Нийгэм
Шилэн кабелийн инженерүүд мэдлэг, ур чадвараа сорилоо

“Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци” болон “Скайнэтворкс” компани хамтран “Шилэн кабелийн инженерүүдийн ажил мэргэжлийн уралдаан”-ыг 2 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
Уралдаанд 15 байгууллагын 20 баг оролцсон бөгөөд онолын тест бөглөх, шилэн кабелийн залгаа хийх гэсэн 2 төрлөөр өрсөлдөж, нийлбэр дүнгээр тэргүүлсэн 3 байрыг шалгаруулсан юм.
Уралдааны тэргүүн байрт Скайнэтворкс компанийн баг, дэд байрт Мобиком Корпорацийн баг, гутгаар байрт Мэдээлэл холбооны сүлжээ баг тус тус шалгарчээ.Мэдээлэл харилцаа, үүрэн холбооны хамгийн чухал дэд бүтэц бол шилэн кабель байдаг. Гэтэл энэхүү шилэн кабелийн дэд бүтцийг иргэд, аж ахуй нэгжүүд санамсар болгоомжгүйн улмаас шилэн кабелийг нь таслах, гэмтээх тохиолдол маш их гардаг ажээ.
Ингэснээр шилэн кабелиар дамжих интернэтийн урсгалыг ашиглан үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдэд хүндрэл учрахаас гадна, тэдгээрээр үйлчлүүлдэг, төрийн үйлчилгээ авдаг хэн бүхэнд хүндрэл учрах юм. Түүнчлэн гагцхүү аж ахуй нэгжүүд гэлтгүй иргэдэд учрах томоохон эрсдэл нь гэнэтийн осол гэмтлийг мэдээлэх, яаралтай түргэн тусламж дуудах зэрэг яаралтай тохиолдлуудад харилцаа холбооны хэрэгсэл ашиглах боломжгүй болдог аж.
Тус уралдаанаар инженерүүдийнхээ ур чадварыг сорихоос гадна олон нийтэд шилэн кабелийн залгаа, холболт суурилуулалтын ажил нь ямар их ажиллагаа, хөлс хүч шаардагддаг гэдгийг таниулах, сурталчлах зорилготой юм.
Иймд, иргэд аж ахуй нэгж та бүхнийг газар шорооны ажил хийхдээ анхааралд болгоомжтой хандаж, энэхүү үнэ цэнтэй бүтээн байгуулалтыг сүйтгэж гэмтээхгүй байхыг хүсэж байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.