Connect with us

Энтертайнмент

Энэ өдөр түүхэнд: Энхийг сахиулагчдын өдөр

Нийтэлсэн

-

Оны 149 дахь өдөр, шинэ он хүртэл  216 хоног үлдлээ.

Өнөөдрийн баяр

Энхийг сахиулагчдын өдөр

 Энэ өдөр түүхэнд: Энхийг сахиулагчдын өдөр

НҮБ-ын Ерөнхий ассамблей 2002 онд жил бүрийн тавдугаар сарын 29-ны өдрийг Энхийг сахиулагчдын олон улсын өдрөөр (International Day of United Nations Peacekeepers) зарлажээ. Энэ баяраар дэлхийн халуун цэгүүдэд  энхийг сахиулах хүндтэй үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсийн эр зоригийг бахдах учиртай.
Жилд энхийг дэмжих үйл ажиллагаанд албан үүрэг гүйцэтгэж яваад 100 гаруй энхийг дэмжигч амь насаа алддаг гэсэн тоо баримт байдаг хэдий боловч олон улсын энх тайван, аюулгүй байдлын төлөө тэдний хийж бүтээсэн үйл хэрэг нь дэлхийн сая сая хүмүүсийн зүрх сэтгэлд үлдэн мөнхжиж байдаг юм.

НҮБ-ын гишүүн 124 гаруй орны цэрэг, цагдаагийн болон энгийн 113мянга орчим албан хаагч дэлхийн 4 тивийн 20 гаруй улсад явагдаж буй 16энхийг дэмжих ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, улс хоорондын мөргөлдөөнийг хянан  зохицуулах, хүмүүнлэгийн тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор үүрэг гүйцэтгэж байна.

Баримтууд–

  • Эвлэрлийн нөхцөлийг хэрхэн биелүүлж буйг ажиглах НҮБ-ын байгууллага гэсэн нэртэйгээр энхийг сахиулагчид Палестинд 1948 оны тавдугаар сарын 29-нд анхны ажиллагаагаа эхэлж байв. 
  • НҮБ-ын онцгой хүчин 10 орны бүрэлдэхүүнтэйгээр Франц, Англи, Израилийн цэргийг Египетийн Суэцийн сувгаас гаргах ажиллагааг 1957 онд хянаж байв. Тэр онд л анх цэнхэр дуулгыг хэрэглэжээ.
  • 1948оноос хойш НҮБ нийтдээ энхийг сахиулах 71 ажиллагааг явуулаад байна.
  • 1988 онд НҮБ-ын  энхийг сахиулах хүчин Нобелийн энх тайвны шагналаар анх удаа шагнагдав.
  • Энэ хугацаанд 3.5 мянга гаруй энхийг сахиулагч амь үрэгджээ. 

Сонирхолтой түүх

Дэлхийн хамгийн өндөр Жомолунгмаоргилд хүн хөл тавилаа 

Энэ өдөр түүхэнд: Энхийг сахиулагчдын өдөр

1953 оны 5 сарын 29-нд Шинэ Зеландын уулчин Эдмунд Хиллари, газарчин Дэнзэн Норгойн хамт ертөнцийн зулайд хөл тавьжээ. Жомолунгма буюу “Дэлхийн эх” гэж төвдүүд, Сагарматха буюу “Дэлхийн эзэн” гэж балбууд нэрлэдэг дэлхийн хамгийн өндөр оргил нь Төвөд болон Балбын хил залгаа нутагт байдаг.Оргилын өндрийг далайн түвшнээс 8848 м гэж анх Жорж Эверест тогтоосон байдаг.Хамгийн анх энэ оргилд гарсан хоёр хүн тэнд Их Британи, Балба, Энэтхэг ба НҮБ-ын тугийг хатгасан байна.

Эверестэд гарах анхны төлөвлөгөөг 1893 онд боловсруулж түүнд авирах анхны оролдлогыг 1921 онд хийжээ. Үүнээс хойш 30 гаруй жил өнгөрч байж хүн анх хөл  тавьсан билээ.

“Би тийм гүн хөх тэнгэр энэ насандаа үзээгүй” гэж Дэнзэн Норгой дуу алдсан байдаг. “Дэлхийн хамгийн өндөр оргилд анх гарсан” хэмээн бичигдэх хувьтай тэр хүмүүс Жон Хантын удирдсан Их Британийн уулчдын багийн гишүүд байлаа.

Түүнээс яг нэг жилийн өмнө мөнөөх Дэнзэн Швейцарийн уулчин Ламберийн хамт оргилд бараг хүрээд буцжээ. Хэдийгээр тэдэнд уулын оргил маш ойрхон харагдаж байсан боловч хүчилтөрөгчийн нөөц, тамир тэнхээ зэргээ харгалзан үзээд “Очиж чадна, харин эргэж ирж чадахгүй” хэмээн дүгнэж сэтгэл дундуур буцжээ. Харин жилийн дараа Эверестэд гарсан Дэнзэнгийн хүзүүнд Ламберийн гал улаан ороолт намирч байсан гэдэг.

Гималайг байлдан дагуулсан бүхий л түүхэнд Шерпа буюу Ширваа гэдэг үг газарчин гэсэн утгаар олонтаа тааралддаг. Үнэн хэрэгтээ энэ нь Дорнод Гималайгаар нутагладаг нэгэн омгийн нэр ажээ. Сонирхолтой нь тэд өөрсдийгөө монгол гаралтай хэмээн үздэг бөгөөд Дэнзэн Норгойн дурдатгалд “ Би Монгол хүн болохоороо”, “Бид бүхий л Монголчуудын нэгэн адил” гэх мэтийн мөр олонтаа тааралддаг. Ямар байлаа ч гэсэн тэд өндөр ууланд төрж өссөн, хүчилтөрөгч багатай, агаар сийрэг орчинд амьдарч дадсан улс учраас уулчдын багт “бие бялдраар шууд тэнцдэг” байжээ.

Тэр цагаас хойш Эверестэд 3300 орчин хүн гарч өөр 200 орчим хүн  амь үрэгджээ. Жомолунгмагийн оргилд 200 км цагийн хуртай салхи үлээж, шөнө агаар нь -60 С градус хүртэл буурдаг учраас  тийшээ гарахад хоёр сар орчим хугацаа шаардагдаж байдаг. Оргилд гарсны дараа уулчид дундажаар  жингийнхээ 10-15 кг-ыг алддаг.

Оргилд анх гарсан мэдээ дэлхийд  дөрөв хоногийн дараа 1953 оны зургадугаар сарын 2-нд IIЕлизавета хаан ширээнд титэмлэгдсэн өдөр таржээ. Британийн хатан хаан Хилларид рыцарь цол олгож, өөрийн нэрэнд сэр гэсэн өргөмжлөл нэмэхийг зөвшөөрчээ. Дэнзэн Британийн хамтын нөхөрлөлийн иргэн биш учраас медалиар шагнагдсан байлаа.

Дашрамд дурьдахад Тензин Норгей, Эдмунд Хилари хоёроос гуч шахам жилийн өмнө буюу 1924 онд Английн хоёр уулчин Жорж Мэллори болон Эндрю Ирвин нар Эверест оргилд анх гарсан байж болзошгүй гэсэн таамаг, маргаан одоо ч үргэлжилсээр байна.

Өнөөдөр түүхэнд

862 – Рюрик Новгород хотноо орос вангуудын анхны овгийг үүсгэлээ.

1176 – Орчин үеийн Милан хотоос 30-аад км-ын зайтай Леньяно хотын дэргэд Хойд Италийг эзлэх эрмэлзэлтэй байсан Ариун Ромын эзэнт улсын I Фридрих Барбароссын цэргийг италичууд бут ниргэжээ.Италийн түүхийн энэ чухал үйл явдалд алдарт хөгжмийн зохиолч Жузеппе Верди нэгэн дууриа зориулж түүнийг “Леньяны тулалдаан” гэж нэрлэжээ.

1453 – Гурав хоног дайрсны эцэст Фатих (“Байлдан дагуулагч”) гэгддэг  Туркийн султан II Мехмедын цэргүүд Константинополь хотын эзлэн христийн Византийн эзэнт улсын 1100 жилийн түүхийг цэглэжээ.

1590 оны энэ өдөр эзэн хааны зарлигаар Сольвычегодскоос Сибирь рүү 30 тариачин гэр бүлийг илгээснээр тэнд хүн ам суурьшиж эхэлсэн байна.

1724— XIII Бенедикт Ромын шинэ хамбаар сонгогдлоо.

1860 – Худалдаачин, урлагийг дэмжигч, уран зураг цуглуулагч Павел Михайлович Третьяков гэрээслэлээ бичин Москва хотод зургийн цуглуулгаа мөн галерей байгуулахад 150 мянган мөнгөн рублийг үлдээсэн байв.

1875 – Америкийн  Пол Бойтонөөрийн бүтээлийн патентлагдсан аврагч хувцастайгаар Гри-Не (Франц) хошуунаас ӨмнөдФорленд (Их Британи) хүртэл 23 цаг 30 минутын турш сэлэн Гиннессийн дээд амжилтын номонд бүртгэгдлээ.

1832—Канадад Оттава голыг Онтарио нууртай холбосон сувгийг албан ёсоор нээв.

1848— Висконсин АНУ-ын нэг муж боллоо.

Энэ өдөр түүхэнд: Энхийг сахиулагчдын өдөр

1910— Олбаниас Нью-Йорк хүртэл аэроплан галт тэрэгтэй уралдаж, Гленн Кертиссийн жолоодсон нисдэг аппарат түрүүлэн 10 000 ам.долларын шагнал авсан байна.

1916- АНУ-ын Ерөнхийлөгчийн туг албан ёсоор батлагдлаа.

1917- АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Фицжеральд Кеннеди 1917 оны тавдугаар сарын 29-нд төржээ.

1919— Артур Эддингтон Нарны бүтэн хиртэлтэд ажиглалт хийж, Альберт Эйнштейний харьцангуйн онолыг бүрэн баталжээ.

1945—Норвегид фашистуудтай хамтран ажилласан хэргээр Нобелийн шагналт, зохиолч Кнут Гамсуныг баривчилсан аж.

1969— Аргентины Кордовт дарангуйллын эсрэг бослого гарсан байна.

1971 – Пенсильванийн Филадельфихотод 11 ихэр төрсөн ч ганц нь ч хүн болж чадсангүй.

Энэ өдөр түүхэнд: Энхийг сахиулагчдын өдөр

1985 – Брюсселийн “Эйзель” цэнгэлдэхэд Европын аваргуудын цомын тоглолтоор “Ливерпулийн” хөгжөөн дэмжигчид Ювентусыг хөгжөөн дэмжигчидтэй зодоон үүсгэн эмгэнэлд хүргэлээ. Тэднийг сайн  тусгаарлаагүй байснаас зодоон үүсч хүмүүс зугтах үеэр 1920 онд босгосон бетон хана нуран 39 хүн дарагдаж,  400 гаруй хүн бэртжээ.

1988 – Англид 32,2 км-ын урттай хүзүүний ороолтыг сүлжиж  дэлхийн дээд амжилт тогтоов.

1988— АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган ЗХУ-д айлчиллаа.

1990— Б. Н. Ельцин ОХУ-ын Дээд зөвлөлийн даргаар сонгогдов.

1995 – Английн Рори Блеквелл 16,2 секундын дотор 400 бөмбөр  цохин дээд амжилтын эзэн болжээ.

Энэ өдөр түүхэнд: Энхийг сахиулагчдын өдөр

1999 – Израилийн усан цэргийнхэн Крит, Кипрын арлуудын хооронд 3000 метрийн гүнд живсэн шумбагч онгоцыг илрүүлэв. Тэр нь 1968 онд сураггүй болсон Израилийн “Дакар” шумбагч байлаа.

2005—Францад явуулсан санал асуулгаар дийлэнх нь Европын Үндсэн хуулийн эсрэг саналөгчээ.

2009— АНУ-ын Ерөнхийлагч Цагаан ордонд кибер аюулгүй байдлын алба байгуулах шийдвэр гаргалаа.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Энтертайнмент

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.

Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.

Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Английн нийслэл Лондон хотод шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 10-15-нд болов. Тэмцээнд 64 орны 420 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас гурван баг өрсөлдөхөд “Монгол Б” баг 2400 хүртэл рейтингтэй багуудын түргэн тоглолтын төрөлд тэргүүн байр эзэлж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Энэ тэмцээнд: GM 111, WGM 12, IM 61, WIM 6, FM 48, WFM 17, CM 17, WCM цолтой 7 тамирчин өрсөлдсөн байна. Дэлхийн аварга цолонд хүрсэн “Монгол Б” багт багийн ахлагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул, Н.Содбилэгт, Г.Энхбаяр нар өрсөлдсөн юм.
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.

Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.

Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.

74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.

Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм15 цаг өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм15 цаг өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр15 цаг өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм16 цаг өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм16 цаг өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм16 цаг өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм16 цаг өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм16 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм16 цаг өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент16 цаг өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад16 цаг өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр16 цаг өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм2 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм2 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг2 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм2 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр2 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм4 долоо хоног өмнө

Уурхайчдын спортын их наадамд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баг тамирчид оролцож байна

Нийгэм4 долоо хоног өмнө

“Дотоод аудитын чиг хандлага”-ын талаар мэдээлэл хийлээ

Нийгэм1 сар өмнө

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн менежерүүд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт боллоо

Нийгэм1 сар өмнө

Элчин сайд Шэнь Миньжуань “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайтай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт7 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент7 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим