Энтертайнмент
“Яг түүн шиг” шоуны хоёр дахь ялагчаар дуучин Д.Нацагдорж тодорлоо
“Яг түүн шиг” шоуны дөрөвдүгээр улирлын хоёр дахь дугаар өчигдөр /2019.05.12/ “Боловсрол суваг” телевизээр гарч, ялагчаар дуучин Б.Нацагдорж тодорлоо.
Энэ удаагийн дугаарт шилдэг оролцогчид өмнө нь хувирч байгаагүй дэлхийн болон монголынхоо алдартай уран бүтээлчдийн дүр хувирснаараа онцлог байлаа. Жишээлбэл, загвар өмсөгч С.Сарнай дуучин Д.Отгонжаргалыг тун чадварлаг дууриаж, түүний “Миний ээж тэмээчин” дууг дуулсан нь үзэгч болон шүүгчдийг уяраав.
Хоёр дахь дугаарын салхийг хагалж “K POP”-ын дуучин Hyolyn болж, дуучин Г.Сүндэрмаа дуулснаар түүний бүжиглэх авьяасыг дахин үзэгчдэд харуулж чадлаа. Мөн загвар өмсөгч С.Сарнай дуучин Д.Отгонжаргал, сонсох бүрт шууд бүжиглэмээр санагддаг “Despacito” дууг дуучин Д.Нацагдорж, дуучин П.Баярцэнгэл амьд хөгжмийн хамтлаг “System of a Down”, “Х Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүүгийн хувьд дуучин “James Blunt”, дуучин Б.Маралжингоо “Cardi B”, дуучин Б.Халиун алдарт дуучин Лэди Гага, дуучин Б.Амархүү алдарт дуучин Elton John-ын дүрд хувирлаа.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.