлгийг биечлэн хүргэж гардуулсны дотор Улаан армид 500 мянган агт морьд бэлэглэсэн гэдэг. Ганцхан жишээ дурьдахад, Увс аймгийн Наранбулаг сумын иргэн Бадам хувиасаа 10 мянган төгрөг, 1600 хонь, 6 тэмээ, 94 морь Улаан армид бэлэглэсэн тул олон түмнээс түүнд “фронт Бадам” нэр хайрлаж байсан түүхтэй. Энэ мэтчилэн Монгол түмний хувьд бие сэтгэлээрээ дэлхийн хоёрдугаар дайныг эсэргүүцэж ЗХУ-д тус хүргэж байжээ.
-ДАЙНЫ НИЙТ ӨРТӨГ 1944 ОНЫ ХАНШААР ТРИЛЛИОН ДОЛЛАР-
Улаан талбайд ялалтын анхны парад 1945 оны зургадугаар сарын 24-ний өдөр болжээ. Уг нь тавдугаар сарын сүүлчээр хийхээр төлөвлөж байсан боловч парадад оролцох 10.000 цэргийн ёслолын хувцсыг оёж амжихгүй болсон тул ийнхүү хойшилсон түүхтэй аж.
1965 онд тавдугаар сарын 9-нийг тухайн үеийн Зөвлөлтийн удирдагч Л.И.Брежнев албан ёсоор Ялалтын баярын өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргаснаар өнөөг хүртэл жил бүр тэмдэглэсээр ирсэн байна.
Өдгөө аугаа эх орны дайны бэлгэ тэмдэг болгож Георгиевскийн туузыг баярт оролцогчид энгэртээ зүүдэг билээ. Гэхдээ энэ туузны түүх бүр XVIII зуунаас эхтэй бөгөөд Ариун Георгийн одонгийн бүрэлдэхүүн хэсэг байжээ.
Дэлхийн II дайнд буюу 1941-1945 оны хооронд болсон тулаанд Зөвлөлтийн талаас чухам хэчнээн хүн амь үрэгдсэн талаарх тоо баримт одоо хүртэл тодорхойгүй байдаг. Хамгийн сүүлд ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас гаргасан мэдээгээр Зөвлөлтийн 8,8 сая хүн амь үрэгджээ. Энэ нь дайны фронтод амь насаа алдсан, олзлогдож буудуулсан хүний тоо юм.
Зөвлөлтийн арми хорих лагераас 2.0 сая шахам хүнийг чөлөөлсөн бол Германы тал 6,7 сая хүнээ алдсан гэсэн тооцоо гарчээ.
Улаан талбайн ялалтын баярт 2008 оноос эхлэн зэвсэгт хүчний хүнд машин механизм, техникүүдийг оролцуулдаг болсон аж.
Дэлхийн хоёрдугаар дайн нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80% шахам оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 70 сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байсан аж.
Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон тул хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайнд тооцогддог.
Улаан талбайн ёслолын сүрт жагсаал Ялалтын баярын өдрийн гол утга учир бөгөөд Дмитрий Медведевийн зарлигаар тус баярыг ОХУ-ын арав гаруй хотод нэгэн зэрэг эхлүүлдэг болсон билээ.
Ялалтын баярын жагсаалын шөнийн бэлтгэл тавдугаар сарын 4-ний өдөр болох бол 7-ны өглөөний 10 цагт нэгдсэн бэлтгэлээ хийх юм байна.

Дэлхий дахинд
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Editor’s note: Xin Ping is a commentator on international affairs, writing regularly for Xinhua News Agency, CGTN, Global Times, China Daily, etc. The article reflects the author’s views and not necessarily those of CGTN.
Washington’s latest tariff blitzkrieg – slapping “universal” levies on over 180 nations and regions – is setting things on fire at home.
The moment the executive order was signed, U.S. markets went into freefall: the Dow plunged nearly 4 percent, Apple and Nike stocks nosedived, and $6.4 trillion vanished from Wall Street in two days.
This isn’t economic policy. It’s economic arson.
The art of self-sabotage
Will tariffs bring manufacturing home? Despite years of arm-twisting, American tech giant Apple still works with 94.5 percent of its suppliers being overseas.
Apple isn’t an outlier. The semiconductor industry is facing obstacles in reshoring back to the U.S. as well. Intel has paused its Arizona factory. TSMC is delaying U.S. production. The problems hindering “made in America” are systemic and may only be addressed through a broad and profound economic restructuring. Tariffs won’t magically resurrect dead industries; they only inflate prices for already-struggling consumers.
The U.S. tariff spree, unleashed in the name of “America First,” is in fact a masterclass in shooting oneself in the foot. U.S. farmers will be hard hit. In the aftermath of the 2018 China tariff, while U.S. soybean exports eventually rebounded, the farming community suffered irreparable damages: Midwest farm bankruptcies spiked 30 percent, wiping out generations of family farms. Today’s “Tariff 2.0” risks repeating history – but with higher stakes.
China’s counterpunch
Beijing has been defending itself with precise actions, hitting back with matching levies. But its market remains open to others. Germany’s automakers, for instance, now sell more cars in China than at home. ASEAN’s durians and lobsters enter Chinese markets tariff-free under RCEP – a stark contrast to America’s “walled garden” approach.
As China’s commerce ministry stated: “Bullying tactics won’t work. We defend rules, not whims.” Similar tactics have failed before. When the U.S. tried weaponizing small-parcel exemptions to target Chinese goods, U.S. retailers revolted, as 60 percent of affected imports are everyday essentials for low-income households.
Allies: from partners to prey
American allies are not spared either, and their response has also been strong. The EU is poised to approve retaliatory measures. France is warning against “suicidal trade wars.” German industries are lobbying Brussels to hit back harder. Japan is calling the moves “deeply regrettable.”
In Southeast Asia, the irony is thicker than durian pulp as countries like Vietnam face 46 percent tariffs but remain trapped supplying components to U.S. tech giants. An economist in Hanoi reveals the reality: “Trump wants us to be his factory, but not his competitor. That math doesn’t add up.”
The U.S. tariff crusade isn’t just failing – it’s uniting the Global South against Washington. The U.S. only accounts for around 15 percent of global trade. The remaining 85 percent is made up by the rest of the world – including China – and it will not stand idly by and watch the international trade system, the very thing that fostered global prosperity for decades, destroyed by self-serving political motivations.

A woman looks at an electronic stockboard on her computer at a trading company in Hanoi, Vietnam on April 8, 2025. /CFP
The ghost of Smoot-Hawley
History has long given its verdict on tariffs. The 1930 Smoot-Hawley tariffs turned a recession into the Great Depression. The déjà vu is uncanny: U.S. steel tariffs briefly boosted producers but killed 75,000 downstream jobs. American icon motorcycle manufacturer Harley-Davidson was forced to shift production overseas to avoid costs. “Made in America” has become “priced out of America.”
Those in Washington are preaching “short-term pain for long-term gain.” Tell that to the 27 U.S. textile mills shut down in the past 20 months, or the single mom paying 17 percent more for Walmart clothes. Some on Reddit have put it quite well: “Tariffs are taxes on the poor.”
Epilogue: The unlearned lesson
The White House insists this is “historic” – and they’re right. Not since the 1930s has the U.S. so recklessly weaponized trade. But the world has changed: China is deeply integrated into global supply chains, the EU makes its own decisions, and ASEAN won’t ditch prosperity for geopolitics.
The clock is ticking. Every tariff tweet coming from Washington is shredding U.S. credibility. Every market plunge erodes the White House’s “strong economy” narrative. And America’s isolation deepens with every trade deal other countries make on lowered tariffs, such as those between China and ASEAN and European countries.
In the end, it’s not just about the economy. America is turning its back on the world. The path it has chosen is a solitary one.
(If you want to contribute and have specific expertise, please contact us at opinions@cgtn.com. Follow @thouse_opinions on X, formerly Twitter, to discover the latest commentaries in the CGTN Opinion Section.)
Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
-
Энтертайнмент8 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм11 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр13 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм11 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм13 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ