Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Сонгуулийн жилийн “төсөв”-ийг сонжихуй

Нийтэлсэн

-

“Бадарчин баярлах болоогүй” гэдэг шиг эдийн засгийн өнөөгийн сэргэлтэд эрх баригчид санаа амарч болохгүйг олон улсын байгууллагууд анхааруулаад буй. Сүүлийн хоёр жил -1.6 хувиас 6.9 хувь руу “ниссэн” Монголын эдийн засгийн өсөлт энэ онд үргэлжлэх боловч ирэх оноос сайжрахгүйг л товчоор хэлсэн нь энэ.

Азийн хөгжлийн банк: Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018 оны 6.9 хувиас бага зэрэг буурч 2019 онд 6.7, 2020 онд 6.3 хувь болно. Түүнчлэн урсгал дансны алдагдал нь 2020 онд эргээд ихэсч ДНБ-ий 13.0 хувьд хүрэхээр байгаа. Учир нь энэ онд төсвийн зардал нь нэмэгдэнэ.

Дэлхийн банк: Эдийн засгийн өсөлт 2019 онд 7.2 хувьд хүрч, 2020-2021 онд ойролцоогоор 6.9 хувьд хүрч тогтворжих хандлагатай байна. Энэхүү төсөөлөлд нөлөөлөх хэд хэдэн эрсдэл байгаа. Тухайлбал, 2020 оны сонгуулиас шалтгаалан улам хүндрэх улс төрийн тодорхой бус нөхцөл байдал. Магадгүй энэ нь мега төслүүдийг гацаах эрсдэлтэй. Түүнчлэн дэлхийн түүхий эдийн зах зээлд нөлөөлөх, БНХАУ болон АНУ- ын хооронд худалдааны дайн зэрэг нөлөөлнө.

Монголбанк: 2020 онд уул уурхайн бус салбарын үйлдвэрлэлийн нөлөөгөөр эдийн засгийн өсөлт саарна. Харин “Эрдэнэс Тавантолгой”-н IPO, газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл ирээдүйд эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлнө.

Сангийн яам: Ирэх онд эдийн засаг найман хувиар өснө гэж тооцоолсон. Үүнд дөрвөн хүчин зүйл нөлөөлнө. Тухайлбал, татварын шинэчлэл, төсвийн хөрөнгө оруулалт, цалин тэтгэвэр нэмэх, газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт. Уул уурхайн салбар ирэх онд 9.9 хувиар өснө. Энэ өсөлтийн нөлөөгөөр ДНБ- ий хэмжээ 2020 онд 3.7 хувиар мөн нэмэгдэнэ.

Ерөнхийдөө 2020 оны Монголын эдийн засгийн дүр төрхийг ийнхүү таамаглаж байгаа юм. Шалтгаан нь ирэх онд УИХ- ын ээлжит сонгууль болох тул төсвийн салхилга бат алдагдах магадлалтай. Тэгвэл шинэ сартай уралдан баталсан ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021, 2022 оны төсвийн төсөөлөлд нөхцөл байдлыг хэрхэн авч үзсэнийг сонжъё.

Төсөв 1.2 их наядаар данхайна

Сонгуулийн жилийн төсвийн орлогыг энэ оныхоос 1.2 их наяд төгрөгөөр өсгөж, 11.1 их наяд төгрөгт хүргэхээр тооцжээ. Энэ бол Төсвийн хүрээний мэдэгдэл дэх тоо. Харин зарлага 13.2 их наяд байх нь. Ингэснээр ирэх оны төсөв хоёр их наядын алдагдал хүлээхээр байгаа ч УИХ-ын гишүүд сонгуулийн жилээ бодоод нүдээ аниад “кноп”-дчихлоо. Гэхдээ энд бас төсөөлөл бодитой болох боломж бий юм.

2020 оны эхний өдрөөс Татварын багц хууль хэрэгжиж эхэлснээр татварын орлого нэмэгдэнэ гэж үзсэн байна. Тэр утгаараа татварын орлогыг 1.2 их наядаар нэмж, 9.8 их наядыг төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ.

Төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас онцгой анхаарч байгаа дараагийн нэг зүйл нь орлогын 30 орчим хувийг дангаар бүрдүүлдэг гаалийн салбарын шинэчлэл юм. Учир нь, Монгол Улс гаалийн техник тоног төхөөрөмж муутай улмаас энэ орлогоо тэр бүр тодорхой, бүрэн бүрдүүлж чаддаггүй байна. Тиймээс ч ашигт малтмал хууль бусаар хил нэвтрүүлэх болон дагалдах бүтээгдэхүүнээс татварын орлого дутуу тооцох гэх мэт асуудлууд явсаар ирсэн. Энэ нь гаалийн мэдээ, тухайн салбарын байгууллагын мэдээлэлтэй зөрдөгөөс тодорхой харагддаг. Тиймээс гаалийн шинэчлэлээ ирэх онд дуусгаснаар төсвийн орлогод тодорхой өсөлт гарна гэж үзэж байна. Товчхондоо, Татварын багц хууль, гаалийн шинэчлэл нь ирэх онд төсвийн орлого нэмэгдүүлэхэд чухал гэжээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Улсын баялаг БНХАУ руу зургаан боомт дамжин гардаг. Эдгээр боомтоор гарч байгаа ашигт малтмалаа бүрэн хянаж чаддаг болохоор ажиллаж байна. Ер нь гарч байгаа баялгийнхаа чанарт нийцсэн татвар ногдуулахын тулд олон улсын стандартад нийцсэн гаалийн лабораторийг бий болгож, тээврийн хэрэгсэл болгоноос дээж авдаг тогтолцоог нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Дээр нь импортоор орж ирж байгаа нефьт бүтээгдэхүүний чанарын асуудал яригддаг. Мөн бага үнэтэй оруулж ирсэн учраас гээд татвар бага төлдөг үзэгдэл бий. Тиймээс дөрвөн боомт дээр нийт долоон нефьт бүтээгдэхүүний лаборатори байгуулахаар төлөвлөсөн. Тэнд хэн нэгэн хүн дураараа аашлах явдал байхгүй болно гэсэн үг.

Гадаад худалдаанд хүлээх алдагдал нэмэгдэнэ

Гадаад худалдааны бараа эргэлтийг ирэх онд 14.5 тэрбум ам.доллар байна гэж төсөөлсөн байна. Үүнээс экспорт 7.8, импорт 6.7 тэрбум ам.доллар байна. Тэгвэл импортын өсөлтийг ирэх онд дэд бүтцийн салбарт хийх томоохон төслүүдийн хэрэгжилтээс үүдсэн барилгын материалын худалдан авалт тэргүүлэх бол өсөлтийн удаах шалтгаан нь уул уурхайн салбарын үйлдвэрлэл, экспорт өсөхтэй зэрэгцэн нэмэгдэх дизель түлшний импорт аж. Ингэхээр үйлдвэрлэл, экспортын өсөлт нь төлбөрийн дансны алдагдлыг нэмэгдүүлэх аж. Тэгвэл валютын орох урсгалыг тандъя. Экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрсний ханшийг ирэх онд дунджаар 75.5 ам.доллар байхаар таамаглаж, энэ оны төсөөллөөс таван ам.доллараар буулгав. АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан, БНХАУ-ын эдийн засгийн сааралт, Евро бүсийн сулрал, дэлхийн худалдаа, үйлдвэрлэлийн бууралт, санхүүгийн зах зээлийн эрсдэл үргэлжилсээр байхыг ОУВС дурдав.

Энэ ажиглалтаас үүдэн ОУВС “Дэлхийн эдийн засгийн төсөөлөл”-өө шинэчилж, АНУ- ын эдийн засгийн өсөлтийг ирэх онд 3.7 хувь байна гэсэн таамгаа бууруулсан. Мөн Хятадын эдийн засаг сүүлийн 30 орчим жил байгаагүй хэмжээнд саараад байна. Энэ нь цааш үргэлжлэхийг тус тайланд танилцуулсан.

Эдгээр шалтгааны улмаас дэлхийн зах зээл дээр эрдэсийн ханш сайнгүй байх төсөөлөл байгаа тул манайх нүүрсний дундаж үнийг ийн буулгаж тооцжээ. Тэгвэл зэсийг тонн тутамд нь 6290 ам.доллар байхаар таамагласан нь энэ оны төсөвт баталсан дүнтэй ижил байгаа. Гэтэл зэсийн ханш энэ онд манай төсөвт баталсан дүнгээс дандаа бага байгааг дашрамд дурдъя.

Төсвийг төсвийн зарцуулалтыг тайлагнахад үрнэ

Эдийн засгийг эрсдэлд оруулах гурван хүчин зүйлийн нэгээр “Сонгуулийн мөчлөгтэй холбоотой төсвийн зарцуулалт” гэж дотоодын эдийн засагчид нэрлэдэг. Учир нь сонгуулийн “оноондоо” бэлдээд зарцуулалтыг нэмдэг гэдэг.

Манай улс 2021 онд “Мазаалай” бондын 500 сая, 2022 онд “Чингис” бондын тэрбум, 2013 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларын өр төлөх болон БНХАУ-ын Төв банктай хийсэн своп хэлцлийн зэрэг төлбөрүүд хүлээгдэж байгаа тул бүсээ чангалах бодлого төсөв дээр жил улиран барьж байгаа.

Гэвч энэ оны төсөвт үр ашгаа өгөх бус, урсгал зардал нэмэх барилга, байшингийн ажилд төсвөө зарцуулж байгааг дотоодын төсвийн шинжээчид шүүмжилсэн. Тухайлбал, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, цаашид орлого олох зүйлд бус аймаг, сумын соёлын төв, сургууль, цэцэрлэгийн барилгад зарцуулагдахаар батлагдсныг тооцсон байдаг. Тэгвэл ирэх оны төсвийг 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар тооцож, нэн шаардлагатай зургаан зүйлд түлхүү зарцуулна гэж үзжээ. Үүнд, цалин, тэтгэвэр нэмэх, төрийн албан хаагчдыг цахим бүртгэлжүүлэх, төсвийн зарлагын хуваарилалтын үр ашигтай, ил тод байдлыг салбар бүрээр иргэдэд цахимаар хүргэх, тогтвортой хөгжлийн зорилтын үзүүлэлтийг нэмэгдүүлэх, орон нутгийн хуваарилалтын тэгш байдлыг хангах чиглэлээр эхлүүлсэн шинэчлэлийг үргэлжлүүлэхэд зарцуулахад гол болгох гэнэ. Харин дээрх ирэх оны төсвийг ихэвчлэн цахим шинэчлэлд шингээх нь дээрх зургаан гол зарцуулалтаас харж болох юм.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 761 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 355 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэлэнгэ аймгийн ИТХ зэрэг байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа. Өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгаж илрүүлсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргааны удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн Захиргааны дэд дарга Бао Е тэргүүтэй холбогдох албаны удирдлагуудтай албан уулзалт хийж, хилийн Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар хэлэлцлээ.

Тухайлбал, Шивээхүрэн-Сэхээ боомтын автомат удирдлагатай тээвэр /AGV/-ийн гарцын ажиллах цагийн хуваарийг 24 цаг болгох чиглэлээр хамтран ажиллах, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч нийлүүлэх, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн төмөр замын Сэхээ боомтын талд хийгдэх бүтээн байгуулалтыг эхлүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг харилцан дэмжих, Цагаандэл Уул боомтоос Баруун наран хүртэлх 270 км хүнд даацын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, дээрх ажлуудыг харилцан урагшлуулахаар тогтлоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Энэ ажлын хүрээнд “Буянт шарга констракшн” ХХК-ний барьж буй 320 айлын орон сууцанд цагдаа, дотоодын цэргийн 179 алба хаагч хамрагдан, 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, гэрээ байгуулсан байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Нийслэл Улаанбаатар хот дахь төрийн болон нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, алба хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам”-ын шаардлага хангасан 100 алба хаагчийн мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацад уламжлан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.

“Орон сууцны төслүүд танилцуулах” өдөрлөгийн арга хэмжээг “Хаан банк”-тай хамтран зохион байгуулж, өдөрлөгт 451 алба хаагч оролцож, 23 алба хаагч төсөлд хамрагдахаар захиалга өгч, зээл судлуулж байна.

Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “Энхбагана констракшн” ХХК-тай хамтран ажиллаж, тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сараас эхлэн баригдаж буй 16 давхар 90 айлын орон сууцанд тус цагдаагийн газраас 32, бусад цагдаагийн анги, байгууллагаас 27 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр;

Дорноговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, хүсэлт хүргүүлснээр Дорноговь аймагт хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т 3 алба хаагчийг нэмж хамруулах;

Өмнөговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт алба хаагчдад зориулсан 120 айлын орон сууц бариулах талаар хүсэлт хүргүүлж, орон сууцны барилгын зураг, төсөл боловсруулж, орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж, тендерийн шалгаруулалт тус тус явагдаж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр2 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент4 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр4 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм4 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм5 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм5 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд5 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм6 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм7 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм7 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм1 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр1 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр1 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр2 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр3 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр3 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд3 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент3 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент3 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм3 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм3 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм6 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм6 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим