Нийгэм
Хөгжлийн банк БНХАУ-ын SINOSURE-тай хамтран ажиллах гэрээ байгуулав

БНХАУ-ын Бээжин хотноо зохиогдсон “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын Экспорт, зээлийн даатгалын корпораци (SINOSURE)-тай 400 сая ам.доллар хүртэлх дүнтэй төсөл, хөтөлбөрийн санхүүжилтэд даатгалын дэмжлэг авах“Хамтын ажиллагааны гэрээн”-д гарын үсэг зурлаа. Гэрээг байгуулах үйл ажиллагаанд Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Хятадын Экспорт, зээлийн даатгалын корпорацийг төлөөлж Eрөнхийлөгч Ван Тинке Болон албаны бусад хүмүүс оролцов.
Монгол Улсын Хөгжлийн банк нь Монгол Улсаас Хятадын Экспорт, зээлийн даатгалын корпорацитай 2016 оноос эхлэн хамтын ажиллагааг эхлүүлэх, эрчимжүүлэх чиглэлээр хэлэлцэж ирсэн бөгөөд сүүлийн хоёр жилд банкны санхүүгийн нөхцөл байдал сайжирсантай холбогдуулан энэхүү гэрээг байгуулах боломж бүрдсэн юм. Гэрээний хүрээнд Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийг Хятадын Экспорт, зээлийн даатгалын корпорацийн даатгалтайгаар БНХАУ-ын банк, санхүүгийн байгууллагуудаас урт хугацаатай, хямд эх үүсвэрээр санхүүжүүлэх боломж бүрдэж байгаа. Энэ нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд томоохон түлхэц болох юм.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.