Дэлхий дахинд
Морины жүчээнд мэндэлсэн “дүрсгүй” хаан

Японы Эзэн хаан Акихито, хатан Мичико нарын том хүү болон 1960 онд мэндэлсэн, өдгөө 59 настай, угсаа залгамжлах хунтайж Нарухито тавдугаар сарын 1-ний өдрөөс Япон улсын 126 дахь сүр жавхлант Эзэн хаан болсон билээ. Бид энэ удаагийнхаа “ХҮМҮҮС” буланд Рэйва эриний анхны хаан Нарухитогийн тухай онцолж байна.
Нарүхито 1960 оны хоёрдугаар сарын 23-нд Японы Эзэн хааны ордны морины жүчээнд мэндэлжээ. Түүний бага нас аз жаргалаар дүүрэн өнгөрсөн тухай Японы Эзэн хааны ордны тэмдэглэлд бичсэн байдаг аж.
Нарухито дөрвөн наснаасаа зөвхөн Японы хааны удам болон язгууртан гэр бүлүүдийн хүүхдүүд хүмүүждэг Гакусюин боловсролын системийн дагуу боловсрол эзэмшиж эхэлжээ. Тэрбээр хөгжим, теннис, бейсбол тоглох, ууланд авирах, морь унах дуртай, багагүй хөдөлгөөнтэй хүүхэд байсан аж.
Нарухито хүүгээ 14 настайд нь бизнес эрхлэгч Колин Харперынд нэг жилийн хугацаатай суулгахаар Австрали руу явуулсан нь Японы эзэн хаадын гэр бүлийн түүхэнд өмнө нь тохиож байгаагүй үйл явдал болжээ. Угсаа залгамжлах ханхүү ч Харперын хүүхдүүдтэй хэл амаа амархан ололцсон байна. Тэрбээр Австралийн төвд орших Улуру хаданд авирчээ.
Дунд ангиасаа газар зүйг илүүтэй сонирхон, улмаар Гакусюин их сургуульд суралцан, түүхийн бакалавр, магистрын зэрэг хамгаалсан байна. Мөн тэрбээр их сургуульд байхаасаа зам тээврийг ихэд нухацтай судлах болжээ. Нарухито “Зам гэдэг зүйл хүнийг үл мэдэгдэх ертөнцөд хүргэдэг. Миний хувьд мэдээ орсон цагаасаа эхлэн өөрийнхөөрөө чөлөөтэй байх боломжгүй, хатуу дэг жаягтай амьдрал туулсаар ирсэн. Тиймээс зам гэдэг миний хувьд урд өмнө нь огт үзэж байгаагүй газарт маань намайг аваачих үнэ цэнэтэй зүйл юм” хэмээн ярьжээ.
Нарухито 1990-ээд оноос өөрийн улс орныг гадаадад төлөөлөх болж, 1997 оноос Балба, 2014 онд Швейцарьт албан ёсны айлчлал хийсэн байна. Нарухитогийн дараа титмийг түүний дүү Фумихито өвлөж, харин түүнийг хүү Хисахито нь залгамжлах аж.
-МИЧИКО ЯПОНЫ УЛАМЖЛАЛТ ШИНТО ШАШИНД ЭЛСЭН ОРСНООР ХААНЫ ГЭР БҮЛД БАГТЖЭЭ-
Нарухито ямар учраас морины жүчээнд мэндэлсэн бэ? Энэ тухай үнэнийг тухайн үеийн хаан, түүний өвөө Хирохитогийн гэр бүл маш ихээр нууцалжээ. Хожим ил болсон энэ түүхийг Акихито хааны хатан Мичико Ромын Католик шашинтай байсантай холбон тайлбарладаг аж. Тухайн үед Хирохито хааны гэр бүл тэдний дотор хатан Кожүн угсаа залгамжлагч хунтайж Акихитогийн гэрлэлтийг эрс эсэргүүцэж байжээ.
Хатан Кожүн Мичико болон Нарүхито нарыг угсаа залгамжлагч хунтайж Акихитогийн ирээдүйн үйл хэрэгт дарамт болно гэж хүртэл хэлж байсан удаатай аж. Гэхдээ Мичико хатан зөвхөн Ромын католик шашинтай гэр бүлээс гаралтай, шашны сургуульд хүмүүжсэн ч баптизм хүртэж байгаагүй учир Японы уламжлалт Шинто шашинд элсэн орж, хааны гэр бүлд багтжээ.
Нарухито хунтайжийн аав Акихито нь Японы түүхэнд хааны гэр бүлийн хатуу дэг жаягийг хамгийн ихээр өөрчилсөн хүн болж үлдэж буй юм. Мөн түүнийг олон зуун жил үргэлжилсэн зарим уламжлалыг эвдсэн гэж шүүмжлэх хүмүүс бий аж. Тэрбээр өөрөө энэ хатуу дэг жаягийн улмаас маш их зүйлийг хатныхаа хамтаар даван туулсан тул хүүхдүүддээ хатуу хандаагүй аж. Үүний хамгийн том жишээ нь бага охиноо жирийн хүнтэй гэрлэхийг зөвшөөрсөн явдал юм.
-БАРУУНЫ ХЭВ МАЯГТАЙ ХУНТАЙЖ-
Нарухито хунтайжийн хувьд 1986 онд Испанийн гүнж Инфанта Эленатай цай ууж суухдаа өөрийн хатан Масако Овадатай танилцжээ. Жилд хамгийн өндөр чадвартай 800 хүн өрсөлдөж, ердөө 20 хүнийг ажилд авдаг маш ширүүн өрсөлдөөнтэй Гадаад харилцааны яамны сонгон шалгаруулалтад бэлдэн, Токиогийн их сургуульд суралцаж байсан Масакод сэтгэл алдарч, боломж гарах бүрт уулзалдах болсон аж. Тэдний харилцааны тухай 1987 онд анх хэвлэлүүд мэдээлжээ. Тэрээр тухайн үед л Масако Овадаг нэр хүндтэй ахмад дипломатчийн охин, Орос болон АНУ-д боловсрол эзэмшсэн, таван хэлтэй, Харвардын их сургуулийн Япон судлалын тэнхимийн тэргүүн, соёл, ёс заншлын бие төлөөлөгч болохыг мэдсэн байна.
Харамсалтай нь, Масакогийн өвөө Юутака Эгахейха нь 1930-аад оны үед Японы хөгжлийн банкинд ажиллаж байхдаа Минамато хотын цэвэр усны нөөцөд их хэмжээний химийн пластик хорт бодис хийж, олон мянган хүнийг хордуулж, ургийн гажиг үүсгэсэн “Chisso” корпорацийн санхүүгийн сүйрлийг хаацайлж байсан гэх маргаантай хэрэгт холбогдож байснаас болж хааны гэр бүлд багтах ёсгүй гэсэн хүчтэй эсэргүүцэл тулгарчээ.
Үнэндээ Масако ч гэсэн өөрийн карьерыг хөөхийн тулд хааны гэр бүлийн гишүүн болохыг хүсээгүй гэдэг. Тэрээр аавынхаа адилаар дипломатч болохыг хүсэж байжээ. Гэхдээ Нарухито хунтайж өөртэй нь гэрлэснээр дипломатчийн ажлаа хамгийн өндөр байр сууриас хийх боломжтой гэж ятгасаар уламжлалын дагуу гурван удаа гэрлэх санал тавьсны дараа зөвшөөрүүлсэн байна.
Шинэ хааны хувьд бэйсболын үнэнч хөгжөөн дэмжигч бөгөөд Японы мэргэжлийн бэйсболын лигийн “Yomiri Giants” багийн фен аж. Мөн тэрээр хийл хөгжмийг мэргэжлийн төвшинд тоглодог ба нилээд барууны хэв маягтай гэдгээрээ хааны гэр бүлийнхнээс ялгардаг аж.
Нарүхито хунтайж болон Масако нарыг барууны хэв маягтай гэж шүүмжилдэг байжээ. Үнэндээ тэд ёс заншлаа хамгийн хатуу дагаж мөрдөн, залуу хойчдоо өвлүүлэн үлдээхийг ихэд чармайдаг аж.
-НАРУХИТО ГЭРГИЙ МАСАКОГИЙН ХАМТ МОНГОЛД АЙЛЧИЛЖ БАЙВ-
Угсаа залгамжлагч хунтайж Нарухито өөрийн эцэг Акихитог 1989 онд хаан ширээнд суусан цагаас эхлэн дараагийн хаанд өргөмжлөгдөн гадаад оронд улсаа сурталчлах болон дипломат харилцаанд анхааран ажилласаар ирсэн аж. Тэрбээр 1990-ээд оноос өөрийн улс орныг гадаадад төлөөлөх болж, 1997 оноос Балба улсаас эхэлж 2014 онд Швейцарьт албан ёсны айлчлал хийсэн.
Тэрээр өмнө 2007 онд Монгол-Японы хооронд дипломат харилцаа үүссэний 35 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр өөрийн хатан Масакогийн хамтаар манай улсад айлчилж байсан юм. Мөн түүнийг дэлхий дахин ирээдүй хойчид цэвэр усны нөөцийг үлдээхээр тэмцэж буй шаргуу хөдөлмөрөөр нь сайн мэддэг.
Нарухито 28 настайдаа угсаа залгамжлах ханхүүгээр нэрлэгдэж байв. Тэрбээр дэлхийн шилдгүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог Оксфордын их сургуульд боловсрол эзэмшжээ.
Эзэн хаан Нарүхито хэрэв угсаа залгамжлах хүүтэй болохгүй бол түүний угсааг хэн залгамжлах вэ гэсэн асуулт гарч ирээд байгаа аж. Тэрбээр Айко гэх ганц охинтой. Мэдээж 59 настай шинэ эзэн хаан болон 55 настай хатан Масако нар дахин хүүхэдтэй болох тэр тусмаа хүүтэй болох магадлал тун бага.
Японы эзэн хааны гэр бүлийг ихэнх хүмүүс билэг тэмдэг төдий гэж хүлээж авдаг. Хэдий тэд хууль тогтоох эрх мэдэлгүй ч энэ улсын олон мянган жилийн түүх, соёлын биет өв болж явдаг аж. Зөвхөн тэдний МЭӨ 600 оноос эхлэн хөтөлж ирсэн ургийн бичээс нь жинхэнэ цэвэр Япон цус, удам судрыг хадгалж буй хэлбэр аж. Эзэн хааны гэр бүлийн амьдралын хэв маяг, сургаал нь өндөр ёс суртахуунтай энэ улсын иргэдийн хүмүүжлийн багана юм.
Японд шинэ эзэн хааныг залах ёслолыг дагаад тус улсад хоёр асуудал гарч ирээд бу юм байна. Эхнийх нь 2600 жилийн түүхтэй Японы хаант засаглалд өмнө нь хэзээ ч нэгэн зэрэг хоёр эзэн хаан аж төрж байгаагүй аж. Өөрөөр хэлбэл, урд нь зөвхөн өмнөх хаан нас барсан тохиолдолд дараагийн хүнд хаан ширээ шилжин очдог байжээ. Одоогийн хаан Акихито өөрийн эрх мэдлийг өгсний дараагаар ард түмэн түүнийг хэрхэн хүлээн авч, өндөр алба хэргэмтэй хүмүүс түүнтэй хэрхэн харьцах тухай ямар нэгэн мэдээлэл байхгүй байгаа юм.
Одоогоор эзэн хааны гэр бүл 18 гишүүнтэйгээс 13 нь хаан ширээг шууд залгамжлан авах эрхтэй аж. Тэдний дунд Акихито хааны дунд хүү буюу Нарухито хааны төрсөн дүү болох хунтайж Акишино болон түүний цорын ганц бага хүү болох 12 настай Хисахито нар бий.
Японы хуулиар эмэгтэйчүүд угсаа залгамжлах эрхгүй байдаг тул Аико угсаа залгамжлахгүй. Харин Акихито, Мичико нарын хоёр дахь хүү хунтайж Фумихитогийн бага хүү Хисахито угсаа залгамжлах хунтайж болох нь гарцаагүй болжээ. Хисахито авга ах, аавынхаа дараа гурав дахь үеийн угсаа залгамжлагч байсан бол энэ сараас хоёр дахь үеийн угсаа залгамжлагч болов.
Эх сурвалж: NHK, Japan news, Japay today

Дэлхий дахинд
Ромын пап Францисыг оршуулах ёслол бямба гарагт болно

Ромын католик сүм хийдийн кардиналууд өчигдөр хуралдаж, пап Францисын оршуулах ёслолыг энэ бямба гарагт Гэгээн Петрийн талбайд гадаа үйлдэхээр тогтжээ. Харин ард иргэд, сүсэгтнүүдийг Ромын Папд хүндэтгэлээ илэрхийлэх боломжийг олгох үүднээс лхагва гарагт шарилыг нь Гэгээн Петрийн сүмд байрлуулж юм байна.
88 настай Пап лам Францис тархинд нь цус харвасны улмаас зүрхний дутагдалд орж нас нөгчсөн болохыг Ватиканы албаныхан үүний өмнө мэдээлсэн. Он гарснаас хойш хоёр уушгиндаа хатгалгаа туссаны улмаас эмчлүүлж эмнэлгээс гараад удаагүй байсан Ромын пап хамгийн сүүлд өнгөрсөн амралтын өдөр Улаан өндөгний баярыг тохиолдуулж Гэгээн Петрийн талбайд сүсэгтэн олонтой мэндчилж байсан юм. Францис ламтан мөн тогтсон заншлаас гажиж, Гэгээн Петрийн сүмд бус, Гэгээн Мариагийн сүмд өөрийг нь оршуулахыг гэрээсэлжээ. Өмнөх бүх Ромын папуудаас анх удаа Европын бус орны гаралтай Францис ламтны дурсгалыг хүндэтгэж төрөлх Аргентин улсад нь болон хөрш Бразил улсад 7 хоногийн гашуудал зарласан байна.Мөн дэлхийн католик шашинтнуудын тэргүүнийг оршуулах ёслолд оролцож, Пап Францистай салах ёс гүйцэтгэх бодолтой байгаагаа дэлхийн олон орны удирдагчид илэрхийлж байгаа юм байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тухайлбал гэргийн хамтаар Ром хотноо энэ ёслолд оролцохоо мэдэгдсэнээр албандаа орсноосоо хойш анх удаа хилийн дээс алхах гэж байгааг хэвлэлүүд дурьдаж байна. Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Бразилийн ерөнхийлөгч Лула да Сильва, Пап ламтны төрөлх Аргентин улсын ерөнхийлөгч Хавьер Милей нар мөн оршуулгад оролцохоо мэдэгджээ. Украины ерөнхийлөгч Зеленский очихоор төлөвлөж байгаа талаар дотоодын хэвлэлүүд нь мэдээлжээ.
Дэлхийн 1,4 тэрбум католик шашинтнуудын тэргүүн, дараагийн Пап ламыг сонгох сонгуулийн тухайд, түүнийг таалал төгссөнөөс 15-20 хоногийн дараа эхэлдэг жаягтай. Энэ үүднээсээ тавдугаар сарын 6-наас хойш болох юм байна. Маш чанд хатуу дэг ёсны дагуу, нууц байдалд явагддаг энэ сонгуульд дэлхийн өнцөг булан бүрийн 135 кардинал оролцох эрхтэй байна.
Дэлхий дахинд
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Editor’s note: Xin Ping is a commentator on international affairs, writing regularly for Xinhua News Agency, CGTN, Global Times, China Daily, etc. The article reflects the author’s views and not necessarily those of CGTN.
Washington’s latest tariff blitzkrieg – slapping “universal” levies on over 180 nations and regions – is setting things on fire at home.
The moment the executive order was signed, U.S. markets went into freefall: the Dow plunged nearly 4 percent, Apple and Nike stocks nosedived, and $6.4 trillion vanished from Wall Street in two days.
This isn’t economic policy. It’s economic arson.
The art of self-sabotage
Will tariffs bring manufacturing home? Despite years of arm-twisting, American tech giant Apple still works with 94.5 percent of its suppliers being overseas.
Apple isn’t an outlier. The semiconductor industry is facing obstacles in reshoring back to the U.S. as well. Intel has paused its Arizona factory. TSMC is delaying U.S. production. The problems hindering “made in America” are systemic and may only be addressed through a broad and profound economic restructuring. Tariffs won’t magically resurrect dead industries; they only inflate prices for already-struggling consumers.
The U.S. tariff spree, unleashed in the name of “America First,” is in fact a masterclass in shooting oneself in the foot. U.S. farmers will be hard hit. In the aftermath of the 2018 China tariff, while U.S. soybean exports eventually rebounded, the farming community suffered irreparable damages: Midwest farm bankruptcies spiked 30 percent, wiping out generations of family farms. Today’s “Tariff 2.0” risks repeating history – but with higher stakes.
China’s counterpunch
Beijing has been defending itself with precise actions, hitting back with matching levies. But its market remains open to others. Germany’s automakers, for instance, now sell more cars in China than at home. ASEAN’s durians and lobsters enter Chinese markets tariff-free under RCEP – a stark contrast to America’s “walled garden” approach.
As China’s commerce ministry stated: “Bullying tactics won’t work. We defend rules, not whims.” Similar tactics have failed before. When the U.S. tried weaponizing small-parcel exemptions to target Chinese goods, U.S. retailers revolted, as 60 percent of affected imports are everyday essentials for low-income households.
Allies: from partners to prey
American allies are not spared either, and their response has also been strong. The EU is poised to approve retaliatory measures. France is warning against “suicidal trade wars.” German industries are lobbying Brussels to hit back harder. Japan is calling the moves “deeply regrettable.”
In Southeast Asia, the irony is thicker than durian pulp as countries like Vietnam face 46 percent tariffs but remain trapped supplying components to U.S. tech giants. An economist in Hanoi reveals the reality: “Trump wants us to be his factory, but not his competitor. That math doesn’t add up.”
The U.S. tariff crusade isn’t just failing – it’s uniting the Global South against Washington. The U.S. only accounts for around 15 percent of global trade. The remaining 85 percent is made up by the rest of the world – including China – and it will not stand idly by and watch the international trade system, the very thing that fostered global prosperity for decades, destroyed by self-serving political motivations.

A woman looks at an electronic stockboard on her computer at a trading company in Hanoi, Vietnam on April 8, 2025. /CFP
The ghost of Smoot-Hawley
History has long given its verdict on tariffs. The 1930 Smoot-Hawley tariffs turned a recession into the Great Depression. The déjà vu is uncanny: U.S. steel tariffs briefly boosted producers but killed 75,000 downstream jobs. American icon motorcycle manufacturer Harley-Davidson was forced to shift production overseas to avoid costs. “Made in America” has become “priced out of America.”
Those in Washington are preaching “short-term pain for long-term gain.” Tell that to the 27 U.S. textile mills shut down in the past 20 months, or the single mom paying 17 percent more for Walmart clothes. Some on Reddit have put it quite well: “Tariffs are taxes on the poor.”
Epilogue: The unlearned lesson
The White House insists this is “historic” – and they’re right. Not since the 1930s has the U.S. so recklessly weaponized trade. But the world has changed: China is deeply integrated into global supply chains, the EU makes its own decisions, and ASEAN won’t ditch prosperity for geopolitics.
The clock is ticking. Every tariff tweet coming from Washington is shredding U.S. credibility. Every market plunge erodes the White House’s “strong economy” narrative. And America’s isolation deepens with every trade deal other countries make on lowered tariffs, such as those between China and ASEAN and European countries.
In the end, it’s not just about the economy. America is turning its back on the world. The path it has chosen is a solitary one.
(If you want to contribute and have specific expertise, please contact us at opinions@cgtn.com. Follow @thouse_opinions on X, formerly Twitter, to discover the latest commentaries in the CGTN Opinion Section.)
Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

-
Нийгэм20 цаг өмнө
“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна
-
Эдийн засаг24 цаг өмнө
Үхрийн цул мах нэг килограмм нь дундажаар 22 940 төгрөгийн үнэтэй байна
-
Улс төр24 цаг өмнө
БНКазУ, Монгол Улсын арьс шир, ноос боловсруулах туршлагаас судалж байна
-
Нийгэм24 цаг өмнө
“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа
-
Нийгэм24 цаг өмнө
Өвөрбайгалийн нутаг дэвсгэрт 178 мянган га талбайг хамарсан 36 түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Улс төр2 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
-
Нийгэм2 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь