Нийгэм
“Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-д ажиллахыг урьж байна

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
Таныг “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Дотоод хяналтын албаны Ахлах хянагчийн ажлын байранд урьж байна.
Манай компани эдийн засгийн өсөлтийг дэмжсэн нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий төрөлжсөн сангуудыг үүсгэн байгуулах, удирдах чиг үүрэгтэй компани юм.
Ажлын байрны үндсэн чиг үүрэг: Хууль тогтоомж, зохицуулагч байгууллагын тогтоол шийдвэр, компанийн дотоод дүрэм, журам болон удирдлагаас баталсан баримт бичгийн хэрэгжилтэд аудит хийх, компанийн засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцоонд хараат бус дүгнэлт, зөвлөмж өгөх, компанийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.
Ажлын байрны шаардлага:
- Бизнесийн удирдлага, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн магистр болонтүүнээс дээш зэрэгтэй;
- Хариуцсан ажил, албан тушаалыг мэргэжлийн түвшинд хараат бусаар эрхлэх чадвартай байх;
- Мэргэжил, мэргэшил, туршлага, эрхэлж байсан ажил, ёс зүйн хувьд тохиромжтой байх;
- Зохицуулалттай этгээд болон банк, даатгал, бусад санхүүгийн компанийн гүйцэтгэх удирдлага, бусад эрх бүхий албан тушаал хавсран эрхэлдэггүй байх;
- Гадаадын эсхүл өөрийн орны санхүүгийн зах зээлд 3-аас доошгүй жил хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах түвшний албан тушаал эрхэлсэн байх;
- Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 69.2-т заасан мэргэжлийн холбооноос үнэт цаасны зах зээл дээр хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллах эрх авсан байх;
- Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн дэргэдэх Аудитын хорооноос олгосон Аудитын батламжтай байх.
- Сүүлийн 5 жилд зөрчлийн улмаас тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон санхүүгийн зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагад төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлагад ажиллаагүй байх;
- Бусад байгууллагад үндсэн ажилтнаар давхар ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, өөр зохицуулалттай этгээдийн 5 хувь ба түүнээс дээш хувийг эзэмшдэггүй байх;
- Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх;
- Ял шийтгэлгүй байх.
Бүрдүүлэх баримт бичиг:
- Төрийн албан хаагчийн анкет, намтар /CV-зурагтай/;
- Тохиромжтой этгээдийн тодорхойлолт /СЗХ-ны 2015 оны 406 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “ҮЦЗЗ-ийн зохицуулалттай зарим үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, бүртгэлийн журам”-ын 5 дугаар хавсралт/;
- Боловсролын диплом, хавсралтын хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт;
- Ажилд орохыг хүссэн өргөдөл;
- ШШЕГ-ын тодорхойлолт.
Анкет, материалыг 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 17:00 цаг хүртэл цахимаар хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина.
Төрөл: Бүтэн цагийн
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамъяан гүний гудамж, Даун Таун барилга, 9 давхар, 902 тоот.
Утас: 77117977, 99184290 /info.amc@dbm.mn/

Нийгэм
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Энэ сарын 16-ны өдрийн 08:36 минутад “Хашаанаасаа машинаа алдчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн “С”-ийн Toyota Crown-210 маркийн авто машиныг 9-14 насны хүүхдүүд бүлэглэн хулгайлсан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжилж, шуурхай илрүүллээ.
Иймд иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулах, мөн сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.
Нийгэм
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

СХД-ийн 3 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө 21.000 мкв талбайд задгай спорт цогцолбор барих ажил 2022 онд эхэлсэн.
Тодруулбал, 2021 онд зураг төсөв боловсруулж, 2022 онд газар чөлөөлөлтийн ажил эхэлсэн байдаг. Нийт 24 айлын газрыг чөлөөлсөн юм.
Өнөөдрийн байдлаар тус цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна.
Тус спорт цогцолбор нь
- 95х45 хэмжээтэй хөл бөмбөгийн талбай
- 3х3 сагсан бөмбөгийн талбай
- 5х5 сагсан бөмбөгийн талбай 2 ширхэг
- Газрын теннисний талбай 2 ширхэг
- 6 эгнээ гүйлтийн замтай
Мөн хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажил үргэлжилж байна.
Гүйцэтгэгч байгууллагаар “Аглуут” ХХК ажиллаж байна.
Нийгэм
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 06 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 527 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 1 хүний амь нас хохирч, 17 хүн гэмтсэн байна.
Тухайлбал, Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн авто машины жолооч нь замын зорчих хэсэг дээр зогсож байсан Kia-5 маркийн автомашин болон тус тээврийн хэрэгслийн хажууд зогсож байсан зорчигчийг мөргөсний улмаас 1 хүний амь нас хохирсон хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Тухайн ослыг шалтгаан нөхцөлийг тогтооход Kia-5 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь адуу дайрч тухайн ослын улмаас замын зорчих хэсэг дээр зогсох үед машинд зорчиж явсан зорчигч машинаас бууж зорчих хэсэгт зогсож байх үед өөр тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь хохирсон харамсалтай тохиолдол бүртгэгдсэн.
Иймд иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн үед зогсоох арга хэмжээ авах боломжтой хурдыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
-
Нийгэм7 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм9 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм7 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр8 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Энтертайнмент8 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Улс төр9 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо