Энтертайнмент
Монголын сагсчид Ази тивийн хошой аварга боллоо

Сагсан бөмбөгийн 3×3 төрлийн Ази тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээн Тайванийн Кинмень хотод болж өндөрлөлөө. Тав дахь удаагийн тэмцээнд БНХАУ, БНСУ, Иран, Хонконг, Макао, Малайз, Филиппин, Индонез, Монголын баг өрсөлдсөн бөгөөд манай тамирчид алтан медалиар энгэрээ мялаажээ. Тодруулбал, манай сагсчид хэсэгтээ нэг хожигдсон ч хасагдах шатанд алдаагаа давтсангүй.
Тэд хэсэгтээ Малайз, Хонконг, БНСУ-ын багийг хожиж, Тайваньд дийлдсэн. Гэхдээ энэ алдаагаа алтан медалийн төлөөх тоглолтод засаж, Тайванийг нутаг дээр нь 20:12-оор буулган авчээ. Манайхан хагас шигшээд Индонезийг 18:17-гоор хожсон юм. Багийн бүрэлдэхүүнд Ч.Ихбаяр, Б.Алтангэрэл, Г.Ган-Эрдэнэ, М.Өлзий-Орших нар багтсан бол дасгалжуулагчаар А.Тулга ажилласан байна.
Тэгвэл Монголын эмэгтэй баг Иран, Хонконг, Тайвань, БНХАУ-ын багтай ”А” хэсэгт багтаж, хоёр хожилтойгоор хэсгийн гуравдугаар байраар шалгарсан юм. Энэ хэсгээс Иран, Тайванийн баг цааш өрсөлдөх эрхийг авчээ. Эмэгтэй багуудаас талбайн эзэд болох тайванынууд түрүүлж, Ираны баг мөнгөн медаль хүртжээ. Монгол Улсын эрэгтэй баг Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд таван удаа оролцохдоо хоёр удаа аварга болсон бол нэг удаа дэд аварга, нэг удаа хүрэл медалийн эзэн болов.

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Нийгэм10 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм12 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм11 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм11 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр12 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм11 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм10 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ