Дэлхий дахинд
Хятадад суугаа АНУ-ын Элчин сайдад Төвдөд нэвтрэх ховор боломж олджээ
Өрнөдийн иргэдэд хаалттай байдаг Төвдийн өөртөө засах оронд нэвтрэх эрхийг Бээжинд суугаа АНУ-ын Элчин сайдад олгосныг өнөөдөр мэдээлжээ. Элчин сайд Тэрри Брэнстэд өнгөрсөн Ням гарагаас эхлэн Бямба гарагийг хүртэл Циньхай муж болон Төвдийн өөртөө засах оронд аялахаар явсныг Бээжин дэхь элчин сайдын яам мэдээлсэн байна.
Аялалын зорилго нь шашин шүтэх эрх чөлөө, Төвдийн хэл соёлыг хамгаалах асуудал ямар байдалтай байгаатай газар дээр нь танилцах гэнэ. 2015 оны тавдугаар сард Брэнстэдийн өмнөх Элчин сайд Макс Баукус хамгийн сүүлд Төвдөд хөл тавьж байжээ.
2018 онд Төвдөд зорчих АНУ-ын иргэдийн есөн хүсэлт тутмын тавд нь Хятадын эрх баригчид татгалзсан хариу өгч байсныг төрийн департмент мэдээлсэн байна. Тэдгээрийн дотор тус улсад суугаа АНУ-ын Элчин сайдын хүсэлтэд ч мөн татгалаж байжээ.
Хятадын тал татгалзсан шалтгаанаа Төвдийн газар зүй, цаг уурын онцгой нөхцөл байдалтай холбон тайлбарладаг байна.
Энэ онд Хятадын дэглэмийн эсрэг Төвдөд бослого гарсны 60 жилийн ой тохиож байгаа юм. Уг бослого бүтэлгүйтэж, үр дүнд нь Далай лам Энэтхэгт дүрвэж байв.
2009 оноос хойш Бээжингийн бодлогыг эсэргүүцсэн 150 гаруй хүн Төвдөд өөрийгөө зулын гол болгож шатаасны ихэнх нь амиа алджээ.
Эх сурвалж: AFP