Connect with us

Энтертайнмент

Б.ШИНЭБАЯР: ГЭР БҮЛИЙНХЭЭ ҮНЭ ЦЭНИЙГ ХОРОМ МӨЧ БҮРТ МЭДЭРДЭГ

Нийтэлсэн

-

УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяртай ажил болон хувийн амьдрал, аав болсон мэдрэмжийнх нь тухай ярилцлаа. Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Энэ үеэр УДЭТ-ын жүжигчин, уран бүтээлчид оролцож, олон түмэнд баяр хөөр, инээд бэлэглэж байгаа юм. 

Яриагаа таны ажлын талаар эхлүүлье. Та яагаад жүжигчний мэргэжлийг сонгох болсон бэ. Гэр бүлд тань урлагийн хүн байдаг уу?

Манай гэр бүлд урлагийн хүн байдаггүй. Гэхдээ өвөө минь гарын ур дүй сайтай, уран хүн байсан юм. Урлагийн хүн болох хүсэл мөрөөдлийн хувьд бага байхаас минь бий болж, урлаг спортын ажилд идэвхтэй оролцдог хүүхэд байлаа. Урлагийн хүн, жүжигчин хүн болно гэж байнга мөрөөддөг байсан. Хүсэл мөрөөдлөө даган Монголдоо ганцхан байдаг СУИС-д жүжигчнээр суралцаж байхдаа зурагтаар гардаг мундаг хүмүүсийг харан үлгэр дууриал авч гэрийнхнээсээ зөрсөөр байгаад л энэхүү мэргэжлийг сонгосондоо.

Ойрын үед ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ. Дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээх тань багассан санагдсан.

Одоогоор драмын театрт ирэх есдүгээр сард тоголж эхлэх МУСТА Чингүүн найруулагчийн “Надтай үлдээч” жүжгийн уншлагад бэлдэж байна. Намар бас нэг өөр жүжигт тоглох төлөвлөгөөтэй байгаа. Тайзны уран бүтээл маш их байгаа учраас дэлгэцийн бүтээлээс хэсэг хугацаанд завсарласан. Гэхдээ саяхныг хүртэл хоёр найруулагчийн дэлгэцийн бүтээлд орсон. Намар гэхэд нээлтээ хийх болов уу гэж бодож байна.

Анхны дүр бүтээсэн дэлгэцийн бүтээл болон анхны драмын жүжгээ нээж байсан үе хоёрын аль нь илүү сэтгэлийг тань догдлуулсан бэ. Тэр үеийнхээ сэтгэл хөдлөлөөс хуваалцаач?

Хоёулаа л их сэтгэл хөдөлгөсөн. Анх 2012 онд дэлгэцнээ гарсан “19” кинондоо Үүрцайх гэдэг залуугийн дүр бүтээж байлаа. Тэр үед оюутан байсан юм. Тавдугаар сард “Тэнгис” кино театрт нээлтээ хийж байх үед үнэхээр их сандарч тэвдэж байлаа. Хамгийн эрхэм хүндтэй үзэгч бол аав ээж хоёр минь гэж би боддог. Анхны киноныхоо нээлтэд тэр хоёрыгоо заавал хажууд минь байгаасай гэж хүссэн. Гэхдээ киноныхоо нээлтийн урилгыг аав ээж хоёртоо авч чадаагүй ч “Хүрээд ир оруулж болох байх” гээд дуудсан. Аав ээж хоёр анхны уран бүтээлийг маань “Тэнгис” кино театрын танхимын дээд талын шатан дээр сууж үзэж байсан. Тэр үеийг би сайн санадаг юм, маш олон хүн ирсэн байсан. Би киноны нээлтийг тийм сүртэй болдог гэж төсөөлөөгүй. Том дэлгэцээр хүн өөрийгөө хараад хамгийн түрүүнд их ичиж, санаа зовдог юм байна лээ. Анхны уран бүтээл учраас би яаж тоглосон бол, хүмүүс намайг яаж хүлээж авах бол гээд л. Гэхдээ үзэгчид, жүжигчид маш гоё халуун дулаан урмын үг хэлсэн болохоор надад маш их урам зориг, эрч хүч өгсөн. Үүний дараа “Аав” уран сайхны киноны нээлт болоход миний сэтгэл дээд цэгтээ тултал хөдөлсөн. Тэнд байсан олон зуун хүний өмнө үг хэлэх боломж олдон хамгийн түрүүнд аав ээж хоёртоо “Өдийг хүртэл намайг өсгөж, хүмүүжүүлэн хүн болгосонд баярлалаа” гэж хэлж байлаа. Аав киноны дараа үзэгчдээс маш олон халуун дулаан сэтгэгдэл ирсэн болохоор анхны киноноос дутахааргүй сайхан мэдрэмж төрсөн. Харин анхны  жүжгийн хувьд Улсын Драмын Эрдмийн Театрт тоглогдсон  “Ромео Жульетта” байсан. Бас л их сандарч, алганы хөлс гарч байсныг санаж байна. Өмнө нь тэгж айхтар сандарч байгаагүй. Тэр үеийг үгээр хэлэхийн аргагүй. Нэгдүгээр үзэгдэлд гарчихаад дараагийн үзэгдлийн цаг хурдан болоосой, гарах юмсан гэж бодож байсан. Яагаад гэвэл үзэгчид, оюутан ангийнхан, аав ээж, гэр бүлийнхэн гээд миний ойр дотны бүх хүмүүс үзэж байсан болохоор тухайн үедээ хөшиг нээх мөчид энэ миний орон зай надаас өөр хэн ч үүнийг хийж чадахгүй. Тиймээс заавал чадах  ёстой гэж өөрийгөө хурцалж байсныхаа ачаар жүжгээ амжилттай тоглож дуусгасан.

Гэрэл зургийг түүний сошиал хуудсаас авав.

“Жаргаагүй нар” жүжгийн Нацагдоржийн дүр болон “Ромео Жульетта” жүжгийн Ромеогийн дүр хоёрын аль нь танд дотно, өөриймсөг санагддаг вэ?

“Ромео Жульетта”-гийн хувьд 400 жилийн турш хүмүүсийн зүрх сэтгэлд хоногшсон романтик,  хайрын түүх шүү дээ. Мэдээж бодит амьдралд хүн хайрлана, шохоорхоно, хайрынхаа төлөө асна. Хамгийн гоё нь юу вэ гэвэл хүн дурлахаараа нэг л өөр болчихдог шүү дээ. Сэтгэл хөнгөрөөд нэг тийм үгээр хэлэмгүй мэдрэмж. “Жаргаагүй нар” жүжгийн хувьд түүхэн дүр учраас бодит амьдралтай уялдаа холбоотой. Бид яг л адилхан амьдарч байгаа хүмүүс инээх үедээ инээж, уурлах үедээ уурлана, бас уйлна.

Та сүүлд тоглосон “Тэрбумын хэрэг” киноны продюсерээр ажилласан шүү дээ. Яагаад жүжигчид эхэндээ кинонд тоглож байгаад дараа нь өөрөө продюсер эсвэл найруулагчаар ажилладаг юм бол?

Хоёр найзтайгаа хамтран кино хийхийг хүссэн. Киноноос гадна цаашдаа олон уран бүтээлийг төлөвлөсөн байгаа. Тэр дунд дуу хийх төлөвлөгөө ч бий. Энэ зундаа багтаад бид цомгоо гаргаж, долоо, наймдугаар сараас бүтээлүүдээ цацаж эхэлнэ. Бидний хамтын бүтээл болох ‘’Тэрбумын хэрэг’’ уран сайхны киногоороо маш олон зүйлийг үзэгчдэд ойлгуулахыг зорьсон. Цаашдаа найруулагч болон жүжигчнээр олон уран бүтээл дээр ажиллах төлөвлөгөөтэй.

Таны тоглосон кинонуудыг ажиглаж байхад чадварлаг, туршлагатай найруулагч болон зохиолчтой ажилласан байдаг. Та тоглох кинондоо цензур өндөр ханддаг уу?

Маш их. Миний хамтран ажиллаж байсан найруулагчдын хувьд Эрдэнэбилэг, Сэнгэдорж, Чингүүн гэх мэт чадварлаг олон хүн бий. Хамгийн эхэнд киноны зохиолыг уншиж үздэг, дараа нь найруулагчтайгаа дүрийн талаар ярилцана. Хэрвээ сэтгэлд хүрэхгүй нэг л зүйл байвал татгалздаг гэж хэлж болно.

Та СУИС-ийг төгссөн шүү дээ. Олон хүүхдүүд хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн энэ сургуульд ордог ч сургуулиа төгсөж чадаагүй, төгссөн ч мэргэжлээрээ ажилладаггүй хүмүүс олон байдаг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

Маш олон хүүхэд жүжигчний мэргэжлээр төгсдөг нь үнэн. Даанч Монголд урлагийнхны ажиллах байр, боломж бололцоо нь цөөхөн. Мэргэжлийн театр гэхэд Монголдоо ганц л байна. Түрүүний миний хэлсэн шиг сошиал хөгжөөд эхлэхээр дагаад “Social Media”-чид их гарч ирдэг. Студи, продакшнууд жилдээ хэдэн удаа элсэлт авдгийг мэдэхгүй байна. Жишээ нь, УДЭТ жилдээ хоёр удаа элсэлт авдаг юм. Мэргэжлийн студи ч жүжигчдийг мөн ажилд авдаг. Үлдсэн нь телевиз рүү явдаг. Хамгийн гол нь жүжигчний мэргэжлээр төгссөн хүмүүс олон төрөлд хөрвөх чадвартай байдаг. Дуучин, жүжигчин, хөтлөгч гэх мэт. Бас найруулагч ч хийж болж байна.

Мэргэжлийн биш мөртлөө та бүхэнтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаа уран бүтээлчдийг юу гэж боддог вэ ?

Хөдөлмөрлөж чадаж байна. Ашиг орлого олж эсвэл уналтад орсон байсан ч юм хийж сурч байна. Түүгээрээ дамжуулан нэг бүтээлийн ард гарахад ямар их хүч хөдөлмөр шингэдэг гэдгийг мэдэрдэг болов уу гэж би боддог. Тэр хэмжээгээрээ дараа дараагийнхаа уран бүтээлийг хийж эхэлдэг. Дахиад хийхдээ өмнөхөөсөө илүү мэргэжлийн түвшинд хүрч, чанаржиж эхэлдэг. Зүгээр сууж байгаа хүмүүсийн хажууд хавь илүү шүү дээ. Жишээлбэл, “Тик ток” гэдэг аппликэйшн гарсан байна, “фэйсбүүк”-д богино хэмжээний бичлэгүүд ордог болсон байна. Эдгээрээс харахад залуучууд юм хийж сурч байгаа нь бахархмаар санагддаг.

Та олон төрлийн кинонд тоглосон туршлагатай. Эдгээрээс одоо ч үзэхэд сэтгэлийг тань догдлуулдаг ямар уран бүтээл байдаг вэ?

“Аав’, “Атганд үлдсэн эрдэнэ” хоёрыг үзэхээр одоо ч сэтгэлийг минь догдлуулдаг шүү.

Та аав болоогүй үедээ “Аав” кинонд гол дүр бүтээсэн. Харин одоо амьдрал дээр жинхэнэ аав болсон. Анх аав болоход ямар мэдрэмж төрж байсан бэ?

Энэ хорвоогийн хамгийн сайхан мэдрэмж. Үр хүүхэдтэй тэр тусмаа сайхан охин үртэй болох мөчид баярлах, инээх, уйлах яг зэрэгцэж байсан л даа. Маш их догдолж байсан ч дөнгөж төрсөн эхнэр, хүүхдээ харангуут л нулимс асгарч, уйлчих гээд эвгүй болж байлаа. Эхнэрийгээ төрөхдөө яаж өвдсөн бол гэж бодохоор айлын охиныг ингэж их зовоож байна даа гээд л дотроо маш их зүйлийг эргэцүүлсэн. Охиноо анх харах үед охины минь тэр нүд, гаргасан царай хэзээ ч мартагдахааргүй. Хамгийн гоё.

Урлагийн хүмүүс цаг завгүй байдгаас болоод эхнэртэйгээ үл ойлголцох үе хэр их гардаг вэ. Урлагаа орхимоор санагдах үе гарч байсан уу?

Шантармаар санагдах үе зөндөө гарч байсан. Гэхдээ ажил болон ар амьдралаа хослуулж байж л хүн амжилтанд хүрдэг гэдгийг ойлгодог болсон.

Та ямар үед  гэр бүлийнхээ үнэ цэнийг илүү их мэдэрдэг вэ? 

Өөртөө “update” хийх мөчид илүү их мэдэрдэг гэх юм уу даа. Сэтгэл санаа хэцүү эсвэл баяртай, жаргалтай үед гэвэл энэ нь хэтэрхий эрх ашгийн зүйл болчихно. Цаг, хором, мөч бүрт мэдэрдэг. Би өөрийгөө их баян хүн гэж боддог юм. Намайг зэмлэх аав, эрхлүүлэх ээж минь байна. Сайхан эхнэр минь байна. Үргэлжлэл болсон үр минь байна. Энэ бүрэн бүтэн гэр бүлийг сайхан авч явахын тулд үнэ цэнийг нь хором мөч бүрт мэдрэх хэрэгтэй болов уу.

Гэр бүлтэй болохоос өмнөх Шинэбаяр, гэр бүлтэй болсны дараах Шинэбаяр хоёрын хооронд ямар өөрчлөлт гарсан бэ?

Хариуцлагатай, хүлээцтэй, илүү их  тэвчээртэй болсон. Одоо би хүний төлөө амьдарч байна шүү дээ. Урьдын Шинэбаяр зөвхөн өөрөө өөрийнхөө төлөө, өөрөө  өөрийгөө борлуулж явдаг байсан бол одоо бүхэл бүтэн гэр бүлийн ноён нуруу, эцэг хүн болсон. Иймээс гэр бүлээ элэг бүтэн авч явах, охиноо илүү сайхнаар өсөж өндийлгөх маш том үүрэг хариуцлага миний өмнө байна. Хүний төлөө амьдарч байгаа юм чинь илүү их зүтгэж, хийж бүтээн тэмцэх болно.

Та охиныхоо эгдүүтэй зургийг цахим хуудастаа үе үе нийтэлдэг шүү дээ. Охин тань ойрын үед хэр их “эморч” байна даа? 

Одоо тэгж их “эморхоо” больчихсон байгаа /инээв/. Харин одоо хаалганы ард ордог болчихсон. Жоохон эвгүй болоод ирэхээрээ л хаалганы ард орчихно. “Юу хийж байгаа юм бэ, миний охион” гэхээр түлхээд хаалгаа хаачихдаг болсон /инээв/.

Танд кино, жүжиг хоёрынхоо нэгийг сонгох шаардлага гарвал алийг нь сонгох вэ?

Кино нь илүү үр өгөөжтэй, олон хүнд хүрнэ. Гэхдээ би театр жүжигтээ ч хайртай. Амьд орчноос илүү амьд мэдрэмж мэдэрдэг. Киноны хувьд нээлтээ хийчихээд сар орчим л гардаг шүү дээ.

Дөнгөж ажлын гараагаа эхэлж, хийж бүтээхээр хичээж байгаа залуучуудад зөвлөгөө өгнө үү?

Зарим залуус цагийг үр бүтээлгүй өнгөрөөх нь ихсэж байгаа юм болов уу гэж боддог. Аливаа зүйлийг хийж эхэлсэн л бол заавал эцсийг нь үзэж байж, түүнийхээ үнэ цэнийг илүү их мэдэрдэг л дээ. Тийм учраас залуучууддаа эхэлсэн зүйлээ заавал дуусгаж байгаарай гэж зөвлөмөөр байна.

Залууст заавал үзэх кино санал болговол?

“Life is beautiful”.

Ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Энтертайнмент

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.

Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.

Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Английн нийслэл Лондон хотод шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 10-15-нд болов. Тэмцээнд 64 орны 420 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас гурван баг өрсөлдөхөд “Монгол Б” баг 2400 хүртэл рейтингтэй багуудын түргэн тоглолтын төрөлд тэргүүн байр эзэлж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Энэ тэмцээнд: GM 111, WGM 12, IM 61, WIM 6, FM 48, WFM 17, CM 17, WCM цолтой 7 тамирчин өрсөлдсөн байна. Дэлхийн аварга цолонд хүрсэн “Монгол Б” багт багийн ахлагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул, Н.Содбилэгт, Г.Энхбаяр нар өрсөлдсөн юм.
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.

Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.

Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.

74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.

Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм15 цаг өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм15 цаг өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр15 цаг өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм16 цаг өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм16 цаг өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм16 цаг өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм16 цаг өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм16 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм16 цаг өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент16 цаг өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад17 цаг өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр17 цаг өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм2 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм2 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг2 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм2 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр2 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм4 долоо хоног өмнө

Уурхайчдын спортын их наадамд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баг тамирчид оролцож байна

Нийгэм4 долоо хоног өмнө

“Дотоод аудитын чиг хандлага”-ын талаар мэдээлэл хийлээ

Нийгэм1 сар өмнө

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн менежерүүд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт боллоо

Нийгэм1 сар өмнө

Элчин сайд Шэнь Миньжуань “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайтай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт7 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент7 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим