Connect with us

Эдийн засаг

Мах магнаг болж байхад Монголбанк ямар ч арга хэмжээ авахгүй байгаагийн учир юу вэ

Нийтэлсэн

-

Гурван сая гаруй хүнтэй, 2018 оны жилийн эцсийн тооллогоор 66.5 сая шахам малтай Монгол Улсад мах магнаг боллоо.

Хүнээсээ хэд дахин олон сая толгой малтай хэрнээ мах, цагаа идээний үнэ тэнгэрт хадчихсан. Өвлийн идэш, Цагаан сар болоход монголчуудын гол хэрэглээ болсон махны улам л нэмэгддэг нь жам. Тэгвэл өнөө жилийн хаврын сүүл, зуны эхэн сард нөөцийн мах худалдаанд гаргасаар атал үнэ нь талийв.

Жил бүрийн хавар ийм асуудал гардаг ч төрөөс үнийн өсөлтийг зогсоох арга хэмжээ авч, иргэдийнхээ стратегийн хүнс болсон малын махыг арай ч 20,000 төгрөгт хүргэчихэлгүй ирсэн. Гэтэл өнөө жил юу болов гэмээр огцом нэмэгдэж, тэтгэврийн хөгшид, амьдралын баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой иргэд ганц оройн хоолныхоо махыг граммаар ч авч дийлэхээ байв. Махны үнийн энэ өсөлтийн шалтгааныг зах, худалдааны төвийн ченжүүд “Хятадууд махыг өндөр үнээр авч байгаа учир малчид тэдэнд өндөр үнээр өгч буйгаас хомсдож, үнэ нь нэмэгдсэн” хэмээн тайлбарлаж буй.

Хэдхэн хоногийн өмнө тагнуулынхан махны зооринд тусгай ажиллагаа явуулсан хэмээн олон нийтэд шүүмжлүүлж буй.

Махны үнийг тогтвортой байлгах чиглэлээр бусад байгууллага нь тэр дундаа Монголбанкнаас дорвитой ажил хийхгүй байгаа учраас үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага болох Тагнуулын ерөнхий газрын харьяалах газар, хэлтсийнхэн арга буюу тусгай ажиллагаа явуулсан нь гарцаагүй. Үндэсний аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн хэсэг бол гарцаагүй хүнсний аюулгүй байдал.
Тиймээс төрөөс баталсан хүнсний салбарын бодлого, авч буй арга хэмжээ, түүний хэрэгжилт, хүнсний сүлжээний бүх үе шат дахь үйл ажиллагаа, тэдгээрт тавих хяналт, шалгалт зэргээс бүрдэх цогц зүйл нь энэ салбарын аюулгүй байдалд хамаардаг.

Манай Хүнсний тухай хуулийн 3.1.6-д “Стратегийн хүнс гэж монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг ойлгоно” гэж заасан. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.4.1 дэх хэсэгт “Хүний аюулгүй байдал”, 3.4.2-т Хүнсний аюулгүй байдал хэсгийг мөрдөж ажиллах үүргийг УИХ, Ерөнхийлөгч, ҮАБЗ, Засгийн газар, хууль сахиулах болон тусгайлсан чиг үүрэгтэй, төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагууд гүйцэтгэнэ гэж хуульчилсан байдаг. Тэгэхээр тагнуулынхан хуулийн дагуу ажлаа хийсэн гэсэн үг.

Харин УИХ-аас ерөнхийлөгчийг нь томилдог цөөн байгууллагын нэг болох Монголбанк, түүний тэргүүн нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн үү гэдэг нь эргэлзээтэй.

Уг нь Төв банкны тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд Монголбанкны үндсэн зорилтыг тусгахдаа “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино. Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ” гэж заасан.

Гэтэл үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлж байна уу гэвэл үгүй. Харин ч эсрэгээрээ, үндэсний эдийн засгийн хөгжилд монголчуудын үзэн ядаад байдаг хятадууд “дэмжлэг” үзүүлж, махны үнийг тэнгэрт хадааж өгч байгааг юу гэж ойлгох вэ.

Үүнээс гадна Монголбанк Монгол Улсын санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангахтай холбоотойгоор тогтолцооны шинжтэй эрсдэлийг илрүүлэх, хянах, бууруулах арга хэмжээ авах үүрэгтэй. Санхүүгийн тогтвортой байдал гэдэг нь үнэ тогтоох, нөөц хуваарилах, санхүүгийн эрсдэлийг удирдах зэрэг эдийн засгийн тогтолцоонууд нь эдийн засгийн өсөлт, хөгжлийг дэмжихэд чиглэгдсэн байхаас гадна зах зээлийн гэнэтийн таагүй нөлөөлөл, хямралын үед мөн адил ажиллах чадвартай байхыг хэлэх бөгөөд ерөнхийдөө тухайн улсын санхүүгийн системийн найдвартай байдлыг санхүүгийн тогтвортой байдал гэж ойлгож болно хэмээн тус банкны цахим хуудсанд тодотгосон байгаа.

Гэвч Н.Баяртсайханаар удирдуулсан Монголбанкныхан санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлд дорвитой ажил хийхгүй байгаа нь махны үнийн өсөлтөөс тод харагдаж байна. Түүний өмнө Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Золжаргал ажиллаж байхдаа арай ч ийм байсангүй. Аливаа бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтоохын тулд алдаатай ч хамаагүй бодлого явуулж, ард иргэдийг элгээрээ хэвтэхээс аварч байсан билээ.

Бүр тодруулбал, Иргэдийн өргөн хэрэглээний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авахаар тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамтран 2012 оны А-166/А/24 дүгээр тушаал гаргаж, Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрт нийт 87 тэрбум төгрөг зарцуулахаар тусгаж, нэлээд хэсгийг нь мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд олгож байсан юм. Энэ хөтөлбөрийн үр дүнд нөөцийн махаар хавар, зундаа хэрэглэгчдийг хангаж, махны үнэ өнөөгийнх шиг 20 000 төгрөг хүртлээ өсөөгүй билээ.

Харин өдгөө махны үнэ өссөнд цөөн хэдэн хүн, тэр дундаа монголчуудын үзэн ядаад байдаг хятадууд л баярлаж, ашиг олж байна. “Махны үнэ өсөж буйд малчид баяртай байгаа” хэмээн УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун өгүүлсэн нь бий.

Үнэн хэрэгтээ малчид, ашиг хонжоо харж, монголчуудыг монголчуудаар нь шулуулж буй доншуур хятадууд л баярлаж буйгаас биш махаар хоол хүнсээ залгуулдаг гол хэрэглэгч болсон төв, суурин газрын, Монгол Улсын хүн амын дийлэнх хэсэг болсон иргэдэд үнийн энэ өсөлт дарамт л болж байгаа.

Хятадууд их хэмжээгээр мах нөөцөлснийг, мөн үхсэн малын мах хэрэглэгчдэд хүргэхээр завдаж буй гадаад, дотоодын бүлэглэл байсныг тагнуулынхан илрүүлээд буйгаас ашиг ологчид хэн бэ гэдэг нь харагдана.

Махны үнийн өсөлт ийнхүү үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртлээ нөлөөлчихөөд байгаагаас Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан тэргүүтэй удирдлага нь ямар ч мэдрэмжгүй, ажиллах чадваргүй нь баг очжээ гэдэг нь илэрхий буй юм. Н.Баяртсайханы хувьд мэргэшсэн банкир бус, хөдөлмөрийн эдийн засагч учраас банкны салбар, үнийн өсөлт зэрэгт тодорхой арга хэмжээ авч чадахгүй байна хэмээн шүүмжлэх хүн ч олон таарсан. Түүгээр зогсохгүй Төв банканд мэргэжлийн хүмүүс зохих шалгуураар ажилд орохоосоо илүүтэй, цүнх баригчид их шургалснаас Монгол Улсын мөнгөний бодлого, тогтвортой байдал алдагдаад байгаа гэж хэд хэдэн банкир хүн ярьсан юм. Зөвхөн махны үнэ нэмэгдсэнээр тогтохгүй, ам.доллар, юанийн ханш эрс өсөхөд Монголбанкны өнөөгийн удирдлага болох Н.Баяртсайхан тэргүүтэн юу ч хийхгүй байгааг эдийн засагчид ч шүүмжилж байна.

Тиймдээ ч УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тэргүүтэй сөрөг хүчнийхэн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах санал гаргаж УИХ-ын даргад хүргүүлээд буй. Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх санал гаргасан уг албан бичигт “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэж заасныг Монголбанкны удирдлага ханган ажиллаж чадахгүй байгаагаас төгрөгийн ам.доллартай харьцах Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2019 оны гуравдугаар сард 2.632.51 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар суларчээ.

Энэ хугацаанд бодлогын хүүг дөнгөж нэг хувиар нэмэгдүүлсэн нь цаг хугацаа алдсан төдийгүй үндэсний мөнгөн тэмдэгтийг үнэгүйдэлд хүргэх нөхцөлийг бүрдүүлснээр иргэдийн амьжиргааны түвшин улам бүр дордож, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрч, валютын зээл авсан зээлдэгчид ханшийн асар их эрсдэлд орж байгаа нь Монголбанкны ерөнхийлөгч уг албан тушаалыг хаших, ажил үүргээ гүйцэтгэх мэдлэг, чадвар, ажлын туршлагагүйг нотолж, үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж байгааг харуулж байна” гэсэн байгаа.

Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх хууль зүйн үндэслэл бий. Тодруулбал, Төвбанкны тухай хуулийн 26.4-т “УИХ Монголбанкны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг дор дурдсан тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд Б.Пүрэвдоржийн саналд “үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн” хэмээгээд буй билээ.

Тэгэхээр 60 тэрбумынхны талаас томилсон гэх Н.Баяртсайханыг огцруулах саналыг УИХ-ын дарга тэргүүтэй хүмүүс нэг их удаалгүй хэлэлцэн шийдвэрлэж, оронд нь ажлаа мэддэг, ард түмнийхээ амьдралыг ойлгодог нэгнийг томилсон нь зүйд нийцэх биз ээ.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл 1

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Эдийн засаг

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

2025 оны 06 дугаар сарын 06-с 06 дугаар сарын 13-ны хооронд 3 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 30 хэлцлээр 41.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.

Үүнд:

• Ноолуур 139.6 тонн – 41.3 тэрбум ₮

• Ямааны завод ноос 8.8 тонн – 35.9 сая ₮

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.

Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.

Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм15 цаг өмнө

Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Нийгэм15 цаг өмнө

СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Энтертайнмент16 цаг өмнө

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Улс төр16 цаг өмнө

Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй

Улс төр16 цаг өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

Нийгэм16 цаг өмнө

Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Нийгэм16 цаг өмнө

Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм2 өдөр өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр2 өдөр өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм2 өдөр өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм2 өдөр өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм2 өдөр өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад2 өдөр өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм3 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм3 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм3 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм3 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг3 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм3 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр3 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт7 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент7 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм10 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим