Эдийн засаг
ЖДҮ-ийг хөгжүүлэх санд 47 тэрбум төгрөг төсөвлөжээ

Хуулиараа энэ сарын 15-ны дотор баталсан байх ёстой ирэх жилийн төсвийг УИХ өнгөрсөн баасан гарагт баталлаа. Хуулийн хугацааг тулгаж баталдаг байсан өмнөх жишгийг эвдсэн энэ удаагийн төсвийн хуулийн эцсийн хэлэлцүүлэгт сөрөг хүчин оролцсонгүй. Мөн 65 гишүүн бүхий үнэмлэхүй олонх МАН-ын бүлгийн гишүүдийн тал нь л чуулганы хуралдаанд сууж байв.
Хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны танилцуулгад, Сангийн сайдын төсвийн багцад туссан гадаад зээл, тусламжийн ашиглалт, санхүүжих зардлыг 129,2 тэрбум ам.доллараар бууруулж батлав. Мөн агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээнд төлөвлөсөн санхүүжилтийг 80 тэрбум төгрөгөөр, Боловсролын зээлийн санд төлөвлөсөн санхүүжилтийг 42 тэрбум төгрөгөөр, гаалийн шинэчлэлд зориулсан хөрөнгө оруулалтын санхүүжилтийг 212 тэрбум төгрөгөөр тус тус бууруулахаар болсон.
Хүүхэд хамгааллын зардлыг 5.6 тэрбум төгрөгөөр нэмж батлав
Харин хүүхэд хамгааллын арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөсөн санхүүжилтийг 5.6 тэрбум, Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хорооны урсгал зардлыг 512.4 сая, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн урсгал зардлыг 149.5 сая, УИХ-ын тамгын газрын урсгал зардлыг гурван тэрбум, хүний эрхийн үндэсний комиссын урсгал зардлыг 93.9 сая, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төсөвлөсөн санхүүжилтийг найман тэрбум төгрөгөөр тус тус нэмсэн юм.
Мөн Монгол улсын хүн ам, орон сууцны тооллого хийх зардалд 1.8 тэрбум, хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хуулийн дагуу олгох нөхөх олговрын санхүүжилтэд таван тэрбум, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлд 47 тэрбум нийслэлийн Баянгол дүүргийн 141 дүгээр сургуулийн урсгал зардалд зориулж дөрвөн тэрбум төгрөгийг төсвийн төсөлд нэмж тусгахаар болов.
Төсвийн хуулийг баталсны дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-2019 оны төсвийг баталлаа. Сангийн яамнаас боловсруулсан төсвийг УИХ хэр өөрчилсөн бэ?
-Орлого, зарлага, төсвийн алдагдлын хэмжээг өөрчлөөгүй. Харин дотор нь зарим хөдөлгөөн хийсэн. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тавьсан мөнгөнөөс бүрэн шаталтыг дэмжих индукцин төхөөрөмжийн зардлыг хассан. Мөн Монголын хилээр гарч байгаа баялгийг бүрэн хянадаг, ашигт малтмалын татвараа бүрэн авдаг болоход зориулагдсан гаалийн шинэчлэлээс 20 орчим тэрбум төгрөг хаслаа.
Гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээс 130-аад тэрбум төгрөг хасаж, бусад зүйл рүү шилжүүлсэн. Үүнээс гадна 189 тэрбум төгрөгийг орон нутгийн иргэдийн хурал өөрсдөө мэдэж шийдвэрлэхээр тусгасан байсныг УИХ дээр нэр төрлөөр нь задлах шаардлагатай гэж үзээд задалж баталлаа.
-Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмжийг хэр тусгасан бэ?
-Засгийн газар УИХ-д төсвийн төслийг энэ оны есдүгээр сарын 28-нд өргөн мэдүүлсэн. Өргөн мэдүүлснээс хойш төсөв УИХ-ын мэдэлд очдог. Төсвийн алдагдлыг Засгийн газрын өргөн мэдүүлсэн хэмжээнд баталлаа. Анх 2.1 их наяд төгрөг байна гэж тооцож байсан төсвийн алдагдлын хэмжээг оруулж ирэхдээ 1.9 их наяд болгон бууруулсан. 200 орчим тэрбум төгрөгөөр буулгасан гэсэн үг.
2021, 2022, 2023 онд эрсдэлүүд үүсч эхэлнэ
Дээрээс нь төсвийн алдагдлыг өндөр хүүтэй арилжааны зээл авахгүйгээр санхүүжүүлэх боломжтой гэж тооцсон байсан. Төсвийн алдагдал гэдэг өр юм. Харин өмнө нь тэр хэмжээгээрээ зээл авдаг байсан.
Тэгвэл энэ удаа 1.9 их наядын 1.3-ыг гадаадын зээл тусламжаас санхүүжүүлнэ. Харин үлдэж байгаа 600 тэрбум нь зээл авахгүйгээр шийдэх боломжтой гэж тооцож оруулсан.
-Монгол Улс ойрын хугацаанд олон улсын зэх зээл дээр бонд гаргах уу?
-Сая хөгжлийн банк 7.25 хувийн хүүтэй, Засгийн газрын баталгаагүй 500 сая ам.долларын бонд гаргасан. Засгийн газрын баталгаагүйгээр ийм хэмжээний хүүтэй бонд гаргана гэдэг сайн үзүүлэлт. Нийт 500 сая ам.долларын бонд гаргахад 4.1 тэрбум ам.долларын захиалга ирсэн юм билээ. Эндээс харахад Монголын эдийн засгийн бодлого зөв явж байна. Монгол улсын зээлжих зэрэглэл 2018 оны эхнээс хойш хоёр шатлалаар нэмэгдсэн.
Цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна. Хоёр, гурав хоногийн өмнө ОУВС-гийн захирлуудын зөвлөл хуралдаад, Монголын Засгийн газрын эдийн засгийн бодлого зөв байна гээд дэмжчихсэн. Энэ нь олон ч зах зээл дээр маш эерэг мэдээлэл болж байгаа. ОУВС-гийн жилийн уулзалт дээр би АНУ-ын Сангийн яам, ОУВС, дэлхийн банкнаас гадна зээлжих зэрэглэл тогтоодог компаниудын удирдлагуудтай уулзсан.
“Эдийн засгийн хувьд зөв голдрилоор явж байна, эерэг үр дүнгүүд гарч байгаа” гэдэгт санал нэгтэй байна. Энэ нь бондын хүүнд нөлөөлсөн. Цаашид Засгийн газар бонд гаргах эсэх асуудал байгаа. 2019, 2020 онд Засгийн газрын өмнө тулгамдаж байгаа өр зээл байхгүй. Хамгийн ачаалалтай нь 2018 он байлаа.
Бид энэ онд 6.1 их наяд төгрөгийн өр барагдуулсан.
Үүнээс 4.9 их наяд нь үндсэн өр, 1.2 нь зөвхөн хүүгийн төлбөр.
2019-2020 онд ингэж төлөх өр байхгүй. 2016 оны сүүлээр дотоодын бонд 6.5 их наяд төгрөг байсан. Ирэх жилийн төгсгөл дээр бид 1.5 их наяд руу буулгачихаж байгаа. Харин 2021, 2022, 2023 онд эрсдэлүүд үүсч эхэлнэ. 2021 онд 2016 оны сонгуулийн өмнө гаргасан “Мазаалай” бондын үндсэн төлбөрийг төлөх ёстой.
2020 онд 2012 оны төгсгөлд гаргасан “Чингис” бондын нэг тэрбум ам.долларын үндсэн төлбөрийг төлнө. 2023 онд 2017 онд гаргасан “гэрэгэ” бондын үндсэн төлбөрийг төлөх үүрэг байгаа. Засгийн газар энэ асуудал дээр ажиллаж байгаа.

Эдийн засаг
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

2025 оны 06 дугаар сарын 06-с 06 дугаар сарын 13-ны хооронд 3 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 30 хэлцлээр 41.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.
Үүнд:
• Ноолуур 139.6 тонн – 41.3 тэрбум ₮
• Ямааны завод ноос 8.8 тонн – 35.9 сая ₮
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.
Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.
Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.
-
Нийгэм5 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм7 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм7 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр7 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Улс төр6 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Энтертайнмент6 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм5 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна