Энтертайнмент
Бяцхан мисс, жүжигчин, бүжигчин Э.Энхсарнай

Түүнийг Энхмэндийн Энхсарнай гэдэг. Бяцхан зочин маань одоо долоохон настай ч жаахан биедээ баймгүй авьяаслаг нэгэн.
Тэрбээр өнгөрөгч 2018 оны есдүгээр сард Турк улсад зохион байгуулсан “World league of beauty and fashion” хэмээх 28 дахь удаагийн дэлхийн миссийн тэмцээний ялагч болж, дөрөв дэх “Гран при” шагналыг хүртжээ. Мөн Хүүхдийн ордны “Эрдэм” медаль, “Бяцхан мисс” алтан медаль, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын “Авьяас” алтан медаль гэх мэт олон шагналын эзэн болсон мундаг хүүхэд билээ.
ЭНХМЭНД ЭНХСАРНАЙ 2012.01.19
Суралцаж буй сургууль:
Хан-Уул дүүргийн 130 дугаар дунд сургууль
Нас:
Долоо
Хобби:
Дуу дуулах, бүжиг бүжиглэх дуртай
Биеийн өндөр:
135 см
Хэлэх дуртай үг:
“Бүгдэд нь амжилт хүсье”
Хайртай амьтан:
Гөлөг, туулай
Сошиал хуудас:
enkhsarnai enkhsarnai /фэйсбүүк/
АНХНЫ АМЖИЛТ
-Би дөрвөн настайгаасаа загварын сургалтанд сурч, таван настайдаа миссийн тэмцээнд оролцож эхэлсэн. Анх Монголдоо зохион байгуулсан “Бяцхан мисс” тэмцээнд оролцож, “Загварлаг бяцхан мисс”-ээр шалгарч байсан юм. Үүний дараагаар 2017 оны есдүгээр сард анхны Олон улсын миссийн тэмцээнд оролцохоор Турк улс руу явж байсан юм. Би анх тэмцээнд орохдоо жаахан сандарсан. Тайзан дээр гоё хувцас өмсөөд алхах их таалагддаг. Аав, ээж, багш, найзууд маань надад баяр хүргээд, гоё санагдсан.
Дараагаар нь Турк улс руу хоёр удаа тэмцээнд оролцож, 2018 онд “Гран при” цомын шагнал хүртсэн. Бас БНСУ руу миссийн тэмцээнд оролцож байсан. Нэг тэмцээнд оролцохдоо л үндэсний дээл, гоё даашинз, чөлөөт хувцас гээд олон зүйл бэлддэг. Хамгийн сүүлд 2018 онд Турк улсад зохион байгуулсан “World league of beauty and fashion” хэмээх 28 дахь удаагийн дэлхийн миссийн тэмцээний ялагч болж, дөрөв дэх “Гран при” шагналыг хүртсэн.
БЯЦХАН МИСС МААНЬ ХЭЧНЭЭН ТИТЭМ, ДААШИНЗТАЙ ВЭ?
-Надад одоо дөрвөн үндэсний дээл бий. Бас гоёлын олон даашинз байгаа. Бараг 10 гаруй байгаа. Шагналын титэм гэвэл найм байдаг.
БЯЦХАН ЗАГВАР ӨМСӨГЧ, МИССЭЭС ГАДНА КИНОНД ТОГЛОДОГ ГЭСЭН ҮҮ?
–Сүүлийн үед уран сайхны кинонд тоглох сонирхолтой болсон. Одоогоор нэг кинонд тоглох санал ирээд байгаа. Өнгөрсөн хугацаанд би дөрвөн уран сайхны кинонд тоглосон байдаг. Анх “love” гэдэг уран сайхны кинонд тоглосноос хойш “48 цаг”, “Girls 2” олон ангит кинонд тоглосон байгаа. Миний хувьд хамгийн сүүлд зургадугаар сарын 7-нд кино театруудаар нээлтээ хийх гэж байгаа “Могул пикчерс”-ийн “DEJA VU” сэтгэхүйн аймшгийн кинонд тоглосон.
Анх удаа аймшгийн кинонд тоглоход сонирхолтой байсан. Жүжиглээд, уйлаад л…Нэг удаа зураг авалтын үеэр харанхуй шөнө ууланд нимгэн тирко, даашинзтай гүйсэн. Тэгэхэд би айгаагүй ч бага зэрэг даарсан шүү. Тэгээд бас би шатнаас бууж байхдаа алчуурчинд буудуулж үхдэг хэсэг гардаг. Би алуурчны ярианаас нь айсан.
ХҮҮХДИЙН БАЯРААР ЯМАР БЭЛЭГ АВАХ ДУРТАЙ ВЭ?
-Би Олон улсын хүүхдийн баярт их дуртай. Миний хувьд энэ баярын өдөр янз бүрийн арга хэмжээнд оролцон дуу дуулж, бүжиглэдэг. Ойрд их завгүй байгаа. Хүүхдийн баяраар үеийнхээ олон найзуудыг баярлуулдаг учраас надад сайхан санагддаг. Хүүхдийн баяр болгоноор боодолтой бэлгэнд дарагддаг. Энэ жилийн хүүхдийн баяраар хөөрхөн шаргал үстэй барби хүүхэлдэйтэй болохыг хүсэж байна.
ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?
-Би миссийн тэмцээнд оролцох үеэр маш завгүй болчихдог. Харин бусад үед хичээлдээ явж, өөрийгөө хөгжүүлэхийг боддог. Амралтын өдөр гэртээ тоглоно. Дуу дуулж, бүжиг бүжиглэнэ. Бас гэр бүлээрээ цагийг хамт өнгөрүүлэх дуртай. Саяхнаас усан бассейнд хичээллэж байгаа. Мөн хичээлийнхээ хажуугаар Монголын хүүхдийн ордны дууны дугуйлан болон “Miss and Gentelmen” академид суралцаж байна.
ГЭР БҮЛЭЭ БИДЭНД ТАНИЛЦУУЛААЧ?
-Манай ам бүл 11-үүлээ. Яагаад гэвэл би дээрээ гурван ахтай. Айлын ганц охин л доо. Хоёр эгч маань ах нарын маань эхнэрүүд. Том ах маань нэг хүүхэд, дунд ах хоёр ихэр хүүхэдтэй. Тэгээд би гурван дүүтэй гэсэн үг. Бас аав, ээж хоёр маань хамт амьдардаг. Гэр бүлийнхэн маань намайг үргэлж дэмжиж, мундаг хүн болоосой гэж хүсдэг.
ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
-Би өнгөрсөн жил гадаадад зохион байгуулсан миссийн тэмцээнүүдэд амжилт гаргасан болохоор энд тэндээс тэмцээнд оролцох олон санал ирдэг. Хамгийн сүүлд Португал, Киев улсад болох миссийн тэмцээн, загварын шоуны урилга хүлээн авлаа. Миний хувьд хүлээн авсан урилгуудаасаа харж байгаад явах боломжтой тэмцээнд нь оролцох төлөвлөгөөтэй байна. Би олон улсын тэмцээний үеэр Израил, Украин, Казах, Турк орны олон сайхан найзуудтай болсон.
ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ
-Би том болоод бүжигчин, жүжигчин, дуучин бас эмч болохыг хүсдэг. Энэ бүх мэргэжлийг эзэмших боломжтой гэж бодож байна.
НАЙЗУУДДАА ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
-Найзуудаа гар утас оролдохгүй, хичээлээ сайн хийгээд мундаг хүн болоорой гэж хэлмээр байна. Аль болох зурагт, гар утас, компьютер бага хэрэглэж, өөрийнхөө авьяасыг хөгжүүлээрэй. Бас ном сайн унших хэрэгтэй. Манай ангид сахилгагүй хүүхэд байдаггүй ээ. Ангийнхан маань хичээлээ сайн хийгээд, цэвэрхэн бичиж, тоогоо сайн боддог.

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Нийгэм15 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм17 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм17 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм16 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр16 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр
-
Улс төр17 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм16 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо