Энтертайнмент
Дуучин Ч.Уранхолбоо “Гэр бүлийн эрхэм элч” болжээ

Охидын “Гала” хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо одоо таван охины ээж болсон билээ. Дуучин бүсгүй ээж болсоноосоо хойш өөрийн “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влог хөтөлж, гэр бүлийн амьдралаа нээлттэй хуваалцах болсон. “Ганган дэгжин”, “Сайн ээж”, “Сайн эзэгтэй” гээд олон тодотголтой тэрбээр сошиал ертөнцийн од нэгэн.
Олон эрчүүдтэй нэр холбогдож, шар хэвлэлийн “баатар” болж явсан дуучин Ч.Ану Б.Түвшинбаяр гэх жирийн нэгэн залууг амьдралынхаа ханиар сонгосноор энэ хэл ам намжсан. Тэгвэл таван гүнжийн ээж, дуучин Ч.Уранхолбоог өчигдөр /2019.05.15/ нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Гэр бүлийн эрхэм элч”-ээр батламжилжээ.
Энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтлэхдээ “Өнөөдөр ямар гоё батламж авсанаа та нартайгаа хуваалцаж, бас та бүхэндээ баярлаж талархаж явдагаа хэлмээр санагдлаа. Би нь нийслэлийн Гэр бүл, хүүхэд,залуучуудын хөгжлийн газраас нийслэлийн “Гэр бүлийн эрхэм элч” хэмээх үүрэг хариуцлага бүхий батламжийг дөнгөж сая гардан авлаа. Дөнгөж 16-хан настай жаахан охин тайзан дээр гарахад надад итгэл өгч, гараа дэлгэн хүлээж авсан сонсогч, үзэгч, дэмжигчдийн хүчээр би өнөөдрийн биг олсон. Алдсан ч оносон ч дэргэд маань байж, хүрээлэн дэмждэг та нарынхаа хүчээр өөртөө итгэлтэйгээр чанга чанга алхлан өнөөдрийг хүрсэн. Өнөөдөр ханьтайгаа хайртай үрстэйгээ хамт “Гэр бүлийн эрхэм элч”-ээр шалгарч, сайхан хүндэтгэлийг хүлээлээ” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцжээ.

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Нийгэм11 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм13 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм13 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм12 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр13 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм12 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Улс төр12 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр