Энтертайнмент
Түүхэн гэрэл зураг: Тианьаньмэний бослого

Амиа алдана гэдгээ мэдсээр байж хүчит техникийн өмнө эрсхэн зогсох нэр нь үл мэдэгдэх баатар. “Зогсч болохгүй” гэсэн хатуу тушаал авсан танкчин. Энэ хоёрыг сэтгэл түгшин ажиж, болох гэж буй явдлыг төсөөлөөд аппаратаа шүүрэн авах гэрэл зурагчин. Энэ бүгд нийлээд эрх чөлөөг хүсэмжлэн жагссан олон мянган оюутныг эрх баригчид цэргийн хүчээр дарсан “хар” үйл явдлаас үлдсэн ганц гэрэл гэгээг авч үлдсэн сэтгэл хөдөлгөм дурсгал болж үлджээ. Дэлхийн Дарангуйлагчдаас ардчилалд өгсөн хамгийн бүдүүлэг халдлагын нэгд тооцогддог, олноо “Тианьаньмэний бослого” хэмээн нэршсэн цуст үйл явдлын зургийг энэ удаа онцоллоо.
ЗХУ-д М.Горбачёвын эхлvvлсэн єєрчлєн байгуулалт “Социалист” гэгдэж байсан олон оронд эрх чөлөөний тэмцлийн галыг ноцоож өгсөн билээ. Түүний зоримог, алсыг харсан шийдвэрийн ачаар “Соц блок”-ийн ихэнх улс эрх чөлөөтэйгөө золгосон юм. Монголчууд бид ч энэ өөрчлөн байгуулалтын ачаар ардчиллыг тогтоох эрхээ олж авсан. Харамсалтай нь дэлхийн хамгийн олон хүн амтай БНХАУ-ын иргэдэд энэ хувь дутсан юм.
Урд хөршийн оюутнууд 1986-1987 оноос ардчиллын төлөө нэгдэж, их сургуулиудад дугуйлан байгуулагдаж эхэлжээ. Дэн Сяопины 1978 онд эхлүүлсэн “Өөрчлөлт шинэчлэлтийн бодлого” тэдэнд хангалтгүй санагдаж, илүү нээлттэй эрх чөлөөтэй орчинд амьдрахыг хүсч байгаагаа ил тод илэрхийлэх болсон байна. Гэтэл тэдний энэ хүслийг дэмжиж, санаа нэгтэй байгаагаа илэрхийлж байсан Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Яобан 1987 оны нэгдүгээр сард албан тушаалаасаа огцров. “Эрх чөлөө”, “Ардчилал” гэсэн сэдвийн талаар нээлттэйгээр ярьж, оюутнуудын хөдөлгөөнийг дэмжсэн тэрээр 1989 оны дөрөвдүгээр сарын 15-нд зvрхний шигдээсээр гэнэт нас барсан нь оюутнуудын бослогыг өдөөж өгчээ. Оюутнуудын анхны жагсаал түүний дурсгалыг хүндэтгэх зорилгоор 1987 онд зохион байгуулагдсан юм. Харин зурагт дүрслэгдсэн хамгийн гол жагсаал 1989 оны зургадугаар сарын 3-ны орой болсон.
Жагсаалыг нухчин дарах үед амь насаа алдсан хүмүүсийн талаарх мэдээлэл маш бүдэг бадаг, зөрүүтэй байдаг. Хятадын Засгийн газрын албаны мэдээгээр амь үрэгдэгсдийн тоог 241 гэж зарласан бол тус улс дахь Улаан Загалмайн нийгэмлэг 2600 гэдэг. Харин гадаадын сэтгүүлчдийн тооцоолсноор хамгийн багадаа 3000 хүн амь үрэгджээ. Тэгвэл НАТО-гийн тагнуулын мэдээлэлд энэ тоог 7000 давсан гэж дурдсан байдаг.
Энэ явдлын дараа эрх баригчид жагсаалын талаар мэдээлсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хааж, 150 гаруй кино, баримтат киног гаргахыг хоригложээ. Тухайн vеийн олон арван сонины эрхлэгч ажлаасаа халагдан, шийтгэл амссан юм. Засгийн газар 32 сая хувь ном, 2.4 сая дүрс бичлэгийн хуурцгийг хураан авчээ. Хятадад одоо ч гэсэн “Google” цахим хуудсаар Тианьаньмэний бослогын талаархи мэдээлэл авах боломжгvй. НҮБ-аас Хятадын Засгийн газрыг ард тvмнээсээ уучлал гуйхыг шаардсан ч тус улсын эрх баригчид хэзээ ч буруугаа хvлээж байсангvй. Гэхдээ 2006 оны дөрөвдvгээр сард нэгэн жагсагчийн ар гэрт 70 мянган юанийн тэтгэмж олгосон тохиолдол бий. Энэ бол Хятадын эрх баригчид хохирогчдын эр гэрт нөхөн төлбөр өгсөн анхны бөгөөд сүүлийн тохиолдол болжээ.
Сонирхуулахад, энэ агшныг гэрэл зурагт мөнхөлсөн таван зурагчин бий. 2009 онд бас нэг нэмэгдсэнээр тав болсон. Эдгээрээс хамгийн алдаршсан нь “Time”, “Life” сэтгүүлд зэрэг ажиллаж байсан гэрэл зурагчин Стюарт Франклины авсан хувилбар юм. Тэрээр энэхүү зургаараа “World Press Award” шагналыг хүртэж байв. Харин одоо таны харж байгаа нь “Ассошиэтэд пресс” агентлагийн зурагчин Жефф Вайденерын хувилбар. Түүний авч үлдсэн энэ агшин Хятадын олон тэрбум хүний хувьд “Хэзээ нэгэн цагт эрх чөлөөгөө олж авах” итгэлийн очийг өнөөг хүртэл бөхөөлгүй хадгалсаар өнөөг хүрчээ.

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Нийгэм15 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм17 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм16 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм16 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр17 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм16 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Улс төр15 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр