Энтертайнмент
Дуучин Х.Ану охинтой болжээ
Охидын цөөхөн хамтлагийн нэг “Гурван охин” байгуулагдаад нэлээд олон жилийг ардаа үдэж байгаа бөгөөд энэ хугацаанд үзэгч, сонсогчдын таашаалд нийцсэн уран бүтээл олныг туурвиж, урлагийн тогоонд өөрсдийн гэсэн байр суурийг эзэгнээд авсан. Гэвч сүүлийн үед шинэ уран бүтээл гаргахгүй байгаа нь “Гурван охин” хамтлагийн гишүүд хувийн амьдралаа хөөж байгаатай холбоотой аж. Тухайлбал, хамтлагийн гишүүн Х.Ану энэ сарын 12-ны өдөр буюу ням гаригт анхны хүүхдээ өлгийдөн авчээ. Фэнүүдэд нь энэ мэдээ хамгийн баяртай мэдээ болон очиж байна.
Сонирхуулахад өнгөрсөн ням гаригт олон улсын ээжүүдийн өдөр тохиосон бөгөөд тус өдөр дуучин Х.Ану бяцхан сахиусан тэнгэрээ хүлээн авчээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.