Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Эдийн засаг

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧИЛСНЭЭР ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДСЭН ХЭМЭЭН ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР ОНЦОЛЖЭЭ

Нийтэлсэн

-

Үндэсний аудитийн газраас  Монгол Улсын Хөгжлийн банкны 2011-2018 оныг  хүртэл үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд хоёр үе шаттайгаар аудит хийсэн байна. Шалтгалтын эхний үе шат  2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл, дараагийн үед шат нь 2018 оны 10 дугаар сарын 24-өөс 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд  гүйцэтгэлийн аудит хийснээ өнгөрсөн долоо хоногийн Төсвийн байнгын хорооны хурлаар танилцууллаа.

Шалгалтаар 2011-2016 оны хооронд МУХБ-аас авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа хангалтгүй үнэлгээ авсан хэдий ч 2017 оноос МУХБ-ны тухай хуулийг шинэчлэн батлуулснаар үйл ажиллагааны доголдол, тухайн нөхцөл байдалд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ харьцангуй сайжирч, хяналтын тогтолцоо боловсронгуй болсныг аудитын тайланд дурджээ.

Хөгжлийн банкны үйл ажиллагааг 2016 оны 9 дүгээр сараас өмнөх, түүнээс хойшхи гэж ангилж үздэг. Аудитын тайланд холбогдох хууль, журмыг зөрчсөн үйл ажиллагааны дүнд 3 их наяд орчим төгрөгийн алдаа, зөрчил гарсныг дурьдсан байна. Нийт 16 зөрчил, 8 алдаа аудит хийсэн хугацаанд гарснаас 2 зөрчил нь одоогийн удирдлагын үед харин 22 алдаа, зөрчил нь 2016 оныг хүртэлх удирдлагын үйл ажиллагаа, шийдвэр гаргалттай холбоотой байна. Хамгийн өндөр алдагдал үүсгэсэн үйл ажиллагаа нь Сангийн яам 2013 онд Чингис бондын эх үүсвэрээс 1,2 тэрбум ам.долларыг Хөгжлийн банкинд төгрөгөөр байршуулснаас 2016  оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 761.1 тэрбум төгрөгийн ханшийн алдагдал хүлээсэн тооцоо гарч энэ нь төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэж заасныг зөрчсөн байна.

Арилжааны банкаар дамжуулан өмнөх удирдлагын үед 1,0 их наяд  төгрөгийн зээл олгосон нь МУХБ-ны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 “ Хөгжлийн банк нь УИХ-ын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ-ын жил бүрийн хаврын чуулганаар батална” гэсэн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн заалтыг зөрчсөн. Мөн ашиглалт муу, эргэн төлөлт хангалтгүй, ангилал буурсан төслүүдийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, эргэн төлөлтийг хангуулах зохион байгуулалтын арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж 786,8 тэрбум төгрөгийн 28 зээлийг эргүүлэн төлүүлэх, зээл төлөгдөх хугацаа болоогүй ч эрсдэлд орсон зээлүүдийн эргэн төлөлтийг хангуулахад анхааран ажиллах шаардлагатай болсон.

МУХБ-ны зүгээс зээлийн ашиглалтад тавих хяналт хангалтгүй, дамжуулан зээлийн гэрээнд дэд зээлдэгч зээлийг хугацаанаас нь өмнө төлсөн тохиолдолд эх үүсвэрийг МУХБ татах зохицуулалт байхгүйгээс зарим дэд зээлдэгчийн хугацаанаас өмнө төлсөн эх үүсвэрийг арилжааны банк өөрийн үйл ажиллагаанд ашиглаж, МУХБ нийт 118.7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг үр ашигтай удирдах боломжийг алдсан зэрэг олон алдаа, зөрчил үүссэн байсныг тайланд дурьджээ. Үүсээд байсан хүндхэн нөхцөл байдалд цаг алдалгүй үнэлгээ дүгнэлт хийж нэн шаардлагатай байсан хуулийн орчныг шинэчлэн батлуулж, зөрчлүүдийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн эхнээс нь шийдвэрлүүлж үр дүнд хүрч байгаа талаар мөн дурьдсан байна.

Үндэсний аудитын газрын шалгалтаар илэрсэн дээрх зөрчлүүдийн дийлэнх нь  2016 онд хийсэн Засгийн газрын шалгалтаар илэрүүлсэн зөрчилүүд бөгөөд МУХБ-ны өмнөх удирдлагын үед хийсэн алдаа дутагдалтай ажлууд хууль хяналтын байгууллагад шилжин шалгагдаж байгаа. Тухайн үед ажлаа аваад байсан одоогийн удирдлагын багт зөрчил дутагдлыг засаж, залруулах, банкыг хүнд байдлаас гаргах төлөвлөгөө боловсруулан ажиллах үүрэг өгөгдсөн. 2016 оны Засгийн газрын шалгалтаар өгсөн 98 зөрчлийн дагуу авах арга хэмжээний биелэлт 2019 оны шалгалтын дүнгээр 84 хувийн биелэлттэй байгаа юм байна. Энэ хүрээнд олон ажлууд хийгдэж байна. Тухайлбал, 2018 оны жилийн эцсийн байдлаар  актив хөрөнгө өмнөх оны мөн үеэс 14 хувиар өсч 4.2 их наяд төгрөгт хүрсэн бол өөрийн хөрөнгө 1.1 их наяд төгрөгт тус тус хүрсэн байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд 6,1 их наяд төгрөгийн зээл эргэн төлүүлж, 2,4 тэрбум ам долларын өр барагдуулжээ. Гадаад валютын ханшийн эрсдэлээр 2016 онд 191 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байсан бол өнгөрсөн 2 жилд 79 тэрбум төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллаж улсад 74 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна.

Зээл олголтын дараах хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх хүрээнд 10 дэд хөтөлбөрт 11 банкаар дамжуулан олгосон 1325 дэд зээлдэгчийн үйл ажиллагаанд түүвэрлэсэн хяналт, шалгалтыг хийж, зориулалтын бусаар ашигласан 9.1 тэрбум төгрөгийн зээлийг хугацаанаас нь өмнө эргэн төлүүллээ.

Хугацаа хэтэрсэн 12 зээлийг тусгай активт шилжүүлж 6.2 тэрбум төгрөг бүхий 3 зээл дээр шүүхийн шийдвэр МУХБ-ны талд эцэслэн гарсан. МУХБ-ны хариуцагчаар оролцсон 4 хэрэг дээр шийдвэр гарч учирч болох 17.2 тэрбум төгрөгийн эрсдэлийг хаасан байна.

2017 оныг хүртэл Засгийн газрын эх үүсвэр болон Засгийн газрын баталгаа ашиглаж байсан бол өнгөрсөн 2 жилд 568 сая ам долларын эх үүсвэрийг Засгийн газрын  баталгаагүйгээр босгож чаджээ.

 Монгол Улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч банкны хувьд 2018 онд Засгийн Газраас баталсан “Ноолуур хөтөлбөр”, эрчим хүч, газар тариалан, газрын тос болон түрээсийн орон сууц хөтөлбөрүүдийг дэмжиж, санхүүжүүлж ажиллаж байна.

Үндэсний аудитийн газраас Монгол Улсын Хөгжлийн банкны 2011-2018 оныг

хүртэл үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд

 хийсэн гүйцэтгэлийн аудитаар тайлагнасан алдаа зөрчлийн ангилал

/хүснэгтээр/

Алдаа, зөрчлийн товч утга Мөнгөн дүн  
    Төгрөг

(mэрбум)

Доллар

(сая)

Иен

(сая)

Зөрчил
1. МУХБ-ны ТУЗ нь гүйцэтгэх удирдлагаас баталсан, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан “МУХБ-ны хэрэгцээнд бараа, ажил үйлчилгээ худалдан авах журам”-ын 3.1.1, 5.1.5, 43.2, 43.2.1 дэх заалтуудыг зөрчин тендер шалгаруулалтыг зохион байгуулалгүйгээр 3,240.0 м2 талбай бүхий ажлын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 10 ширхэг авто зогсоолыг 27.6 тэрбум төгрөгөөр буюу тухайн үеийн зах зээлийн бодит үнэлгээнээс 10.2 тэрбум төгрөгөөр өндөр үнээр худалдан авсан нь арвилан хэмнэлтгүй зарцуулалт болсон байна. 10.2     зөрчил
2. МУХБ-ны Гүйцэтгэх удирдлага 2015-2017 онд 5 ажилтныг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсний улмаас шүүхийн шийдвэрийн дагуу буцаан томилогдсон тэдгээр ажилтанд ажиллаагүй хугацааны цалин, НДШ, тэмдэгтийн хураамж зэрэгт нийт 89.5 сая төгрөгийг зарцуулж, байгууллагын хөрөнгийг үр ашиггүй зарцуулжээ. 0.09     зөрчил
3. Сангийн яам нь 2013 онд Чингис бондын эх үүсвэрээс 1,224.7 сая ам.долларыг Хөгжлийн банкинд төгрөгөөр байршуулснаас 2016  оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 761.1 тэрбум төгрөгийн ханшийн алдагдал хүлээсэн тооцоо гарч энэ нь төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэж заасныг зөрчсөн байна. 761.1     алдаа
4. Засгийн газрын 2013 оны 417 дугаар тогтоолыг үндэслэн Япон улсын үнэт цаасны зах зээлд арилжаалсан Самурай бондын 30.0 тэрбум иенийг санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан ханшийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авалгүйгээр бусад валютад шилжүүлснээс 2014-2017 онд 102.1 тэрбум төгрөгийн ханшийн тэгшитгэлийн алдагдал хүлээсэн байна. 102.1     алдаа
5. Хэрэгцээ шаардлагыг бүрэн тодорхойлоогүйгээс татан төвлөрүүлсэн Евро бондын ашиглалт хангалтгүй байсан төдийгүй МУХБ мөнгөн хөрөнгийг зохистой удирдаж ажиллаагүйгээс нийт 17.9 сая ам.долларын үр ашиггүй зардал гаргаж, 16.0 сая ам.долларын орлого олох боломжийг алджээ.   17.9   алдаа
6 МУХБ нь Монгол Улсын 2010-2013 оны Төсвийн тухай хуулийн дагуу улсын төсвөөс 16.7-123.0 тэрбум төгрөгөөр дүрмийн сангаа бүрдүүлсэн боловч уг хөрөнгийг удирдлага хангалтгүй дансанд сул байлгаж 1.2-2.2 тэрбум орчим төгрөгийн орлого олох боломжийг алджээ. 1.2     алдаа
7. ЗГҮЦ-ны өгөөж 2014 оны 10 дугаар сард 15.538-16.15 хувь байхад Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банкны эзэмшиж байсан 11.0-11.5 хувийн хүүтэй нийт 55.0 тэрбум төгрөгийн ЗГҮЦ-ыг худалдан авснаас 1.7 тэрбум төгрөгийн орлого олох боломж, 2012-2017 оны хугацаанд арилжааны банкуудад зарим төгрөгийн хадгаламжийг Монголбанкны бодлогын хүүгийн түвшнээс 0.05-5.25 пунктээр бага хүүтэйгээр байршуулснаас нийт 17.3 тэрбум төгрөг, ам.долларын хадгаламжийг эх үүсвэрийн хүүгийн түвшнээс 0.25-3.75 пунктээр бага хүүтэй байршуулснаас нийт 0.9 сая ам. долларын орлого олох боломжийг тус тус алдсан гэсэн тооцоолол гарч байна. 19 0.9   зөрчил
8. МУХБ арилжааны банкуудад байршуулсан мөнгөн хадгаламжийг үндэслэлгүйгээр хугацаанаас нь өмнө буцаан татсан, мөнгөн хадгаламжийг буцаан татах үеийн хүүгийн зөрүүг хамгийн бага түвшинд байлгах бодлого баримтлаагүй зэргээс нийт 3.5 тэрбум төгрөг, 168.0 сая иений хүүгийн орлого олох боломжийг алдсан байна. 3.5   168.0 зөрчил
9. Арижааны банкаар дамжуулан олгосон1,046.1 тэрбум төгрөгийн зээл олгосон нь МУХБ-ны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 “ Хөгжлийн банк нь УИХ-ын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалтыг УИХ-ын жил бүрийн хаврын чуулганаар батална” гэсэн тухай үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн заалтыг зөрчжээ.

 

1,046.2     алдаа
10. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар Увс аймагт баригдсан 2500 суудалтай наадмын талбайн төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулах шаардлагатай байна. 2.0     зөрчил
11. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжсэн газар тариалангийн бүтээгдэхүүний агуулах барих 8.0 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ үр дүнгүй болсон байна. 8.0     зөрчил
12. УИХ-ын жагсаалтаар батлаагүй байхад Засгийн газрын 2014 оны 274 дүгээр тогтоолоор төслийн санхүүжилтийн үр ашигтай байдлыг хангах, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай стратеги, санхүү, хууль болон олон нийтийн харилцааны зөвлөх үйлчилгээнд шаардагдах 10.0 сая хүртлэх ам.долларыг зохих журмын дагуу санхүүжүүлэхийг МУХБ-нд зөвшөөрсний дагуу “Эрдэнэс Оюу толгой” ХХК-д 2.49 сая ам.долларын зээлийг олгосон байна. 0.03 2.5   зөрчил
13. Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар хавсралтын дагуу онцгой байдлын албаны тоног төхөөрөмжид 19,966,3 сая төгрөг, Засгийн газрын 2014 оны 184 дүгээр тогтоолын дагуу авто замын засвар арчлалтын ажилд 17,164,7 сая төгрөг зарцуулсан нь МУХБ-ны дунд болон урт хугацааны стратеги төлөвлөгөө, бизнес төлөвлөгөөнд тодорхойлсон зорилго, ТУЗ-ийн 2011 оны 13 дугаар тогтоолоор баталсан зээлийн бодлоготой нийцэхгүй байна. 37.1     Алдаа
14. МУХБ нь эдийн засгийн өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудын томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой боловч тус банкнаас олгосон зээлээр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээнээс 1,5 сая ам долларыг орон нутгийн чанартай зарим замуудын зураг төсөл боловсруулах ажилд зарцуулсан байна.   1.5   Алдаа
15. Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар хэрэгжүүлсэн 9 төсөл, арга хэмжээ нь 2018 оны эцсийн байдлаар ашиглалтад ороогүй, зээлийн санхүүжилт үр ашиггүй болсон байна. 11.5     Зөрчил
16. Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах эсэх нь тодорхойгүй байгаа нь зарцуулсан хөрөнгө үр ашиггүй болгох эрсдэлийг үүсгэж байна 3.9 4.1   Зөрчил
17. Шинэ төмөр замын төслийн барилга угсралтын ажил 2015 оны 02 дугаар сараас хойш зогссон тул Хөгжлийн банкны эх үүсвэрээр “Шинэ төмөр зам” төслийн санхүүжилтэд зарцуулсан 224,7 сая ам доллар, 3,663,9 сая төгрөгийн хөрөнгийн үр дүн гараагүй, үр ашиггүй болсон байна. Эх үүсвэрийн зардалд жилд 11,8 сая ам доллар, 384,1 сая төгрөг төлж байна. 3.7 224.7   Зөрчил
18. МТЗ ТӨХК-ий хэрэгцээ, шаардлагыг тооцоолоогүй, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд 267 км урт төмөр зам барих төслийн гэрээний үндсэн ажил эхлээгүй байхад 28,6 сая ам.долларын өртөгтэй, 65 ширхэг зам засварын тоног төхөөрөмжийг худалдаж авснаас дээрх хөрөнгө ашиглалтгүй, МТЗ ТӨХК-ий үндсэн хөрөнгийн бүртгэлд аваагүй, хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг хариуцах боломжгүйгээс УБТЗ ХНН-д хариуцуулан хадгалуулж байна.   28.6   Зөрчил
19. МУХБ-ны ТУЗ-ийн 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 75 дугаар тогтоолоор “Ачлал трейд” ХХК-д эмнэлгийн барилга угсралт, дахин санхүүжилтэд зориулж 15,0 сая хүртэл ам.долларын зээлийг олгохоор шийдвэрлэсэн нь МУХБ-ны Зээлийн бодлогод заасан санхүүжилтийн тэргүүлэх чиглэлд нийцэхгүй байсан бөгөөд ТУЗ-ийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 92 дугаар тогтоолоор тэргүүлэх чиглэлд эрүүл мэндийн салбарыг нэмж баталсан байна.

Хавдар судлалын үндэсний төв нь “Ачлал трейд” ХХК нь зээлийн санхүүжилтээр барьж буй 120 ортой эмнэлгийн барилгыг жилийн 3 сая ам.доллараар түрээслэн 2 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан боловч 3 сая ам.доллараар хэр хугацаанд түрээслэх нь тодорхойгүй, эрх бүхий албан тушаалтан зураагүй буюу харъяалсан сайдын албан ёсны зөвшөөрөлгүй тус гэрээ нь улсын төсөвт үр ашиггүй, арвилан хэмнэлтгүй, ашиг сонирхлын зөрчилтэй байх магадлалтай байна.

36,6     Зөрчил
20. “Шинэ яармаг”хорооллын 20 ширхэг орон сууцны үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж шийдвэр гаргаснаар зээл барьцаагүй болж эргэн төлөхгүй байх нөхцөл бүрдэж, улмаар хүү төлөгдөөгүйгээс 17.9 тэрбум зээлийг төгрөгөөр төлөх болсноос валютын ханшийн зөрүү 12,6 тэрбум, нийт 30,5 тэрбум төгрөгийн алдагдлыг МУХБ хүлээхээр байна. 30.5     Зөрчил
21. “Хөтөл” ХХК 2012 оны 10 дугаар сарын 19-нд 61,3 сая ам.долларыг жилийн 7,85 хувийн хүүтэйгээр 8 жилийн хугацаагаар авч 5,5 сая ам долларын хүү, 0.24 сая ам.долларын нэмэгдүүлсэн хүү төлсөн. Үндсэн зээл төлөгдөөгүй 166 хоногоор, хүүгийн төлбөр 622 хоногоор хугацаа хэтэрсэн бөгөөд нийт төлөх зээл, хүү нэмэгдүүлсэн хүүгийн нийлбэр 22.87 сая ам.доллар болж зээл эргэлзээтэй ангилалд шилжсэн байна. “Хөтөл” ХХК нь цементийн үйл ажиллагаанаас олсон гэрээний 5.1.3-т зааснаас бусад борлуулалтын бүх орлогыг Улаанбаатар хотын банкны тоот дансанд төвлөрүүлэх үүрэг хүлээсэн боловч үйлдвэрийн борлуулалтын орлогыг Худалдаа хөгжлийн банкны Хөтөлийн “Цемент-шохой” ХК-ийн дансанд төвлөрүүлэх замаар зээлийг эргэн төлөхөөс зайлсхийж байна.   61.30   Зөрчил
22. Ашиглалт муу, эргэн төлөлт хангалтгүй, ангилал буурсан төслүүдийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, эргэн төлөлтийг хангуулах зохион байгуулалтын арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж зээлийг эргүүлэн төлүүлэх, /28 зээл/ зээл төлөгдөх хугацаа болоогүй ч эрсдэлд орсон зээлүүдийн эргэн төлөлтийг хангуулах. /нийт 3 зээл/ 786.8     Зөрчил
23. МУХБ-ны зүгээс зээлийн ашиглалтад тавих хяналт хангалтгүй, дамжуулан зээлийн гэрээнд дэд зээлдэгч зээлийг хугацаанаас нь өмнө төлсөн тохиолдолд эх үүсвэрийг МУХБ татах зохицуулалт байхгүйгээс зарим дэд зээлдэгчийн хугацаанаас өмнө төлсөн эх үүсвэрийг арилжааны банк өөрийн үйл ажиллагаанд ашиглаж, МУХБ нийт 118.7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг үр ашигтай удирдах боломжийг алдсан байна. 118.7     Алдаа
24. Салбар хариуцсан яамны зүгээс бодлогын хувьд дэмжигдэж, холбогдох арилжааны банк болон Хөгжлийн банкны шаардлагын хангаж, санхүүжилт олгох зээлийн хорооны шийдвэр гарч зээл олгогдсон боловч төсөл хэрэгжүүлэгч зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй байх тул хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулахаар шийдвэрлэв.

Үүнд: “Финаншл алиянс” ХХК-ийн 18,000.0 сая төгрөгийн, “Драгон холдинг” ХХК-ийн “Цэвэр ус савлах, сав баглаа боодлын үйлдвэр байгуулах төсөл”-д 8,400.0 сая төгрөгийн, “Гранд стони” ХХК-1,400.0 сая төгрөгийн, “Чойр хайрхан” ХХК-ийн 1,300.0 сая төгрөгийн зээл.

29.1     Зөрчил
Нийт 3,011,3 341.5 168.0  
    3,011,3 341.5 168.0  

  Төгрөг Доллар Иен
Зөрчил 944,872.5 322.1 168.0
Алдаа 2,066,385.6 19.4  
  3,011,258.1 341.5 168.0

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Эдийн засаг

“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг өнөөдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 9 жилийн дараа ”В2, тогтвортой” болж сайжирсныг зарлалаа.
Өмнөх сард олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В+тогтвортой”, “S&P” агентлаг “В+эерэг” гэж үнэлснээ дараалан зарлаж байсан юм.
Харин “Moody’s” агентлаг Монголын Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ “B2, Тогтвортой” болж сайжрахад дараах хүчин зүйлс нөлөөлснийг онцолжээ.
Ингэхдээ Засгийн газрын өрийн дарамтыг сүүлийн жилүүдэд тогтвортойгоор бууруулсан, Өрийн зохистой удирдлага, төсвийн сахилга батын үр дүнд Засгийн газрын ирэх жилүүдийн дахин санхүүжилтийн эрсдэл буурсан, Эдийн засаг тогтвортойгоор өсөж, ДНБ-ий хэмжээ болон түүний бодит өсөлт нэмэгдсэн хэмээн тайланд дурдсан байна.
Манай улсын хувьд өнгөрсөн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн зэвсэгт мөргөлдөөний сорилттой он жилүүдэд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, өрийн удирдлагын оновчтой бодлогын үр дүнд зээлжих зэрэглэлийг бууруулахгүйгээр тогтвортой хадгалсан учраас олон улсын нэр хүнд бүхий 3 агентлагийн үнэлгээг ийнхүү авч чадлаа.
Зээлжих зэрэглэл нь тухайн улсын төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад нөлөөлдөг тул эдийн засгийн хөгжлөө дэмжих, тогтвортой өсөлтийг бий болгоход чухал ач холбогдол өндөр үзүүлэлт юм.
Мөн Засгийн газрын гадаад бондуудын үнэ цэнэ нэмэгдэх төдийгүй бусад арилжааны банкууд, хувийн хэвшлийн компанийн зээлжих зэрэглэл дагаж сайжрах нөхцөл бүрдэж байгаа юм гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Эрдэнэс Тавантолгой” ХК хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 2021-2022 онд дотоодын зах зээлд төгрөгийн болон ам.долларын “ЭТТ-БОНД”-ыг нээлттэй гаргасан. Тодруулбал, төгрөгийн 6.2 сая ширхэг бонд арилжиж 620.0 тэрбум төгрөг, ам.долларын 0.6 сая ширхэг бонд арилжиж 64.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт тус тус татан төвлөрүүлсэн.
Татан төвлөрүүлсэн төгрөг болон ам.долларын “ЭТТ-бонд”-ын үндсэн төлбөр болох 802.8 тэрбум төгрөгийг 177.7 тэрбум төгрөгийн хүүгийн хамт нийт 980.4 тэрбум төгрөгийг өөрийн эх үүсвэрээр хугацаанд нь буюу 2024 онд бүрэн төлж барагдууллаа.
Нийт төлсөн бондын төлбөр болох 980.4 тэрбум төгрөгийг эргэн төлөх хуваарийн дагуу 15.6 тэрбум төгрөгийг 2021 онд, 74.7 тэрбум төгрөгийг 2022 онд, 552.6 тэрбум төгрөгийг 2023 онд, 337.6 тэрбум төгрөгийг 2024 онд тус тус төлсөн байна.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд төсөл хөтөлбөр санхүүжүүлэхээр гаргасан ЭТТ-бондын төлбөрийг хүүгийн хамт хугацаанд нь өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулан бондын өр, төлбөргүй боллоо.
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1  тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.


Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны   10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм24 цаг өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм1 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр1 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад2 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм2 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд2 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм2 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм2 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм2 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр2 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр2 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр3 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр3 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр3 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм3 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр3 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр3 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм4 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм4 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм4 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг6 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим