Энтертайнмент
ЖДҮ-ийн ЭХ ОРОН 5: Хонины сүүл бол сүү

Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих чин хүсэлтэй залуус нэгдэн ЖДҮ корпораци байгуулан, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин, бараа бүтээгдэхүүнийг нь борлуулах сүлжээ үүсгэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Монголын уламжлалд суурилсан үндэсний тодотголтой олон бүтээгдэхүүнийг энд худалдаалах юм. Ингээд бид та бүхэнд Монголын үндэсний гайхамшигт бүтээгдэхүүнээс цувралаар танилцуулж байна.
Эрт дээр үеэс манай ард түмний дунд хонины сүүлийг хүнсэнд хэрэглэхийн зэрэгцээ нялх хүүхдэд хөхүүлэх, арьсанд нь түрхлэг хийх, биеийн хүч тамир доройтсон, эцэж ядарсан хий ихэдсэн үед, булчингийн ядаргаа, толгой, гар,хөлийн үе өвдсөн үед сүүлний тосоор тэр хэсэгт нь тосолж анагаадаг заншилтай байжээ.
Мөн хонины сүүлийг хөхөж өссөн хүүхэд биеийн хөгжил, оюуны хөгжил, дархлаа сайтай байдаг. Мөн монгол хүн оюуны өндөр чадамжтай,хурдан сэтгэдэг нь сүүл хөхөж өссөнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл хонины сүүлний уургийн агууламж нь өндөр, илчлэг нь 822.5 ккал байдгийн зэрэгцээ хайлах температур 38 градус байгаа нь ханаагүй тосны хүчил их хэмжээгээр агуулж буйн илрэл юм.
/Ханаагүй тос нь шингэн, бага хэмд хайлах тул шингэц сайтай байдаг. Үүнд: Тарвага, адууны махны тос, айрагны тос, эхийн сүүний тос, хонины сүүл, оливын тос, чацарганы тос, загас, далайн амьтны тос зэрэг орно. Ханаагүй тосны хүчил биед өөрөө бий болдоггүй зөвхөн хоол хүнсээр ордог тул орлогдошгүй тосны хүчил гэгдэж бие махбодид чухал үүрэг гүйцэтгэдэг/
Хонины өөх 50 хэмд, үхрийнх 47 хэмд, гахайнх 37 хэмд, адууных 28 хэмд тус тус хайлдагбайна. Иймд зарим хүмүүс хонины өөх их хүнд хоол гэж андуурах нь бий.
Энэ бүгд монгол хонины сүүлний химийн найрлага, чанарын онцлогтой нь холбоотой. Монгол хонь 80 гаруй төрлийн ургамлаар хооллодогоос 30 гаруй зүйл нь зөвхөн эмийн ургамал байдаг байна.
Хонины сүүлэнд Д, С,А,К гэхмэт амин дэмүүд агуулагдаж байдаг. Эдгээр нь харшил, хордлого, сульдааны эсрэг сайн нөлөөтэй бас өвчин эсэргүүцэх чадвар, ухаан санаа, бие бялдарт их тустай юм.
Өсөж торниход өөх тос чухал нөлөөтэй байдаг. Учир нь өөх тос хүний биед хэрэгтэй бодисыг зөөх, задлах үйлчилгээ үзүүлдэг байна. Тиймээс өөх тосыг хэт их хасч дан ногоо идэх нь зохимжгүй.
Ямар нэг зүйлийг хэтрүүлж эсвэл багадуулж хэрэглэснээс болж эрүүл мэндэд асуудал гардаг. Сүүлийн үед тэнцвэртэй хооллохыг эрүүл хооллох гэж ойлгодог болсон. Хонины сүүлийг өдөрт 20-30 граммыг хэрэглэхэд хангалттай, үүнээс илүү хэрэглэж болохгүй гэж зарим эрүүл хооллолт судлаачид үздэг. Монголчууд өвлийн цагт өөх тос ихтэй мах голлон хүнсэндээ хэрэглэдэг. Тэгвэл хонины сүүлтэй ижил төстэй эрүүл мэндэд тустай хүнсэнд адууны өөх, хонины өвчүүний өөх ордог байна. Учир нь адууны өөх үхэр, хонины дотор өөхийг бодвол ханаагүй тосны хүчил их агуулсан учраас хурдан задарч хүний биед сайн шингэдэг ажээ.
ХОНИНЫ СҮҮЛ ГОО САЙХАНД ЯМАР ТУСТАЙ ВЭ?
Ардын уламжлалт эмчилгээнд жирэмсэн эхийн хөхний толгой хагарах, гэдэс язрах зэрэгт хонины сүүлний тосыг хэрэглэж ирсэн. Энэ нь үр дүнгээ сайн өгдөг тухай ам дамжин яригддаг.
Сүүлийн үед монголын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хонины сүүлтэй биеийн тос, саван үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэх болсон. Эдгээр бүтээгдэхүүнүүдийн зарим нь олон улсад өндрөөр үнэлэгдэж “Шилдэг органик гоо сайхны бүтээгдэхүүн” гэх шагналыг авсан байгаа.
Хонины сүүлний тостой саван үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний шошгон дээрээ “Биенд тань хэрэгтэй тэжээлийг өгч, чийгшлийг хадгалж, тослог байдлыг хамгаална” гэж бичсэн байдаг. Савангийн найрлагын тодорхой хувь нь хонины сүүлнийх шиг шингэн тос агуулсан байвал арьс зөөлөн, толигор болно. Мөн хүний арьсанд шингэх чадвар төдий чинээ сайн байдаг байна.
Хонины сүүлний тосыг шууд дангаар нь хэрэглэхэд таагүй үнэртэй байдаг учраас зарим бүсгүйчүүд шууд хэрэглэж чаддаггүй. Тэгвэл гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ямарч үнэргүй, эрүүл ахуй, гоо зүйн шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг болсон. Эфирийн тосыг хонины сүүлний тостой хольсноор нян мөөгөнцөр үржихээс хамгаалж жинхэнэ гоо сайхны бүтээгдэхүүн болдог байна.
Мөн жирэмсэн болохоосоо өмнө эсвэл жирэмсэн болохоор төлөвлөж буй бүсгүйчүүд хэрэглэж байх нь үр дүнд илүү сайнаар нөлөөлнө. Учир нь хэт хуурай, хатуу арьстай бүсгүйчүүдийн гэдэс гэнэт томорч эхлэхэд язралтыг хурдан хугацаанд зогсоох боломжгүй байдаг. Иймээс урьдаас хэрэглэж арьсаа чийглэг, тослог болгох нь зүйтэй.
Монгол хүн танд зориулж үйлдвэрлэв
Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал О.ГЭРЭЛТ-ОД
Өмнөх нийтлэлүүд
ЖДҮ-ийн ЭХ ОРОН-1: Надад мөрөөдөл бий
ЖДҮ-гийн эх орон-2: Зээлийн мэдээллийг шилэн болгоё
ЖДҮ-гийн эх орон-3: Зээл жинхэнэ ЖДҮ-чдээ бус банкуудыг дэмжих вий
ЖДҮ-ийн эх орон 4 : Тулгамдаж буй асуудал – Борлуулалтын суваг

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Нийгэм10 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм11 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм11 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм11 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр11 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм11 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм10 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ