Энтертайнмент
Playtime: LA VIE EN ROSE & WALDO асарт болох СОНИРХОЛТОЙ 30 хөтөлбөр

Жилийн турш тэсэн ядан хүлээдэг “Playtime” наадмын энэ удаагийн хөтөлбөрт дан ганц хөгжим бус хөгжилтэй, сонирхолтой, содон маш олон үйл ажиллагаа багтжээ. Урлагт хайртай залуустaa зориулан мэдлэг, мэдрэмж түгээх зорилгоор хэлэлцүүлэг болоод бусад энтертайменттай холбоотой арга хэмжээг зохион байуулах юм.
“Өөрчлөлтийн төлөө” уриан дор өдөр бүр өөр зорилгын хүрээнд хамтрагч байгууллагууд нь ажиллах бөгөөд зочдоо Playtime болох 3 өдрийг хэзээ ч мартагдахааргүй өнгөрүүлэхэд тань туслах болно. Ингээд “LA VIE EN ROSSE” болон “WALDO” асрын 3 өдрийн хөтөлбөрийг танилцуулъя.
“LA VIE EN ROSE” асар
1. Эхний өдөр буюу 7 дугаар сарын 5-ныг “Өөрчлөлтийн төлөө ногоон амьдралын хэв маяг” өдөр болгох юм. Энэ өдөр:
- “Зориг” сан + EPCRC: “DIY: Ногоон амьдралын хэв маяг” сэдэвт арга хэмжээг зохион байгуулна.
- Мөн Францын соёл, урлагийн тухай танилцуулга
- Асуулт хариултын “Quiz” уралдаан
- “Comedy Lab+UB Comedy” клубийн хамтарсан үзүүлбэр
- “Fat Cat Jazz Club”-ийн жазз хөгжмийн тоглолт
- Хөгжилтэй болзоо залуусын уулзалтын цаг (speed dating)-ийг зохион байгуулахаар товлолоо.
2. 2 дах өдөр буюу 7 дугаар сарын 6-ыг “Өөрчлөлтийн төлөө бүтээлч сэтгэлгээ болон инноваци” өдөр болгох юм. Энэ өдөр:
- “Алтан хальс” олон улсын кино наадмын шилдэг бүтээлийн үзвэр
- Асуулт хариултын “Quiz” тэмцээн
- “Зориг” сан + EPCRC: “DIY: Ногоон амьдралын хэв маяг” сэдэвт арга хэмжээг зохион байгуулна.
- “PichaKucha” by “Unread”: Өөрчлөлтийн төлөө бүтээлч сэтгэлгээ ба инноваци хэлэлцүүлэг
- Сарын онцлох ментор хэлэлцүүлэг: Playtime наадмын үүсгэн байгуулагч, захирал Ц.Нацагдорж
- “Fuck up night”: Playtime 2019 special edition 4 зочин түүхээсээ хуваалцана
- Нийслэлийн соёл урлагийн газар, Үндэсний брэндийн зөвлөл: Бүтээлч салбар ба хотын хөгжил сэдэвт хэлэлцүүлэг
- “Comedy Lab”+”UB Comedy” клубийн хамтарсан үзүүлбэр
- “Fat Cat Jazz Club”-ийн жазз хөгжмийн тоглолт
- Баганат бүжиг (pole dance)
- Хөгжилтэй болзоо залуусын уулзалтын цаг (speed dating)-ийг зохион байгуулахаар товлолоо.
3. 3 дах өдөр буюу 7 дугаар сарын 7-ныг “Өөрчлөлтийн төлөө ирээдүйн төсөөлөл” өдөр болгох юм. Энэ өдөр:
- Шилдэг подкастчидын уулзалт, хэлэлцүүлэг: “Монголын ирээдүйн төсөөлөл”
- “Тагтаа паблишинг”: Яруу найргийн уншлага
- Нээлттэй нийгэм хүрээлэн: “Монголын хөгжлийн сценари” хөгжөөнт тоглоом
- Францын соёл, урлагийн тухай танилцуулга
- “Fat Cat Jazz Club”-ийн жазз хөгжмийн тоглолтийг зохион байгуулахаар товлолоо.
“WALDO”- “Тайвшралын хөндий” асар
1. Эхний өдөр буюу 7 сарын 5
- Цай ба шарз: “High garden tea” брэндийн үдэшлэг
- “Sofar sounds Ulaanbaatar”: Олон улсын амьд хөгжмийн тоглолт /дуучин Энхлэн, Ата Боргужин, “Дураараа” хамтлаг/
- “Улаанбаатар паспорт”-ын чимээгүй диско үдэшлэг болно.
2. 2 дах өдөр буюу 7 сарын 6
- Иога-ийн цаг
- “Wild coffee brewers”: Хээрийн кофе өдөрлөг
- Органик мөөгний амталгаа- “Мөөжиг мөөг”
- Чихэвтэй бясалгал
- Гитар хөгжмийн сургалт үзүүлбэр
- Загвар зохион бүтээгчдийн цаг
- Дарсны амталгаат өдөрлөг
- “Sofar sounds Ulaanbaatar”: Олон улсын амьд хөгжмийн тоглолт /Namone & The band, Munkh tugrik рэппэр, Даваа (Моханик) & АДИ хөгжмийн үзүүлбэр/
- Амьгүй биет: Орчин үеийн медиа театрын тоглолт
- “Улаанбаатар паспорт”-ын чимээгүй диско үдэшлэгийг зохион байгуулахаар товлолоо.
3. 3 дах өдөр буюу 7 сарын 7
- Иога-ийн цаг
- Цайсал: ургамлын цай уух цаг
- Дарс & Уран зургийн цаг
- Ди Жэй сургалт хөгжмийн үзүүлбэр
- Загвар зохион бүтээгчдийн цаг
- Илбийн үзүүлбэрүүд багтаж байгаа юм.

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Нийгэм15 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм16 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм16 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм16 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр16 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм16 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Улс төр15 цаг өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр