Энтертайнмент
Эмх цэгцийн сахиусан тэнгэр Мари Кондо

Сүүлийн жилүүдэд эх дэлхийн хязгаартай нөөц баялгийг хүн төрөлхтөн хязгааргүй мэт хэрэглэж байснаа ухаарч, байгаль орчинд ээлтэй, минималист буюу цомхон амьдрах хэв маягийн талаар эрчимтэй ярих болсон билээ. Бид гэр орондоо онцын ач холбогдолгүй хэрнээ байж байвал зүгээр, хэзээ нэг өдөр хэрэглэх байх гэсээр маш олон зүйлийг хурааж хуримтлуулсаар байдаг нь үнэн. Гэтэл орчин тойронд байгаа юм бүхэн яг өөрт хэрэгтэй юү, өөрийн дуртай хайртай зүйлс мөн үү гээд бодохоор ихэнхидээ тийм биш болж таарна. Тийм учраас хамгийн түрүүнд зоригтой ХАЯХ хэрэгтэй гэж нэгэн япон бүсгүй хэлсэн байдаг. Энэ бол монголчуудад төдийгүй дэлхий дахинд “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номын зохиолч, цэгцлэх урлагийн мэргэжилтэн Мари Кондо юм. “Ньюс агентлаг” долоо хоног бүрийн пүрэв гаригт уншигч та бүхэнд хүргэдэг “Хүмүүс”булангаараа Мари Кондогийн ажил амьдралын тухай, мөн түүний үнэтэй зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

Бага сургуульд байхаасаа л аливаа зүйлийг эмхэлц цэгцлэх дуртай байсан Мари Кондо 1984 оны аравдугаар сарын 9-ний өдөр Японы нийслэл Токио хотноо төрж өсчээ. Хувийн амьдралаа дэлгээд байх дургүй түүний бага насны тухай болон хувийн амьдралын талаар тийм ч их мэдээлэл байдаггүй аж. Ерөнхийдөө түүний амьдрал “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамигт ид шид” номтой салшгүй холбоотой, энэ номын нэр түүний амьдралыг тодорхойлдог гэж хэлж болно. Монголчууд ч мөн түүний энэхүү номыг шимтэн уншиж, уншсанаа амьдрал дээр хэрэгжүүлэн эмх цэгцийн гайхамшгийг мэдэрсээр байгаа билээ. Дэлхийн 40 гаруй хэл дээр орчуулагдсан уг номыг орчуулагч М.Саруултөгс монгол хэл рүү хөрвүүлэн монголчуудад Мари Кондо хэмээх бүсгүйг анх танилцуулсан юм. Нийт 11 сая хувь борлогдсон тус ном нь 27 долоо хоногийн турш “Нью-Йорк Таймс” сонины шилдэг борлуулалттай номын жагсаалтад бичигдсэн. “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” ном нь анх 2011 онд Японд, 2014 онд АНУ-д зарагдаж эхэлсэн байна. Өдгөө тэрбээр “Амьдралыг өөрчлөх гайхамшиг” хэмээх сэтгүүл, “Баяр баясгалан” зэрэг номыг англи хэл дээр, мөн бусад хэд хэдэн номыг Япон хэл дээр бичиж, худалдаанд гаргаад байгаа аж.
Өдгөө 35 настай Мари социологийн чиглэлээр их сургуульд суралцсан ч 19 настайгаасаа эхлэн эмх цэгцтэй амьдралын зөвлөхөөр ажиллаж эхэлжээ. Тухайн үед түний таван цагийн ажлын хөлс нь 100 ам.доллар байв. Хэдхэн жилийн дараа гэр цэвэрлэх “шидэт арга” буюу Конмари нь маш алдартай болж, түүнийг гэртээ авчрах гэсэн хүмүүс зургаан сарын өмнөөс урт дараалал үүсгэн, захиалга өгөх болсон байна. Тэрбээр 2015 онд “Time” сэтгүүлийн дэлхийн нөлөө бүхий 100 хүний нэгээр нэрлэгдэж байв.
Мари Кондо хоёр хүүхдийн ээж. Нөхөр Такүми Кавахаратайгаа 2012 онд танилцаж байжээ. Тухайн үед нөхөр нь нэгэн хувийн компанид маркетингийн чиглэлээр ажилладаг байсан бөгөөд хожим ажлаасаа гарч эхнэрийнхээ менежерээр ажиллаж болж, удалгүй тэд “Konmari Media” компаниа үүсгэн байгуулсан байна. Кавахарагийн гэр бүл Токиод амьдарч байгаад одоо АНУ-ын Лос Анжелес хотноо амьдарч байгаа. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард болсон Оскарын шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолд уригдан оролцсон нь түүний нэр хүнд аль хэдийнэ дэлхийн тавцанд гарсан гэдгийг баталсан юм.
Нэгэн сонирхолтой мэдээлэл дуулгахад тэр өмд өмсөх дургүй. Мөн тэрбээр үргэлж цагаан өнгийн хувцас өмсдөг аж.

Мари Кондо “Tidying Up With Marie Kondo” буюу “Мари Кондогийн хамт гэрээ цэгцлэцгээе” реалити шоугоо олны хүртээл болгоод таван сар болж байна. Шоуны эхний улирал 2019 оны нэгдүгээр сарын 1-нд “Netflix”-д нээлтээ хийсэн юм. Уг шоуны үеэр Мари Кондо айлуудад зочлон очиж, тэдний гэрийг цэгцтэй болгоход туслан, илүү зай гарган, амьдралд нь шинэ орон зай, цэгцтэй байдлыг санал болгосноор сэтгэл санаа болон хувийн амьдралд нь гарах өөрчлөлтийг харуулдаг. Энэхүү цуврал цацагдаж эхэлсэн цагаасаа хойш дэлхий даяар ихэд шуугиан тарьж, олон хүний амьдралд өөрчлөлт авчраад байгаа талаар түүний шүтэн бишрэгчид ярьж байна.
“Tidying Up With Marie Kondo” шоуг үзсэн хүмүүс сүүлийн үед “Мари Кондодох” гэх шинэ үг зохиож, гэрээ цэгцлэх хөдөлгөөн өрнүүлж байгаа гэж хэлж болно. Хүмүүс түүний “Хэрэв танд тухайн эд зүйлс ямар нэг баяр баясгалан, эерэг мэдрэмж төрүүлэхгүй л байвал шууд хая!” гэх алдарт уриаг амандаа давтаж, урам зоригтойгоор хэрэггүй эд хогшлоо гарган хаясаар байгаа билээ. Мари Кондо өөрийн эмхэлц цэгчлэх аргачлалыг “Конмари” хэмээн нэрлэсэн. Энэхүү нэр нь түүний нэрний эхний үеүдээс бүрдэж байгаа юм.
Мари Кондо олон гэр бүлүүдэд зөвлөгөө өгч, тэдэнд гэр орноо зөв зохион байгуулж, эмх цэгцтэй болоход нь тусалдаг. Ингэхдээ тэрбээр сонирхолтой арга барилуудыг тайлбарлах ч, түүний баримталдаг хамгийн гол зарчим нь аливаа эд зүйлийн танд өгөх мэдрэмжийг дүгнэхэд оршино. Хэрвээ тухайн зүйл танд баяр баясгалан, дулаан, эерэг мэдрэмж төрүүлээгүй бол тэр зүйлийг шууд л хаях хэрэгтэй гэж Кондо захидаг. Мөн зөвхөн гэр бүлүүд ч гэлтгүй алдартнууд хүртэл түүнээс зөвлөгөө авдаг байна. Ер нь эмх цэгц гэдэг зүйл хүний сэтгэл санаанд шууд нөлөөлж, тухайн хүний амжилттай хүртэл холбогддог гэж Мари Кондо хэлжээ. Түүнээс гадна гэр бүл, хосуудын харилцаанд хүртэл сайнаар нөлөөлдөг гэнэ.
Өөрийн амьдралд илүү чухал гэсэн зүйлсдээ анхаарлаа хандуулж амьдрахад туслах Мари кондогийн зөвлөмж:
- Өөрчлөлтөөс бүү ай.
- Цэгцэлж эхэлсэн бол эргэлзэх хэрэггүй.
- Хувцсаа зөв хадгалж сур.
- Өрөө болгоноор бус эд хогшлыг төрөл зүйлээр нь ангилж эмхлэ.
- Хаяхыг хүсэхгүй байгаа зүйлээ заавал хаях гэж хичээх хэрэггүй.
- Өөрт байгаа эд зүйлдээ үргэлж сэтгэл хангалуун байж, талархах нь чухал.

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Нийгэм14 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм16 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм16 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм15 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр16 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм16 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Улс төр15 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр