Connect with us

Энтертайнмент

Б.Төмөрхуяг: Тайз ч бас жүжигчин

Нийтэлсэн

-

-Эхлээд танаас PQ гэж юу болох талаар асуумаар байна?

-PQ буюу Прагийн Куадрениал нь 1959 оноос хойш ЮНЕСКО, Европын холбооны дэмжлэгтэйгээр Чех улсын Соёлын Яам, Прага хотын захиргаа, Чех улсын Театрын дээд сургуультай хамтран 4 жил тутамд 1 удаа зохион байгуулагдаж,  80 -аад орны 2.000  гаруй шилдэг уран бүтээлчид оролцдог театрын уран бүтээлчдийн дэлхийн хамгийн том их наадам юм. 10 хоногийн турш үргэлжилж орчин үеийн театрын чиг хандлага, техник технологиудыг танилцуулж, уран бүтээлчдийн үзэсгэлэн, тоглолт, мастер класс, концерт, лекц, илтгэл, хэлэлцүүлэг, уран бүтээлийн дуудлага худалдаа, номын худалдаа зэрэг олон арга хэмжээнүүд зохион байгуулагддаг.

Өнгөрсөн 2015 оны их наадамд 78 улсын 600 гаруй үзэсгэлэн үзүүлбэр, 150 илтгэл, 60 амьд тоглолтыг үзүүлж 180.000 гаруй үзэгч үзэж сонирхсоноор, өндөр зэрэглэлийн мэргэжлийн 6.000 уран бүтээлч, 1.300 оюутан залуус олон нийтэд уран бүтээлээ толилуулсан амжилтаараа Европын “EFFE Awards”- ийн 2015 оны тренд фестивалиудын нэгээр эрэмбэлэгдсэн юм.

PQ наадамд театрын тайз болон хувцасны шилдэг ажлуудаас гадна орчин үеийн театрын шилдэг уран барилгын проектууд, театрын шинэ техник технологиуд танилцуулагддаг юм. Энэ удаагийн PQ-19 их наадамд Монгол улсын уран бүтээлчид

  1. Фрагментс буюу сценографийн урлагт гавьяа байгуулсан ахмад зураачдыг дурсан алдаршуулах үзүүлбэр.
  2. Метаморфози буюу улс орнуудын ид бүтээлээ туурвиж буй уран бүтээлчдийн сүүлийн 3 жилд хийсэн сценографийн ажлын үзэсгэлэн
  3. Оюутан залуусын буюу туршлагажиж буй зах хязгааргүй сэтгэгч залуу уран бүтээлчдийн үзэсгэлэн
  4. Мөн гудамжны чөлөөт үзүүлбэрийн төрөлд оролцохоор бэлдэж байна.

“Фрагментс” буюу ахмад уран бүтээлчийн тухай өгүүлэх  “Төмөрийн бодол” бүтээлийн санаа нь Ленинградын Театр урлагийн сургуулийг профессор Акимовын урланд амжилттай суралцан төгсөөд Монгол улсын орчин үеийн театрын сценографийн суурийг тавьсан Монголын тайзны урлагийн ахмад зураач Б.Төмөрхуягийн /1945-2001/ тухай дурсан толилуулах юм. Б.Төмөрхуяг нь 1970 аад оны дундаас 2000-д он хүртэл олон арван дуурь, жүжиг, хүүхдийн жүжгийн тайзны ажлуудыг өвөрмөц содон шийдлээр үзүүлж, тухайн цаг үеэсээ түрүүлж явсан шилдэг уран бүтээлч байсан.

Бүтээлийн тухайд  “ТАЙЗ Ч БАС ЖҮЖИГЧИН” гэж түүний хэлсэн үгнээс санаа аван залуу уран бүтээлч Ц.Түвшинжаргал, С.Батсайхан нар  Монголчуудын үндэсний оюун ухааны тоглоом наадгайн нэг оньсон тоглоомын хэлбэрээр маш сонирхолтой байдлаар үзүүлэхээр бэлтгэлээ хийгээд байна.

Метаморфози буюу улс орнуудын хэсгийн үзэсгэлэнд манай улсын орчин үеийн сценографийн шилдэг ажлууд болох нийт 12 жүжгийн макетыг өрөг урлагийн хэлбэрээр байрлуулах бөгөөд ерөнхий үзэсгэлэнгийн санаа нь Монголын нүүдэлчдийн театрын тухай өгүүлэх болно. Энэ хэсэгт манай нийт баг бүрэлдэхүүн буюу 12 уран бүтээлч оролцож урлан бүтээсэн юм.

Оюутан залуусын хэсэгт оролцох залуу уран бүтээлчдийн төрөлд уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ болон туслан гүйцэтгэгч СУИС-ийн оюутан А.Цэгц, М.Оюуномин нарын бүтээл болох Мөнхийн хайрын тухай буюу  Ро Жу /Ромео Жулетта/ хоёрын сэтгэлийг Залуу сценографичид байгалиас, модноос, өвснөөс нээж олсон юм. Ро Жу хоёр гэрлээр, дуу авиагаар сэтгэлээ илэрхийлдэг болсон тухай илэрхийлсэн үзүүлбэр байх юм.

Энэ удаагийн PQ-19 наадамд манай Монгол улсын БСШУСЯ, Монгол улсын Соёл урлагийн хэрэгжүүлэгч агентлаг, Засгийн газар Ерөнхий сайдын ажлын алба, Монгол улсын ГХЯ, МИАТ компани, Монголын урлагийн зөвлөл, Дуурь Бүжгийн эрдмийн театр, Драмын эрдмийн театр, Хүүхэлдэйн театр, Завхан аймгийн хөгжимт жүжгийн театр, Монголын урлагийн ажилтны холбоо болон хувь хүн, уран бүтээлчид, зураач урчууд, дуучид, жүжигчид, бүжигчид, хөгжимчид  дэмжин оролцож нэмэр хандив өргөж байгаа нь талархууштай бөгөөд  энэ нь PQ-19 их наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох уран бүтээлчдэд их дэмжлэг болж эх орноо сурталчлахад маш их нөлөөлнө гэж би хувьдаа баяртай байгаа. Цаашид ч үлдэж байгаа хугацаанд өөр олон байгууллага хамт олон дэмжинэ байхаа гэж найдаж байна.

-Орчин үеийн сценографи гэж юуг хэлнэ вэ?

-Орчин үеийн сценографи нь товчоор ойлговол жүжгийн зохиол, хөгжим, бүжиг, тайз, хувцсыг бүтээн туурвихдаа хаана хэзээ болж байгаа зэрэг ахуй орчноос илүүтэйгээр зохиолын агуулгад тохирсон ертөнцийг урлаж бүтээхийг хэлдэг.

Идейны условный постановк буюу агуулгыг голчилсон нөхцөлт тавил гэж   онолын хүмүүс хэлэлцдэг.

Энэ арга барилыг хэрэглэснээр жүжгийн агуулга тодорч идэвхтэй нөхцөлүүд үүсч жүжигчний тоглолт үхмэл биш үйлдэлд орж үнэмшилтэй болж худлаа орилох зэрэг технологийн алдаагүй найруулгад хөгжим болон перформансе үйлдлүүд  уран сэтгэмж орон зайн боломжууд өгөгдлүүдийг бий болгож өгдөг.

Одоо цагт сценографи гэдэг нэр томьёо нь театрт байдаг хөгжим дуу, тайз, хувцас, найруулга, гэрэл, бүжиг зэрэг бүхий л зүйлд хэрэглэгдэх болсноор эдгээр мэргэжлүүдэд агуулгыг ойлгож илэрхийлэх тухай өндөр шаардлага тавигдах болжээ. Чухамдаа нэг агуулга концепцоор нийт театрыг зангидах болсон нь орчин үеийн театрын шинэ менежмент үүсэж байна уу гэлтэй.

Манай улсад 1980 аад оноос орчин үеийн театрын сценографийг нэвтрүүлж хийж байсан нь талархууштай ч одоогоор бүдгэрч байгаа нь харуусмаар. Монгол улсын Драмын Эрдмийн театр болон Хүүхэд Залуучуудын театрт анхлан найруулагч Г.Доржсамбуу, И.Нямгаваа зураач Б.Төмөрхуяг, УГЗ Доржпалам, Мягмар нар шинэ сонин содон уран бүтээлүүдийг амжилттай сайхан бүтээж урлаг болон театр судлаачдын анхааралд өртөж олон шүүмж нийтлэлүүд гарч байсан төдийгүй үзэгчдийн таашаалд ихээр нийцэж байсан.

Бид 1990 оноос хойш уран бүтээлийн эрх чөлөөг олж авсан боловч амарчлах, хялбарчлах, мөнгөнд дурлах, гавьяа горилох, авьяасгүйн зовлон зэрэг урлагт харш үзлээс болж зах зээлд хэт автан буурлуудын үлдээж өгсөн өв соёлоос хазайсан. Арга ядсан реалист, натуралист, иллюстраци, хэвлэмэл хуулмал тайз хувцас найруулгаар голоо зогоож уран бүтээлч чанараа гээсэн. Урлаг судлаачид нь идэвхгүй болж ая тал засаж магтаал тавьж уран сайханч хэлбэр лүү шилжсэн. Сайн шүүмж бичсэн хүнд төлөх мөнгө байхгүй болсон. Мэргэжилдээ анхаарч санаа тавьж үг хэлсэн бүтээлчид шахагдаж гадуурхагдах болсон.

-Та сценографийн сургалт болон мэргэжлийн тухай юу гэж бодож байна?

-Хуучин ДУДСургууль гэж байх үеэс Театрын зураач буюу сценографийн мэргэжлээр бэлдэж ирсэн. Дараа нь уг сургууль СУИС-ийн харьяа ДУДСургууль болж юутай ч энэ мэргэжлээр оюутнуудыг бэлдэж байгаа.

1978-оноос хойш миний бүдүүвч тооцоогоор 200-гаад зураач бэлтгэгдсэн. Хуучнаар ЗХУ-д бэлтгэгдсэн хэдэн хүмүүс ч байдаг. Гэтэл эдгээр мэргэжилтнүүд театрт ажиллаж байгаа нь ховор. Үе үед сайн багш нар мэргэжилтнүүд байсан Б.Төмөрхуяг, Я.Санжаасүрэн,Ц. Доржпалам, Л.Гунгаасүх, Гансүх, Л.Батбаатар, Цацрал гээд  оюутнууд ч сайн бэлтгэгдэж гарч байсан цаг үеүд байдаг. Зах зээлийн хаялгаар сценографийн сайн зураачид гадаадад явж ажиллах болсон энэ мэргэжил нь хөрвөх чадвар их сайтай архитектур, интерьер, экстерьер дизайн, хувцас дизайн, баримал гээд дүрслэх урлагийн бүх чиглэлээр ажилласаар байдаг. сайн зураачид театрын гадуур байгаад байдгийн учир нь театрт орчин ахуй урлан хүрэлцээгүй байхаас гадна найруулагч болон зураачдын сургалт онол зөрөөтэй байх сценографийн хөлс бага зэрэг асуудлаас болдог байх гэж би боддог.

-PQ наадамд оролцсоны үр дүн юу вэ. Ямар нөлөөлөл байх вэ?

-Миний бодоход Монгол улсын Соёл урлаг нь эдийн засаг болон бусад зүйлээ чирч явдаг гэж боддог. Бид жижиг орны иргэд одоогоор бидэнд дэлхийд гарсан брэнд болон бүтээгдэхүүний үйлдвэрлэл алга. Гэхдээ оюун ухаан, спорт, соёл урлагийн чиглэлээр бол дэлхийд нэрээ дурсгаж олон уралдаан тэмцээнд амжилт гаргаж чаддаг.  Манай театрын урлагт орчин цагийн сценограф нэвтэрч биеллээ олбол бид жүжгийн болон тайзны урлагаар гайхуулж дотоод гадаадын зах зээлийг эзэгнэх чадвартай чадалтай улс.

PQ наадмын концепцийг бид ойлгохдоо дэлхийн урлагийн ирээдүйг тодорхойлдог наадам гэж ойлгож байгаа. Энэ наадмаас бид дэлхийн тайзны урлагийн чиг хандлагыг, зүг чигийг лавтайяа тодорхой мэдэж чадна.

Өмнө оролцсон оролцооноос бид тодорхой нөлөөллийг эх орондоо хийж чадсан тийм ч учраас олон албан байгууллага хамт олон сценограф хэрэгтэй хэмээн дэмжин тусалж байгаад талархаж байна. Мөн энэ наадамд оролцогсод болон зохион байгуулагчид нь Монгол улс болон Монголын театр, түүний нүүдлийн хэв шинжтэй театрын тухай маш их сонирхож үнэлж дэмжиж Монголд ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж өвөрмөц гэсэн дүгнэлтийг өгч байсан. Тиймээс миний хувьд болон бусад уран бүтээлчдийн хувьд олимпын энтэй 4 жил тутамд зохион байгуулагддаг энэ их наадамд оролцож шилдэг уран бүтээлийн шагнал болон “ Golden triga” буюу Алтан гурвал шагналыг хүртэнэ гэдэгтээ итгэлтэй байна. Энэ шагнал Монголд ирэх болно.

-PQ наадамд урьд нь ямар улс гүрний зураачид амжилттай оролцож байсан бэ?

-PQ наадмын 50 жилийн үйл ажиллагааны үр дүнд 13 удаагийн шалгаруулалт болж өнгөрснөөс ихэнх шагнал номинацийг Европын зураачид хүртсэн байдаг. Их Британи, Герман, Чех, Австри, ЗХУ зэрэг улсууд удаа дараа шилдэг уран бүтээлээр шалгарч байсан. 1980–аад оноос анх Азиас Япон улс түрж орж ирэн Азийн анхны шагналыг хүртэж байсан бол 2015 онд БНХАУ-ын уран бүтээлчид хүртсэн. 2015 онд хачирхалтай гэмээр нэг зүйл болсон нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Латви, Литва, Эстони, ОХУ зэрэг улсууд амжилттай оролцож шагналт номинацийг авсан нь бидэнд тун ойр сэтгэгдэл төрүүлсэн учир нь эдгээр улсын сургалт болон ерөнхий концепци нь манай улстай их төстэй санагдсан. Монгол улсын “5+” гэдэг нүүдлийн соёлтой холбоотой үзэсгэлэн зохион байгуулагчдын анхаарлыг татаж шилдэг сайн ажлуудын тоонд багтсан юм.

-Та гудамжны үзүүлбэр гээд түрүүн ярьсан энэ ямар ач холбогдолтой байдаг юм бэ?

-Энэ наадмын нэг ач холбогдолтой зүйл нь гудамжны үзүүлбэр байдаг. Өөрийн гэсэн онцлогтой улс орноо төлөөлсөн ферпормансе бүтээлийг олон нийтэд танилцуулж улс орноо болон өөрсдийн уран бүтээлийг сурталчилдаг PQ наадмын уламжлал болсон үзүүлбэр юм. Бид энэ удаад “Этүгэн эх” гэсэн үзүүлбэрийг үзүүлэхээр бэлдсэн. СУИС-ийн Бүжгийн урлагийн тэнхимийн багш СТА М.Мөнгөнцэцэг энэхүү уран бүтээлийг дэглэж байгаа бөгөөд энэ нь Нүүдэлчдийн эртний соёл, ахуй, байгаль орчин, эх хүн, эрхэмсэг байдал гэсэн их олон зүйлийг агуулсан байх ба өөрийн орны гаргасан 3 үзэсгэлэнгийн талбайн ойр орчим болон эргэн тойрны гудамж Прага хотын төв гудамжаар үзүүлбэрээ үзүүлж Монгол орноо сурталчлах бас нэгэн содон үзүүлбэр байх болно.

Мөн бид энэ удаад тусгай өөрийн улсын Урлаг судлаачтайгаар оролцоно. СУИС-ийн ДДУС-ийн онолын багш, театр киноны судлаач П.Батжав оролцож уран бүтээлийн оролцоо чиг хандлага нөлөөллийн талаар судалгаа хийж байгаа нь бидэнд болон урлаг судлаачдад том амжилтыг авчирна гэж найдаж байна. Мөн уран бүтээлчдээ дэмжин туршлагатай дипломатч НҮБ-ийн боловсон хүчний ажилтан Н.Нарантуяа оролцож гадаад харилцаа хамтын ажиллагааны тал дээр ажиллаж байгаа нь ихээхэн түшиг болж байна.

-Гадаадад болдог олон наадмууд улс төрийн шинж чанартай гэж ярилцах юм. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-PQ наадмын хувьд урлагийг тэр дундаа театрын хөгжил, шинэ санаа, шинэ технологийг голчилсон үзэл баримтлалаа болгож байгаа нь харагддаг. 2015 оны наадамд хуучин коммунист улс байсан Латви, Литва, Эстони, Хорват зэрэг улсууд амжилттай оролцсон явдал нь Берлиний хана нурснаас хойш төв болон зүүн Европт эрх чөлөө хөгжиж оюун санааны тэсрэлт болсонтой холбоотой эдгээр улсуудад театрын шинэ хөгжил ирсэн л дээ. Ер нь PQ-ийн үеэр болдог олон хурал зөвлөгөөнүүд дээр урлаг улс төрөөс шалтгаалахгүй байх урлагийн зүтгэлтнүүдийг улс төр болон зах зээлийн боолчлолоос хамгаалах харин ч эсрэгээр урлаг бол улс төр эдийн засаг бусад салбарын манлайлагч болох талаар маш олон хэлэлцүүлэг болдог. Нэг сонирхолтой хэлэлцүүлгийн үеэр Украйны уран бүтээлчид ярьж байсан Киев хотын хуучин дүүрэг Подоль гэдэг газарт Европын холбооны санхүүжилтээр шинээр театр барихдаа сонгодог загварыг нь өөрчлөөд зүгээр л орчин үеийн тэг дөрвөлжин байшин барьсанд Киев хотын иргэд уран бүтээлчид ихэд дургүйцэж эсэргүүцэж байгаа тухай учир нь энэ хайрцаг шиг барилга энэ дүүргийн уран барилгын хэв шинжийг эвдэж байна, эрх баригчид Прошенко болон түүний бүлгийнхэн Европын холбооноос өгсөн мөнгийг идэхийн тулд энэхүү эвгүй зохиомжтой загварыг сонгож байна гээд л авч өгсөн гэтэл дараа нь үнэхээр Украйн болон зүүн Европ даяар энэ явдал шуугиан тарьсан энэ нь ч Прошенкогийн сонгуулийн дүнд зохих ёсоор нөлөөлсөн л байдаг байх даа.

-PQ наадмын агуулга хэлбэрийг харахад их л орчин үеийн хөгжингүй зүйл харагдах юм. Манай театруудад, сонгодог урлагт хэр зохимжтой юм бол?

-PQ наадамд дэлхийн 80 гаруй орны театрууд болон театрын урлагийн сургуулиуд оролцож уралдахаас гадна бие биеэсээ туршлага солилцож суралцаж байдгаараа бусад наадмаас илүү давуу талуудтай байдаг. Хөгжиж буй хөгжилтэй хөгжингүй гэдэг ойлголтоосоо үл хамааран бие биеэсээ суралцдаг. Энд ганц театр ч бус орчин үеийн болон сонгодог урлагийн уран бүтээлчид цуглаж чуулдаг ертөнц юм. Олонх театрын мэргэжилтнүүдийн үздэгээр театр бол мөнхийн уран бүтээлийн асуудал, театр тайван хөдөлгөөнгүй байж болдоггүй ертөнц юм. 20-р зууны тархины их тэсрэлтүүд бүгд театраас гаралтай мухардалд орсон уран бүтээлчид театраас шинийг олж харж шинэ урсгалууд театраас сэдэл авч үүсэж хөгжсөн түүхтэй.

Сонгодог урлагийн хувьд хөгжмийн урлаг нь өөрөө тоглогдохдоо шинэ хурд эрчимтэй хэмнэл ритм урагшилсан үүнийг дагаад дэлхийн театрууд бүгд идэвхтэй урагш алхаж байна. Бид сонгодог урлагийг байрандаа мөнхөд зогсож байдаг гэж ойлгож болохгүй л дээ. Би ч өөрөө урлагийн академи төгссөн хүн биднийг өдөр болгон байнга зурж өдөр бүрээс л байнга өсөн дэвжихийг л сургадаг байсан. Дэлхий маань нэг л хэмнэлээр эргэдэг ч өдөр бүр л урагшилсаар байгаа шүү дээ.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Энтертайнмент

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.

Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.

Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Английн нийслэл Лондон хотод шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 10-15-нд болов. Тэмцээнд 64 орны 420 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас гурван баг өрсөлдөхөд “Монгол Б” баг 2400 хүртэл рейтингтэй багуудын түргэн тоглолтын төрөлд тэргүүн байр эзэлж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Энэ тэмцээнд: GM 111, WGM 12, IM 61, WIM 6, FM 48, WFM 17, CM 17, WCM цолтой 7 тамирчин өрсөлдсөн байна. Дэлхийн аварга цолонд хүрсэн “Монгол Б” багт багийн ахлагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул, Н.Содбилэгт, Г.Энхбаяр нар өрсөлдсөн юм.
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.

Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.

Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.

74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.

Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм10 цаг өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм10 цаг өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр10 цаг өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм11 цаг өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм11 цаг өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм11 цаг өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм11 цаг өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм11 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм11 цаг өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент11 цаг өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад11 цаг өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр11 цаг өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм1 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм1 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм1 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг2 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм2 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр2 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм4 долоо хоног өмнө

Уурхайчдын спортын их наадамд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баг тамирчид оролцож байна

Нийгэм4 долоо хоног өмнө

“Дотоод аудитын чиг хандлага”-ын талаар мэдээлэл хийлээ

Нийгэм1 сар өмнө

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн менежерүүд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт боллоо

Нийгэм1 сар өмнө

Элчин сайд Шэнь Миньжуань “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайтай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим