Дэлхий дахинд
Путин, Трамп нар бусдаас илүү дотно харилцаатай байгаагаа Парист харуулав
Өчигдөр буюу Ням гарагт Францын нийслэл Парис хотноо Дэлхийн Нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Арга хэмжээнд дайнд оролцогч улсуудын төрийн тэргүүнүүд уригдсан юм. Энэ үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар уулзсан нь өнгөрсөн долдугаар сард Финландын Хельсинки хотод уулзсанаас хойш анхны тохиолдол байлаа.
Парисын Ялалтын хаалганы дэргэд болсон гол арга хэмжээнд улс орнуудын удирдагч нар цуглаад байв. Тэднээс хоцорч ирсэн Путин Франц, Герман, АНУ-ын удирдагчидтай дараалан гар барьж, мэндэлсэн юм.
Тэрээр Макрон, Меркель нартай хөнгөн гар бариад өнгөрсөн бол Трамптай уулзахдаа эрхий хуруугаа гозойлгож, харилцан бие биеийн мөрөн дээр нөхөрсгөөр алгадсан байна.
Мөн хэвлэлүүд Путиныг ирэх үед удирдагч нарын царайны хувирал ямар байсныг гэрэл зургаар харуулжээ.
Энэ үед Трамп ганцаараа инээмсэглэж байсан бол Макрон, Меркель нар төв царай гаргасан нь харагдаж байгаа юм.
Орой нь болсон хүлээн авалтын үеэр Трамп, Путин хоёр эхлээд зэрэгцэж суух хуваарьтай байсныг Францын тал өөрчилж, салгасан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Учир нь Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон тэднийг уулзуулахыг хүсэхгүй байгаагаа талуудад мэдэгдэж байжээ. Дэлхийн Нэгдүгээр дайн дууссан түүхэн үйл явдлын ач холбогдлыг Америк, Оросын удирдагч нарын уулзалт алдагдуулахаас болгоомжилсон хэрэг гэж үүнийг тайлбарлаж байна.
Гэвч нутаг буцахын өмнө Путин хэвлэлийнхэнтэй уулзахдаа Трамптай товч уулзсан, үр дүн сайн байсныг мэдэгджээ.
Энэ сарын сүүлээр Аргентины нийслэл Буэнос Айрес хотод Их 20-ын уулзалт зохион байгуулагдах бөгөөд энэ үеэр Трамп, Путин нар уулзана гэж талууд мэдээлсэн байна.
Эх сурвалж: Business Insider, Russia Today
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Бусад12 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм17 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр19 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр19 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Нийгэм17 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд17 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм17 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна