Энтертайнмент
“Холливууд Монголд” наадам эхэллээ

“Холливууд Монголд” олон улсын уран бүтээлчдийн анхдугаар кино наадмын нээлтийн арга хэмжээ өчигдөр /2019.05.01/ Улаанбаатарт эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй наадмын нээлт “Корпорэйт Конвеншн” төвд болсон бөгөөд Холливүүдээс ирсэн 16 зочин оролцсон юм.
Энэ удаагийн зочид дунд “X Men” киноны өнгө хувиргаргч Йохем Зелл, Оскарын шагналт дууны найруулагч Грег Рассел, креатив продюсер Брайс Нильсон болон “Happy Death Day” киноны зураач Сэсэ Дестефано нарын кино, дэлгэцийн алдартнууд хүрэлцэн ирсэн билээ.
“Холливүүд Монголд” төслийг санаачлагч, жүжигчин, “Miss World 2016” шилдэг 11 оролцогчийн нэг А.Баярцэцэг нээлтийн арга хэмжээг нээж үг хэллээ. Тэрбээр “Энэ фестиваль ийм өргөн хэмжээнд болно гэж төсөөлж байсангүй. Олон жилийн өмнө орчуулах юмсан гэж бодож байсан номынхоо арын хуудаснаас зохиолчийн цахим хуудсыг олоод “Таны номыг орчуулмаар байна. Монголд уран бүтээлч, найз нөхөдтэйгээ хуваалцмаар байна” гэж бичиж билээ. Удалгүй гайхалтай хариу ирж, Ивана Чаббак “Болно оо, Орчуулбал би Монголд очоод үнэгүй сургалт хийж өгье” гэж хариулснаас үүдэж найз, нөхөд, ах эгч, танилын танил зэрэг олон хүний холбоо сүлбээгээр зохион байгуулсан түүхтэй. Богино хугацаанд уран бүтээлчдийн хооронд мэдлэг солилцох, цаашдаа Холливүүдийн уран бүтээлчдийг татах, кино зураг авалтыг Монголынхоо сайхан нутагт хийдэг болоосой гэсэн зорилго дор мэргэжлийн ах, эгч нарын зөвлөгөөгөөр энэ фестивалыг зохион байгуулж байна. Монголын кино урлаг мандан бадрах болтугай.” гэсэн юм.
“Холливууд Монголд” олон улсын уран бүтээлчдийн анхдугаар кино наадамд хүрэлцэн ирсэн хүндэт 16 зочдод Монгол Улсын Морин хуурын чуулгын уран бүтээлчид шилдэг бүтээлийн тоглолтуудаа сонирхууллаа. “Apocalypto” кино, “Марко Поло” болон “Game of thrones” цувралын хөгжмийн бүтээлүүдийг Д.Түвшинсайхан удирдаачтай чуулгын хамт олон Улаанбаатарт саатаж буй Холливуудын алдартнууд болон хүндэт зочдод толилуулж, Монголын уран бүтээлчдийн ур чадвар ямар түвшинд болсныг харуулсан юм.
Нээлтийн арга хэмжээний үеэр “Дүр бүтээх увдис” номын талаар жүжигчин С.Болд-Эрдэнэ хэлэхдээ “Холливүүдийн алдартай, Оскарын шагналт жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббакийн жүжигчин хүний дүр бүтээх 12 арга барилыг шингээсэн “Дүр бүтээх увдис” ном уншигчдын гар дээр очиход бэлэн боллоо. Монгол хэлнээ хөрвүүлэгдсэнээс хойш анхны уншигчдын нэг болсны хувьд энэ номд бидний мэддэг болон мэдэхгүй олон зүйлийг багтаасан байна. Залуу уран бүтээлчид төдийгүй жүжигчид, найруулагчид уншсанаар дэлхийн тавцанд нэрээ цуурайтуулах уран бүтээл туурвихад нь асар их түлхэц өгнө гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн юм.
“Дүр бүтээх увдис” номын зохиолч, жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббак “Кино урлаг агуу зүйл юм. Кино урлагт зүтгэж яваа найруулагч, зохиолыг бичсэн уран бүтээлчдийн илэрхийлэх гэж буй өвчин, зовлон, сэтгэлийн шаналал, баяр баясгалан бүхнийг дэлгэцээр дамжуулан үзэгчдэд хүргэх хамгийн чухал ажлыг хийдэг хүмүүс бол яах аргагүй жүжигчид юм. Кино урлаг бол дэлхийн нийтээрээ зүрх сэтгэлээ шингээх хөдөлмөрлөж яваа та бидний хамтын хөдөлмөр билээ” гэж нээлтийн арга хэмжээний үеэр хэллээ.
“Холливууд Монголд” олон улсын уран бүтээлчдийн анхдугаар кино наадам өнөөдөр уран бүтээлчдийн тусгай сургалтуудаар үргэжлэн явагдана. Өнөөдрийн арга хэмжээнүүд Шангри-Ла зочид буудлын “Өргөө IMAX” кино теарт болох бөгөөд кино урлагийн тэргүүн дээд шагнал гардуулах “Cinema Awards 2019” арга хэмжээ болж, шилдгүүдээ тодруулна.
“Холливууд Монголд” олон улсын уран бүтээлчдийн анхдугаар кино наадам тавдугаар сарын 4-ийг хүртэл тусгай хөтөлбөрүүдийн дагуу явагдана.
Тус наадамд
- Холливүүдийн жүжигчин Руди Янгблад, Клаудиа Ким, Витаяа Пансрингарм,
- найруулагч Дэвид Петрарка, Ллойд Кауфман,
- кино хуульч Патришиа Свинни Кауфман
- продюсер Тим Коддингтон,
- креатив продюсер Брайс Нильсен
- кастинг директор Попинг Аувеун
- кино шүүмжлэгч Карло Антонио Жентил,
- арт директор Сэсэ Дестефано,
- АНУ-ын зураглаачдын нийгэмлэгийн ерөнхийлөгч Кийс ван Оострум,
- зохиолч Мэтью Уайт,
- зураглаач Ваня Чернюл
- жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббак
- өнгө хувиргагч Йохим Зелл гээд салбар салбартаа мэргэшсэн 16 уран бүтээлч оролцож байна.

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Нийгэм10 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм11 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм11 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм11 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр11 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм11 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм10 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ