Энтертайнмент
“Cinema Awards”-ын улаан хивсний ёслолыг чимсэн бүсгүйчүүд

“Холливуд Монголд” олон улсын анхдугаар кино наадмын хүрээнд өчигдөр орой /2019.05.02/ Шангри-Ла зочид буудалд “Cinema Awards-2019” кино урлагийн тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж өндөрлөлөө.
Шагнал гардуулах улаан хивсний ёслолын ажиллагааны үеэр олны танил уран бүтээлч бүсгүйчүүдийн гоёл олны анхаарлыг ихэд татаж байв. Хошин урлагийн “Х-Түц” продакшны жүжигчин Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэгийн хувьд “Зосон” брэндийн үндэсний гоёмсог дээлээр гоёсон байлаа.
Тэрбээр “Миний дээлийг үндэсний хувцасны “Зосон” брэндийн дизайнер н.Шийлэгмаа маань урлаж өгсөн. Монголын кино урлагийнхны хувьд маш сайхан үйл ажиллагаа болж байна. Энэ өдрийг уран бүтээлчид маань нэлээдгүй хүсэн хүлээсэн болов уу. Энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа баг хамт олон нийт 15 номинаци шалгаруулж, энэ номинациудад продакшн тус бүр тав таван номинацид хүнээ өрсөлдүүлэх эрхтэй болсон. Манай продакшны хувьд “Солиот эх” уран сайхны уран бүтээлчдийн багаас таван номинацид өрсөлдсөн” гэв.
Харин “Шилдэг өнгө” продакшны захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Өлзийхүү цагаан өнгийн дэгжин хослолоор гоёсон байлаа. Тэрбээр өмссөн гоёлынхоо талаар ярихдаа “Саяхан би “Нинжин сэтгэл” уран сайхны киногоо Европ амьдарч буй монголчууддаа үзүүлээд ирсэн. Тэр үеэрээ Швед улсаас худалдан авсан цагаан өнгийн хослолоор гоёлоо. Өнөөдрийн “Cinema awards-2019” шагнал гардуулах ёслол гайхалтай сайхан боллоо. Сүүлийн хоёр жилийн хугацаанд кино театрын дэлгэцнээ гарсан уран бүтээлүүдээс “Нинжин сэтгэл” уран сайхны кино эхний 10-т орсон. Тийм учраас баг хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Тун удахгүй “Миний ертөнц” тоглолтоо тавдугаар сарын 10-нд хийх гэж байгаа” гэсэн юм.
Жүжигчин Г.Ундармаагийн хувьд хар хослолоор гоё, гялалзсан чамин гар цүнхээр гоёсон байлаа. Мөн дуучин Ука гялалзсан шигтгээтэй даашинз өмсчээ. Дуучин Ука “Юуны өмнө “Өргөө” кино театрын хамт олонд 10 жилийн ойн баярын мэнд хүргэе. Миний хувьд энэ кино театрын байнгын үйлчлүүлэгч л дээ. Өнөөдрийн өмссөн даашинзны хувьд саяхан БНСУ-д аялан тоглолт хийж байхдаа худалдан авсан даашинзаа өмссөн” гэдгийг нээлтийн үеэр хэлсэн юм.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
