Эдийн засаг
Алтны салбарт Хөгжлийн банкны оролцоо” сэдэвт илтгэл тавив

Mongolia gold-2019″ алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн чуулган өнөөдөр эхлэв. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү чуулганд гадаад, дотоодын 400 орчим төлөөлөгчид оролцож, салбарын өмнө тулгамдаж буй асуудал, шийдэл гарцын талаар зөвлөлдөв.Тус чуулганаар алтны салбарт дэвшилтэт техник, технологи, дэлхийн туршлагыг нэвтрүүлэх, алтны шороон ордын төслүүдэд санхүүжилт татах, санхүүгийн бусад боломжуудыг эрэлхийлэх, үндсэн ордын төслүүдэд хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, алтны геологи хайгуул, судалгааг хөгжүүлж алтны нөөцийг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудыг хэлэлцлээ.
Чуулганд Засгийн газрын төлөөлөл, алтны олборлолт, хайгуулын компаниуд, хөрөнгө оруулалтын корпорациуд, зөвлөх компаниуд болон ханган нийлүүлэгчид, банк, санхүүгийн байгууллагууд, мэргэжлийн холбоод оролцов. “Mongolia gold-2019” алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн чуулганы үеэр алтны салбар нь Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж, валютын нөөцийг бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд өнгөрсөн 2018 онд уг салбараас 900 сая долларыг төвлөрүүлснийг онцолсон юм. Энэ бол алтны салбарын хувьд оргил жил болсон бөгөөд үүнд төр засгийн бодлого, татварын таатай орчин нөлөөлжээ. Алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн чуулганд Монгол Улсын Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр “Алтны салбарт Хөгжлийн банкны оролцоо” сэдвээр илтгэл тавив. МУХБ-наас алтны компаниудад зээл олгохдоо тухайн төслийн техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон холбогдох бичиг баримтыг хуулийн дагуу бүрдүүлэх шаардлагыг тавин шаардлага хангасан компанитай санхүүжилт олгон хамтран ажилладаг.

Эдийн засаг
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

2025 оны 06 дугаар сарын 06-с 06 дугаар сарын 13-ны хооронд 3 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 30 хэлцлээр 41.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.
Үүнд:
• Ноолуур 139.6 тонн – 41.3 тэрбум ₮
• Ямааны завод ноос 8.8 тонн – 35.9 сая ₮
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.
Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.
Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.
-
Нийгэм7 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм8 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм8 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Нийгэм7 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Улс төр8 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Энтертайнмент8 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Улс төр8 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй