Энтертайнмент
Энэ долоо хоногт болох онцлох үйл явдлууд
Шинэ долоо хоног эхэлж байна. Энэ долоо хоногт олны анхаарлыг татсан, цаашид чухал ач холбогдолтой ямар, ямар үйл явдал болохыг ВВС нэрлэжээ. Түүнийг уншигчдадаа хүргэе.
Дэлхийн хамгийн нүсэр сонгуулийн дүн гарна
Дэлхийн хамгийн олон сонгогч оролцсон, олон хоног үргэлжилсэн Энэтхэгийн сонгуулийн дүн энэ сарын 23-нд буюу ирэх пүрэв гарагт гарна. Сонгуульд саналын эрхтэй 900 сая сонгогч оролцдог бөгөөд энэ нь Европ, Австрали гэсэн хоёр тивийн сонгогчдын тооноос илүү гэсэн үг юм. Сонгуулийн Энэтхэгийн парламент Лок Сабха болон парламентын доод танхимын гишүүн 543 эрхмийн нэр тодрох юм.
Европ тивийг хамарсан сонгуулийн уур амьсгал
“Хөгшин” Европын улс орнууд энэ долоо хоногт сонгуулийн уур амьсгалтай байна. Европын зөвлөлийн гишүүн улсууд энэ сарын 23-26-ны хооронд тивийн зөвлөлд улсаа төлөөлөх улс төрчдийг сонгох юм. Европын зөвлөлийн гишүүн 28 улсын 500 сая сонгогч Европаоламентад улсаа төлөөлөх 700 хүнийг сонгох юм.
Тивийн холбооноосоо салан тусгаарлах шийдвэрийг гурван жилийн өмнө гаргасан Их Британи ч энэ сонгуульд оролцохоор болсон нь сонгуулийн нэг онцлог юм. Салах үйл явц удааширч, дотооддоо зөвшилцөлд хүрч чадахгүй байгаагаас ийм зүйл болж байгааг бид өмнө нь олонтаа мэдээлсэн билээ.
Бид Төмөр титмийн эзний нэрийг мэдэж авна
Дэлхий нийтийг байлдан дагуулаад буй “Хаадын тоглоом” цувралын төгсгөлийн ангиуд энэ долоо хоногт цацагдаж, гол асуултын хариулт тодорно. Найман жил үргэлжилж, найман бүлэг цацагдсан цувралын сүүлийн анги 79 минут үргэлжлэх бөгөөд эцсийн эцэст хэн хаан сууж “Төмөр титэм” өмсөхийг үзэгчид мэдэж авах юм.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.