Нийгэм
Дэлхий дахинаа 750 сая хүн бичиг үсэгт тайлагдаагүй байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсаас санаачлан хоёр жил тутам батлуулдаг “Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоол нийтийн зөвшилцлөөр баталсан байна.
НҮБ-аас бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэхээр олон арван жил хүчин чармайлт тавьсан байдаг. Гэвч өдгөө дэлхий дахинаа 750 сая насанд хүрэгч тэдний дийлэнх нь эмэгтэйчүүд бичиг үсэгт тайлагдаагүй, 617 сая бага болон өсвөр насныхан бичиг үсгийн боловсрол эзэмших нөхцөлөөр хангагдаагүй, 262 сая бага болон өсвөр насныхан сургуульд хамрагдаагүй гэсэн тоо баримтыг Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы хэлэлцүүлэгт зориулж гаргасан ЮНЕСКО-гын судалгааны илтгэлд дурджээ.
Иймд хүний хөгжлийн чухал үзүүлэлт болох бичиг үсгийн боловсролын асуудлыг олон улс болон үндэсний түвшинд дэмжиж, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах хэрэгцээтэй байгааг чуулганы үеэр онцолсон байна.
Монгол Улсын санаачилсан “Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоолын төслийг НҮБ-ын гишүүн орнууд өргөнөөр дэмжиж, 100 улс хамтран зохиогчоор нэгдэн оржээ.
М.БҮҮВЭЙ

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.