Нийгэм
Яармаг, Нисэхийн 160 мянган айл шинэ цэвэрлэх байгууламжтай боллоо

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан лагийг дахин боловсруулан метан хий гаргаж үйлдвэрлэлийн дулаанд ашиглах шинэ дэвшилтэт технологи бүхий ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж болох Буянт-Ухаа орон сууцны хорооллын 20000 м3/хоног хүчин чадалтай бохир ус цэвэрлэх байгууламжийн нээлтийн үйл ажиллагаа өчигдөр /2018.11.06/ боллоо.
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Нийслэлийн засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга У.Отгонбаяр болон бусад удирдлагууд, алба хаагчид мөн Бүгд Найрамдах Турк Улсын элчин сайд Ахмед Яазал, “Эйч Эн Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Озтурк нар энэхүү нээлтийн арга хэмжээнд оролцсон юм.
Тус төсөл арга хэмжээ нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Барилга, хот байгуулалтын яамны “Дэд бүтэц” төслийн хүрээнд хэрэгжсэн бөгөөд ажлын гүйцэтгэгчээр “Эйч Эн Си” ХХК нийт 33 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр барьсан бүтээн байгуулалтын ажил юм.
Улаанбаатар хотын Баруун Өмнөд хэсэг буюу Яармаг, Нисэхийн орон сууцны хуучин, шинэ хорооллын 160 мянган айл өрх, аж ахуйн нэгж объектуудын бохир усыг цэвэрлэн татан зайлуулах хүчин чадалтай барилга байгууламж юм.
Хуучин ашиглаж байсан Нисэхийн цэвэрлэх байгууламжид хоногт 2500-2800м3 бохир усыг хүлээн авч байгаа нь байгууламжийн хүчин чадлаас хэтэрсэн, бохир усыг цэвэрлэж чадахгүй байдалд хүрсэн.
Ашиглагч байгууллага болох Ус сувгийн удирдах газартай хамтран хуучин цэвэрлэх байгууламжид хүлээн авдаг бохирыг шинэ цэвэрлэх байгууламжид шилжүүлэн найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна.
Өдөрт 20000м3 ус цэвэрлэх хүчин чадалтай энэхүү байгууламж нь шат дамжлагийн хувьд 11 төрлийн нийт 14 барилгаас бүрдэх бөгөөд энэ нь 7 давхар шүүлтүүртэй. Шүүгдэж гарсан усыг техникийн хэрэгцээнд ашиглах, мөн лагийг дулааны аргаар боловсруулж био хий гаргаж авах ба түүнийгээ цэвэрлэх байгууламжийн дотоодын дулааны хэрэгцээг хангах, боловсруулж усгүйжүүлсэн лагийг хөрс бордох, газар тариаланд хэрэглэх боломжтой. Лагийг бүрэн боловсруулсан тул түүнийг ашиглахад эрүүл ахуйн хувьд аюулгүй байх юм.
Бүрэн автомат ажиллагаатай ба бохир усыг химийн арга, хэт ягаан туяа ашиглан халдваргүйжүүлэн 98 хувь цэвэрлэнэ. Дэлхийд инженерийн байгууламжаараа өндөрт тооцогддог технологиор баригдсан.
Уг цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр Туул голын усны чанарыг хамгаалах, бохир усыг зохих түвшинд хүртэл цэвэрлэснээр усны бохирдол багасч оршин суугчдын эрүүл мэндийн байдал сайжрах гээд олон талын ач холбогдолтой юм.
Мөн нийслэлийн баруун өмнөд хэсэгт хот төлөвлөлт, барилгажилт, бүтээн байгуулалтын ажил өргөжин шинэ суурьшлын бүс нэмэгдэх, хот тэлэх бололцоо нэгээр нэмэгдэж байна.
Эх сурвалж: БХБЯ

Нийгэм
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Энэ сарын 16-ны өдрийн 08:36 минутад “Хашаанаасаа машинаа алдчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн “С”-ийн Toyota Crown-210 маркийн авто машиныг 9-14 насны хүүхдүүд бүлэглэн хулгайлсан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжилж, шуурхай илрүүллээ.
Иймд иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулах, мөн сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.
Нийгэм
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

СХД-ийн 3 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө 21.000 мкв талбайд задгай спорт цогцолбор барих ажил 2022 онд эхэлсэн.
Тодруулбал, 2021 онд зураг төсөв боловсруулж, 2022 онд газар чөлөөлөлтийн ажил эхэлсэн байдаг. Нийт 24 айлын газрыг чөлөөлсөн юм.
Өнөөдрийн байдлаар тус цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна.
Тус спорт цогцолбор нь
- 95х45 хэмжээтэй хөл бөмбөгийн талбай
- 3х3 сагсан бөмбөгийн талбай
- 5х5 сагсан бөмбөгийн талбай 2 ширхэг
- Газрын теннисний талбай 2 ширхэг
- 6 эгнээ гүйлтийн замтай
Мөн хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажил үргэлжилж байна.
Гүйцэтгэгч байгууллагаар “Аглуут” ХХК ажиллаж байна.
Нийгэм
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 06 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 527 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 1 хүний амь нас хохирч, 17 хүн гэмтсэн байна.
Тухайлбал, Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн авто машины жолооч нь замын зорчих хэсэг дээр зогсож байсан Kia-5 маркийн автомашин болон тус тээврийн хэрэгслийн хажууд зогсож байсан зорчигчийг мөргөсний улмаас 1 хүний амь нас хохирсон хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Тухайн ослыг шалтгаан нөхцөлийг тогтооход Kia-5 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь адуу дайрч тухайн ослын улмаас замын зорчих хэсэг дээр зогсох үед машинд зорчиж явсан зорчигч машинаас бууж зорчих хэсэгт зогсож байх үед өөр тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь хохирсон харамсалтай тохиолдол бүртгэгдсэн.
Иймд иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн үед зогсоох арга хэмжээ авах боломжтой хурдыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
-
Нийгэм9 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм10 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Энтертайнмент10 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм10 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр10 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Нийгэм9 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Улс төр10 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо