Нийгэм
Зах, худалдааны төв, арилжааны банкуудын ажиллах цагийн хуваарь
Чингис хааны 856 жилийн ой, Монгол бахархлын өдөр өнөөдөр (2018.11.8) тохиож байна. Засгийн газрын хуралдаанаас өнөөдөр, маргааш Бүх нийтээр амарч, ирэх долоо хоногийн Бямба (2018.11.17) өдөр нөхөж ажиллахаар болсон. Амралтын өдрүүдэд томоохон худалдааны төв, арилжааны банкууд ямар цагийн хуваариар ажиллах вэ.
–“Алтжин бөмбөгөр” 11 дүгээр сарын 8-нд амарч, 9-нд 10:00-20:00 цаг хүртэл.
–“Бөмбөгөр” худалдааны төв өнөөдөр амарч, 9-нд цагийн хуваарийн дагуу 09:00-20:00, цаг
–“Да хүрээ” зах 11 дүгээр сарын 8-нд амарч, 9-нд цагийн хуваарийн дагуу
“Дүнжингарав худалдааны” төв 11 дүгээр сарын 8, 9-нд амраад 10-наас ажиллана.
–“100 айл” барилгын материалын төв 11 дүгээр сарын 8-нд амарч, 9-нд ажиллана.
–“Мишээл экспо” амрахгүй
–“Нарантуул” олон улсын худалдааны төв 8-нд амарч еснөөс эхлэн ердийн цагийн хуваарийнхаа дагуу ажиллахаар байна.
–“Өгөөмөр” зах энэ сарын 7, 8, 9-нд амраад 10-наас эхлэн хэвийн үйл ажиллагаагаа явуулна.
–Сонгинохайрхан дүүрэг дэх Авто худалдааны цогцолбор энэ сарын 8, 9-нд амраад, 10-ны өдрөөс эхлэн ажиллана.
–“Хархорин” худалдааны төв 11 дүгээр сарын 8-нд амарч, 9-нд ажиллана.
–“Хүчит шонхор” зах 11 дүгээр сарын 8-нд амраад, 9-нд ажиллахаар байна.
–“Sunday” плаза 11 дүгээр сарын 8, 9-нд ердийн хуваарийн дагуу 10:00-20:30 цагийн хооронд ажиллана.
-АРИЛЖААНЫ БАНКУУДЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ-
ХААН БАНК: 11 дүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд Улаанбаатар хотын бүх салбар, нэгжүүд амарна.
ХАС БАНК: 11 дүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд “И-март” тооцооны төв 09:00-22:00 цаг “Түшиг” салбар 10:00-17:00 цаг, “Баянгол” салбар 10:00-19:00 цагийн хооронд ажиллана. “Нарантуул”, “Өнөр” тооцооны төвүүд 08-ны өдөр амарч есний өдрөөс “Нарантуул” тооцооны төв 10:00-19:00 цаг, “Өнөр” тооцооны төв 10:00-17:30 цаг хүртэл ажиллана.
ГОЛОМТ БАНК: 11 дүгээр сарын 8-ны өдөр 11:00-17:00 цаг хүртэл “Цамбагарав”, “Москва” салбар, “Сансар”, “120 мянгат” салбар ажиллаж бусад салбар нэгж амарна. Харин “Солонго” салбар 24 цагаар ажиллана. 11 дүгээр сарын 09-ний өдөр дээрх салбар нэгжүүд хэвийн ажиллах юм.
ТӨРИЙН БАНК: 11 дүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх “Занабазар” салбар, Сүхбаатар дүүрэгт “50 мянгат” тооцооны төв, Сонгинохайрхан дүүрэгт “Өнөр” тооцооны төв, Баянзүрх дүүрэг “13 дугаар хороолол” тооцооны төв / Хан-Уул дүүрэгт “120 мянгант” тооцооны төв, Баянгол дүүрэг “Баруун хүрээ” тооцооны төв
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК: 11 дүгээр сарын 8-ны өдөр бүх салбар, тооцооны төвүүд амарна. 11 дүгээр сарын 9-нд Картын үйлчилгээний төв салбар 10:00-18:30 цаг х, Нарны зам салбар 10:00-19:00 цаг, Зайсан салбар 09:30-18:00 цаг, Хархорин салбарын өргөтгөл 10:00-18:00 цаг, “Эрдэнэс салбар” 11:00-19:00 цаг хүртэл ажиллах юм байна.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.