Нийгэм
Монгол Улсын Хөгжлийн Банк ШИЛДЭГ 100 ААН-ээр дахин шалгарав

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 18 дах жилдээ “Монголын ТОП 100 ААН” –ийг өргөмжлөн шалгарууллаа. Монгол Улсын Хөгжлийн Банк энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж ШИЛДЭГ 100 ААН-ын нэгд дахин шалгарсан байна. Уг шалгаруулалтыг борлуулалтын орлого, татварын орлого, ажиллагсдын тоо, ашгийн хэмжээ,хөрөнгийн хэмжээ гэсэн 5 үзүүлэлтээр хамтарсан ажлын хэсэг байгуулан албан ёсны мэдээ тайланд үндэслэн жагсаадаг уламжлалтай. Монгол улсын Хөгжлийн банк өнгөрсөн жил ТОП-100 аж ахуйн нэгжин 35 дугаарт байсан бол энэ тус жагсаалтын 28 дугаарт жагссан байна. 2018 оны жилийн эцсийн байдлаар актив хөрөнгө өмнөх оны мөн үеэс 14 хувиар өсч 4.2 их наяд төгрөгт хүрсэн бол өөрийн хөрөнгө 1.1 их наяд төгрөгт тус тус хүрсэн байна. Тайлант хугацаанд МУХБ 18 тэрбум төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллажээ.
Өнгөрсөн онд МУХБ нь өрийн удирдлагыг зохион байгуулах, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд олон улсын санхүүгийн зах зээлд Засгийн Газрын баталгаагүй үнэт цаас арилжаалж, 500 сая ам.долларын эх үүсвэр бүрдүүлсэн нь Санхүүгийн шилдэг хэлцэл, Төрийн өмчит байгууллагын шилдэг бондоор шалгарав.
Бонд арилжаалж үүсвэр бүрдүүлэн улсын валютын нөөцийг нэмэгдүүлсэн, гадаад төлбөр тооцоог саадгүй хийх боломж бүрдүүлсэн, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, экспортын орлогыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн амжилттайгаар МУХБ 2019 оны үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Зээлийн үлдэгдлийн салбараар нь ангилбал боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 1 их наяд 139 тэрбум төгрөг, барилгын салбарт 688 тэрбум төгрөг, дамжуулан зээл буюу арилжааны банкуудаар дамжуулан нийт 483 тэрбум төгрөг, уул уурхайн салбарт 232 тэрбум төгрөг, эрчим хүчний салбарт 138 тэрбум төгрөг, агаарын тээвэрт 42 тэрбум төгрөг, хөдөө аж ахуйд 41 тэрбум төгрөг, бусад салбарт 39 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгоод байна.
Монгол Улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч банкны хувьд 2018 онд Засгийн Газраас баталсан “Ноолуур хөтөлбөр”, эрчим хүч, газар тариалан, газрын тос болон түрээсийн орон сууц хөтөлбөрүүдийг дэмжиж, санхүүжүүлж ажиллав. Ноолуур хөтөлбөрийн хүрээнд МУХБ-наас шууд болон арилжааны таван банкаар дамжуулан 20 аж ахуйн нэгжийг эргэлтийн хөрөнгийн 200 гаруй тэрбум төгрөгөөр санхүүжүүлээд байна. ТЭЦ 4 -ийн турбоагрегат шинэчлэл, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн нийт өртөг 93 сая ам.доллар буюу 80.7 сая евро, 8 жил хүртэлх хугацаагаар олгоно. Өнгөрсөн онд эхний ээлжинд ОХУ-ын Внешэконом банкнаас 25 сая ам долларыг үе шаттайгаар авч санхүүжүүлж байна. Газрын тос боловсруулах үйлдвэрлэлийн төслийн дэд бүтцийн ажил буюу үйлдвэрийн талбай, цахилгаан хангамж, авто зам, төмөр зам барих ажлууд МУХБ-ны санхүүжилтээр хийгдэнэ. Тус ажлын санхүүжилт 250 хүртэл тэрбум төгрөг бөгөөд одоогийн байдлаар олгосон санхүүжилт 61.8 тэрбум төгрөг, дэд бүтцийн ажлыг 2019 оны 10 дугаар сард дуусгахаар төлөвлөсөн. “Ди Би Эм лизинг” ХХК нь аж ахуй нэгжийн тоног төхөөрөмжийн шинэчлэлтээр ОХУ-ын компаниудаас 769 техник, тоног төхөөрөмжийг оруулж ирэн 250 гаруй аж ахуйн нэгжүүдэд олгоод байна.
ТОП 100 ААН –ийг шалгаруулдаг уг арга хэмжээг шалгаруулах журамд ирэх жилээс бага зэрэг өөрчлөлт оруулна. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдийн “Нийгмийн хариуцлага”-ын хүрээнд хийж буй ажлыг бас нэгэн шалгуур болгон оруулах тухайгаа зохион байгуулагчдын зүгээс онцлон мэдэгдэв.

Нийгэм
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Энэ сарын 16-ны өдрийн 08:36 минутад “Хашаанаасаа машинаа алдчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн “С”-ийн Toyota Crown-210 маркийн авто машиныг 9-14 насны хүүхдүүд бүлэглэн хулгайлсан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжилж, шуурхай илрүүллээ.
Иймд иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулах, мөн сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.
Нийгэм
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

СХД-ийн 3 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө 21.000 мкв талбайд задгай спорт цогцолбор барих ажил 2022 онд эхэлсэн.
Тодруулбал, 2021 онд зураг төсөв боловсруулж, 2022 онд газар чөлөөлөлтийн ажил эхэлсэн байдаг. Нийт 24 айлын газрыг чөлөөлсөн юм.
Өнөөдрийн байдлаар тус цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна.
Тус спорт цогцолбор нь
- 95х45 хэмжээтэй хөл бөмбөгийн талбай
- 3х3 сагсан бөмбөгийн талбай
- 5х5 сагсан бөмбөгийн талбай 2 ширхэг
- Газрын теннисний талбай 2 ширхэг
- 6 эгнээ гүйлтийн замтай
Мөн хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажил үргэлжилж байна.
Гүйцэтгэгч байгууллагаар “Аглуут” ХХК ажиллаж байна.
Нийгэм
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 06 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 527 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 1 хүний амь нас хохирч, 17 хүн гэмтсэн байна.
Тухайлбал, Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн авто машины жолооч нь замын зорчих хэсэг дээр зогсож байсан Kia-5 маркийн автомашин болон тус тээврийн хэрэгслийн хажууд зогсож байсан зорчигчийг мөргөсний улмаас 1 хүний амь нас хохирсон хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Тухайн ослыг шалтгаан нөхцөлийг тогтооход Kia-5 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь адуу дайрч тухайн ослын улмаас замын зорчих хэсэг дээр зогсох үед машинд зорчиж явсан зорчигч машинаас бууж зорчих хэсэгт зогсож байх үед өөр тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь хохирсон харамсалтай тохиолдол бүртгэгдсэн.
Иймд иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн үед зогсоох арга хэмжээ авах боломжтой хурдыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
-
Нийгэм3 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм5 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм5 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр5 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Улс төр4 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Энтертайнмент4 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм3 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна