Энтертайнмент
Эхлэн сонсогчдод тохиромжтой монгол 5 подкаст

Сүүлийн үед залуусын чихэвчинд дуу биш подкаст явдаг болжээ. Подкаст сонсох нь кино үзэж байгаа юм шиг сонирхолтой хэрнээ цаг хэмнэж, олон хэрэгтэй мэдээлэл олж авах боломж өгдгөөрөө давуу талтай. Үүнийг уншаад таныг хэзээ нэгэн өдөр “улаан подкастчин” болоосой гэж хүсэж байна. Энэ подкастууд бол ердөө л эхлэл бөгөөд цааш та бүхэнд олон сонирхолтой подкастуудыг танилцуулах болно.
1. Positive Mongolians
Төвшөө, Дөлгөөн хоёр маань үргэлж л эерэг энерги бусдад түгээж явдаг гэдгийг хүн болгон мэдэх байх. Маш өргөн, олон зүйлийг ойлгож болохуйц сэдвүүдээр ярилцдаг болохоор сонсдог хүмүүсийн хувьд бараг л дундуур нь ороод ярьчихмаар санагддаг нь үнэн гэлтэй. Та эерэг, ашигтай зүйл сонсмоор байвал энэ хоёрын подкастыг сонирхоод үзээрэй.
2. Cool Mongol
Ярилцлагууд нь жаахан урт ч гэсэн үнэхээр уйдах, залхах цаг танд гарахгүй. Маш сонирхолтой зочдыг урьж, илэн далангуй яриа өрнүүлдэг. Хамгийн сүүлд MIT, Harvard-ийн төгсөгч Т.Алдарсайханы ярилцлагыг сонсоод урам зориг орж, монгол залуусаараа бахархах сэтгэл төрсөн.
3. Unlock Podcats
Товчхондоо бол монгол хэл дээр тэр бүр хэвлэгдэн гардаггүй хувь хүний хөгжил, шинжлэх ухааны төрлийн ном бүтээлүүдийн агуулгыг ярьж өгдөг подкаст. Хамгийн гол нь подкастыг сонсоод өнгөрөх биш номыг нь бүрэн эхээр нь унших хүслийг төрүүлж чаддагаараа онцлог юм.
4. Танил мэдрэмж
Зарим өдөр толгой ажиллуулсан англи хэл дээрх подкаст, номын шүүмж биш зүгээр л энтертайнмент юм сонсмоор санагддаг шүү дээ. “Танил мэдрэмж”-ийг сонссоны дараа амраад, сэтгэл сэргэдэг нь хамгийн гоё. Ханугийн ярилцлагыг сонсоод комеди үзсэн юм шиг л инээж, Олягийн ярилцлагаас Станд-ап комеди гэж юу болох, хойд хөршид хэрхэн хөгжиж, хэрхэн өөр хоорондоо өрсөлддөг талаар сонирхолтой мэдээлэл олж авсан.
5. Sustainable Mongol
Бид яагаад органик саван хэрэглэх ёстой, кофены хэрэглээгээрээ дамжуулж хэрхэн уур амьсгалын өөрчлөлтийг багасгахад хувь нэмрээ оруулж болох талаар, мөн агаарын бохирдлын тухай маш энгийн, ойлгомжтой тайлбарласан судлаачийн яриа гээд энэ подкастаас авах зүйл их. Ямартай ч сонсоод үзээрэй.

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Нийгэм15 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм17 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм16 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм16 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр17 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм16 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Улс төр15 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр