Бусад
Томилолт: Төрөө шүүрдэнэ

Манай сурвалжлагч Ж.Нямсүрэн орон нутгаас мэдээлж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Чингис хотын иргэдтэй хийсэн уулзалт өчигдөр /2019.05.07/таван цаг үргэлжиллээ. Энэ үеэр Ерөнхий сайд улс төрд эхлүүлсэн цэвэрлэгээгээ үргэлжлүүлж, төрөө шүүрдэнэ гэдгээ уугуул нутгийнхандаа амлав. Түүний өгсөн гол “мессеж”-ийг эшлэл болгон хүргэвэл,
-Ардын намын Монгол, Ардчилсан намын Монгол гэж байхгүй. Монгол Улс ганц.
-Одоо бүгдээрээ улс төржихөө больцгооё.
-Асгатын орд, Салхитын орд, Эрдэнэт, Монголросцвемэт, Багануурын уурхайг төрд авсан. Цаашдаа ч хууль бусаар авсан өмчийг хураана, олигархиудтай тэмцэнэ.
-Энэ бүх өөрчлөлт нэг хоёр жилийн дотор хийгдэхгүй, урт удаан хугацаа хэрэгтэй.
-Миний ажил амьдрал Хэнтий аймагтай нягт холбоотой. Миний өвөг дээдсийн нутаг.
-Намайг Монголын их улс төрд хөл тавиулсан хүмүүс бол Хэнтийн ард түмэн.
-Эх орон маань хөгжил, дэвшлийн өмнө ирж байна.
-Сайхан сайхан амьдралыг хамтдаа бүтээе.
У.Хүрэлсүхийн эдгээр “мессеж” хэнтийчүүдэд таалагдсан бололтой, байсхийгээд л чих дөжиртөл алга таших юм. Чингис хотын иргэд Ерөнхий сайдаас шударга ёсны тэмцлээ цаашид үргэжлүүлэхийг, мөн Л.Оюун-Эрдэнэд биеэ бодохыг захих нь содон сонсогдоно.
Засгийн газрын тэргүүний танхимын сайд нартайгаа хамт хийж буй уулзалтаар хувь, хувьсгалын зовлон тоочих хүн ч цөөнгүй. Нутгийн хоёр дүүдээ, хүүдээ гэж ирээд захиас сургаал айлдах, баярласан талархснаа илэрхийлэх хүн ч бас цөөнгүй. Хэнтий аймгийг аялал жуучлалын бүс болгосонд нутгийн ард түмэн тааламжтай байгаа бололтой, байсхийгаад “баярлалаа, Ерөнхий сайддаа, ЗГХЭГ-ын даргадаа” гэсэн үг иргэдийн амнаас унах. Тэр бүү хэл Ж.Батзанданд ч мэнд дамжуулах хүмүүс ч хэнтийнхэн дунд байсан.
Хэрлэн сумын наймдугаар цэцэрлэгийн хөгжмийн багш Ерөнхий сайдаас цэцэрлэгийн байр, иргэн н.Алтаа тэтгэвэр тэтгэмж нэмэхийг, малчин н.Баатарцогт малын хөлийн татвар авахгүй бол байгаль экологид аюул нүүрлээд байгаа, иргэн н.Эрдэнэбаатар аймгийн хэмжээнд нэг том үйлдвэртэй болохыг хүсэв.
Малын хөлийн татвар авахгүй бол нутаг орон нь үлий цагаан оготнод бариулж, байгаль дэлхий сүйдэж байгааг дуулгав.
Элдэв янзын гуйлтад дарагдсан Ерөнхий сайдыг Чингис хотынхон “өвлийн өвгөн” гэж бодоогүй байлтай. Гэхдээ мэдээж, эдийн засгийнхаа хэр хэмжээгээр асуудлуудыг шийдээд явахаа Засгийн газрын тэргүүн хэлсэн.
Түүнээс 42 дугаар тойргийн асуудлыг сонирхсон хүн бол иргэн Чинбат. 42 дугаар тойргийн нөхөн сонгуулиар цэцэд хүсэлт гаргасан гэх мэдээллийг Ерөнхий сайдаас асуусан боловч, тэрбээр Засгийн газрын тэргүүний хувиар ажлаа, бодлогоо танилцуулж яваагаа илэрхийлээд “жижиг хов жив ярихгүй” гэдгээ ч тодотгоод харин Засгийн газрын бодлого шийдвэртэй холбоотой санал, хүсэлт, гомдол шүүмжлэлд нээлттэй хариулахаа ч хэлсэн юм.
ЖДҮ-гийн асуудал эл уулзалтаар сөхөгдөв. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх төрийн бодлогыг сонирхох нэгэн байхад, ЖДҮ-гийн зээл олон жил хөөцөлдөөд авч чадаагүйгээ дуулгах нэгэн ч байна. Махны үнэ тэнгэрт хадсан, махаа идэж чадахгүй болсноо иргэн Алтаа шүүмжилж, иргэний бүртгэлийнхний хариуцлагагүйгээс болоод 16 нас удахгүй хүрэх хүүхэд нь иргэний үнэмлэхээ авч чадахгүй болчихсон, тэтгэврийн зээлд Монголбанк хязгаар тавьснаас банк бус байгууллагаас авсан зээлийн хүүд дарамтлуулж буй тухай “хов”-ыг ч Ерөнхий сайд болоод түүний танхимынханд хүргэлээ.
“Хөрст дэлхийн дээр хөх тэнгэр, Хөх Монголын эцэг нь Хүрэлсүх” гэж “зүрхний үг”-ээ шүлгээр илэрхийлсэн өвөө, жилийн дараа болох сонгуульд төсвийн мөнгө үрж байхаар Л.Оюун-Эрдэнэд 42 дугаар тойргийг давхар хариуцуулах санал гаргасан н.Санжаасүрэн нар чилийсэн таван цаг танхимд суусан иргэдийг багагүй хөгжөөгөөд авсан. Хөдөөнийхөн гэж.
Тэрбээр шударга ёсны дуу хоолой болж яваа нутгийн дүү нартаа баярласнаа баахан урт үгээр илэрхийлэв. Сунжруу асуулт хэлснийхээ дараа нуршуу зүйл ярилгүй үүгээр дуусгая гэх тус аймгийн иргэдэд асуух, хүсэх зүйл элбэг байлаа.
ЖДҮХС-гийн журмыг боловсруулж буй, реалити шоу хэлбэрээр сонгон шалгаруулалт явуулж болох санал гарч байгааг Сангийн сайд хэлээд, нэмээд МАН-ын мөрийн хөтөлбөрт шинээр татвар авахгүй гэж амалсан учраас малын хөлийн татварыг нэмэх боломжгүйг тайлбарлав.
Энэ жил тус аймаг улсын төсвөөс өгч байгаа хөрөнгө оруулалтын хэмжээгээр хоёрт бичигдсэнийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэнтийхэнд танилцуулав. Хэнтий аймагт 2019 онд 140 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Энэ хүрээнд олон жил баригдаагүй, төсөв дамжсан барилгуудын асуудлыг шийдэхээр болсны нэг нь Хэн Хэнтий чуулгын шинэ байр.
Хариуцлагагүй эзэд, хаягдсан барилга
Хан Хэнтий чуулгын шинэ байрны “зовлон”-г сонсоход ийм сэтгэгдэл төрсөн. Учир нь тус чуулгын байрыг шинэчлэх төсөв АН-ын үед шийдэгдсэн талаар Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын хэлтсийн дарга Б.Гантөгс яриад “анхны батлагдсан гэх зураг, төсөл нь хаана ч байхгүй, 3.5 тэрбумаар барьсан барилгын дам нуруу , даацын тулгуурууд нь өвлийн цагт хийснээс муудаж эхэлсэн” тухай ангайм мэдээ сонсгов. 2012 онд тус чуулгын байр барихаар 8.3 тэрбум төгрөг төсөвлөснөөс тухайн ондоо 3.5 тэрбумыг “Хөвсгөл геологи” компанид олгожээ. Тус компани дээрх 3.5 тэрбумаар барилгын карказыг нь босгосон байна. Дараа нь 2015 онд “Макс майнд” компани төсвийн дөрвөн тэрбумаар барилгын ажлыг үргэлжүүлээд мөнгө нь дууссан гэнэ. Нийтдээ 7.5 тэрбум төгрөг зарцуулсан хэдий ч барилгын гүйцэтгэл дөнгөж 70 хувь, төсвийн мөнгө ёолдоггүйн нэг жишээ, энэ.
Хан Хэнтий чуулга 50 гаруй хүнтэй. Гэтэл шинэ байрыг 100 өрөөтэйгөөр зураг, төслийг нь гаргаад барьж эхэлж. Одоо тэгээд босдоггүй нэг баригатай. Төсвөөс төсөв дамжаад л явдаг. Яг ийм, чуулгын барилга Завхан, Архангайд баригдаж байгаа. Ийм хариуцлагагүй явдал Монгол оронд хаа сайгүй нүүрлэсэн бололтой.
Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсны дараа, хэн буруутайд нь хариуцлага тооцож, төсөв мөнгөний асуудлыг шийдэхээ Ерөнхий сайд хэлсэн.
Зам дагаж аялал жуучлал
Хэнтий аймгийг түүхэн аялал жуучлалын бүс болгох төслийн хүрээнд Чингис хот-Бэрх-Батноров-Дадал чиглэлд авто зам тавих ёслол боллоо. Нийтдээ 272 километр авто зам тавихаас 20 километр замыг “Анандын зам” компани тавихаар болжээ. Санхүүжилтэд нь бэрхшээл гарахгүй болд ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахыг зорьж байгаагаа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцлоод эдгээр зам дагаж иргэдийн амьдрал, ашиг орлого нэмэгдэнэ гэдгийг хэлсэн. Өөрөөр хэлбэл, Түүхэн аялал жуучлал үндэсний хэмжээний нэгээхэн хэсэг болох тус замыг эхний ээлжид маш чанартай барихаар гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулсан гэнэ. Мөн Өндөрхаан, Дадал зэрэг сумыг хамарсан томоохон цогцолбор байгууламж барих гэнэ.
Баянхутагт хуурай сүүний үйлдвэр нээлээ
Монгол Улсын жилийн хуурай сүүний хэрэгцээ 4500 тонн. Үүнийг импортоос хангадаг. Тэгвэл 30 хувийг дотоодоосоо хангах зорилт тавьж, Дорнод, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймагт хуурай сүүний жишиг байгуулсан. Мах сүүний анхдугаар аяны хүрээнд цаашдаа хуурай сүүний 60 үйлдвэр Монгол Улсын хэмжээнд барина. Баянхутагтад баригдсан энэ хуурай сүүний үйлдвэр нь хоногт 1.5 тонн шингэн сүү боловсруулж 200 кг хуурай сүү үйлдвэрлэх хүчин чадалтай. Тус сумын хэмжээнд саалинд хамрагдах үнээ 8000 байгаа гэж төслийн гүйцэтгэгч “Монгол драй милк” компанийн захирал Э.Эрдэнэбилэг танилцуулав.
Тавдугаар сарын 20 үйлдвэр үйл ажиллагаагаа эхлүүлэх гэнэ. Уг үйлдвэр 700 сая төгрөгийн өртгөөр боссон, орон нутагт ажлын байр бий болгоно гэж Засгийн газар тооцоолсныг Л.Оюун-Эрдэнэ сайд нэмж танилцуулав.
Ерөнхий сайдын орон нутаг дахь томилолт үргэлжилж байна.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм10 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм12 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм12 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм11 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр12 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм11 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм11 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ