Нийгэм
70 гаруй сая төгрөгийн хандивыг сумын засаг дарга захиран зарцуулж байв

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяраар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймгийн төв болон тус аймгийн Баянжаргалан, Гурвансайхан сумдад ажиллав. Ажлын хэсэг тус аймагт ажиллах явцдаа хэд хэдэн зөрчил, дутагдал илрүүлж заримыг газар дээр нь шийдвэрлүүллээ.
Гурвансайхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Цэцэгсүрэн нь өөрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой тушаал шийдвэр гаргахдаа хуульд заасан тайлбарыг дээд шатны байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдээгүй, мөн сумын 5 дугаар багийн дарга Ж.Бадрал, Дэрэн сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.Ганбаатар, Эрдэнэдалай сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбаатар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн дарга С.Наранчимэг нар нь хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан байв.
Баянжаргалан сумын ИТХ-ын тогтоолоор тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь тухайн жилийн борлуулсан бүтээгдэхүүний хэмжээгээр экспортод гаргасан болон дотоодод борлуулсан тн/жин тутамд ашигт малтмал тус бүрээр сумын эдийн засаг, нийгмийн хөгжилд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр тогтоосон байв. Тухайлбал, экспортод гаргасан тн/жин тутамд нүүрс 50, төмөр 100, бусад 1500, дотоодод борлуулсан тн/жин тутамд 80-аас дээш агуулгатай жонш 8000 төгрөг, 80-аас доош агуулгатай жонш 3000 төгрөг, баяжуулах /шороо/ 500 төгрөг гэх мэтээр тогтоожээ. Энэ нь сумын ИТХ-д хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн явдал юм.
Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулан “Түүхт Баянжаргалан” ТББ-ын дансанд хандив төвлөрүүлсэн байх бөгөөд хандивын хөрөнгийг тус ТББ-ын нэрээр сумын Засаг дарга Г.Туяа захиран зарцуулдаг. Тус сангийн дансанд өнгөрсөн 2 жилийн хугацаанд 70 гаруй сая төгрөг төвлөрч, зарцуулагдсан байна.
2014 онд иргэд, олон нийтийн хандивын хөрөнгөөр бүтээн байгуулсан “SSS комплекс” барилгыг орон нутгийн өмчид бүртгэж аваагүй атлаа уг объектын халаалт, тайз, тоног төхөөрөмж зэрэгт нийт 90 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлжээ. Ажлын хэсэг тус аймагт ажиллах явцад 549.4 сая төгрөгийн барилгыг сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгүүлэх арга хэмжээ авав.
Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс цагаан сар, наадам, ой тэмдэглэх, шагнал урамшуулал, тэмцээн уралдаан, мэндчилгээ дэвшүүлэх зэрэгт 2017 онд 196.4 сая, 2018 онд 114.8 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна. 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар Засаг даргын нөөц хөрөнгийн үлдэгдэл 29.7 сая төгрөг байгаа нь Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар батлагдсан журмыг зөрчиж байна.
Хуулиар тусгайлан эрх олгоогүй байхад аймгийн Засаг даргын 2014 оны а/316 дугаар захирамжаар “Аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас хүндэтгэлийн зоог барих, хүлээн авалт хийх, бэлэг дурсгалын зүйл гардуулах, хөрөнгө зарцуулах журам”, Засаг даргын 2018 оны а/118 дугаар захирамжаар “Техник хяналтын зардлыг захиран зарцуулах журам”-ыг тус тус баталсан байна.
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал О.Түмэнбаатар нь төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтад 2 удаа орсон боловч тэнцээгүй, төрийн албаны нөөцөд бүртгэлгүй байхад нь албан тушаалд томилсон болохыг 2017 онд тус аймагт ажилласан ажлын хэсэг тогтоож тухайн зөрчлийг арилгах талаар зөвлөмжийг аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл уг албан тушаалд дахин сонгон шалгаруулалт зарлаагүй, О.Түмэнбаатар нь албан үүргийг гүйцэтгэж байна.
Түүнчлэн аймгийн хэмжээний сургуулийн өмнөх боловсролын байгууллага цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч 4 албан тушаалтан сонгон шалгаруулалтад ороод тэнцээгүй боловч дээрх албан тушаалдаа ажиллаж байна. Үүнд:
Адаацаг сумын цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр Э.Батцэцэг
Луус сумын цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр С.Сугирсүрэн
Гурвансайхан сумын цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр Д.Болормаа
Сайнцагаан 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр Д.Энхмаа \2014 оноос хойш ажиллаж байгаа\ тус тус ажиллаж байна.
Тус аймгийн хувьд анхаарал татсан асуудлын нэг нь Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн хөрөнгө оруулалтыг нэгдсэн бодлогын хүрээнд төлөвлөдөггүй, зарим төсөл, арга хэмжээг төлөвлөхдөө Засаг даргын мөрийн хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлтэй уялдуулдаггүй, орон нутгийн иргэдийн саналыг аваагүй, иргэдийн нийтийн хурлаар эрэмбэлэгдээгүй хөрөнгө оруулалтыг батлан хэрэгжүүлсэн, хамгийн өндөр санал ирүүлсэн оролцогчийг сонгон гэрээ байгуулсан, үнэлгээний хороонд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшээгүй албан тушаалтан ажиллуулсан, нэр бүхий 1 компанид давуу байдал олгож хэдэн хэдэн тендерт шалгаруулсан, гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй байхад санхүүжилтийг бүрэн олгосон зэрэг асуудлууд цөөнгүй байсан ба холбогдох шалгалтыг хийж байна.
Мөн Гурвансайхан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э, Санхүүгийн албаны дарга А нар сонгон шалгаруулалт зарлалгүй албан тушаалын давуу байдлаа ашиглан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөс өөрийн хамаарал бүхий этгээдэд нийт 32 сая төгрөгийн зээлийг олгосон асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн холбогдох ажиллагааг явуулж байна.
Эх сурвалж: АТГ

Нийгэм
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Энэ сарын 16-ны өдрийн 08:36 минутад “Хашаанаасаа машинаа алдчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн “С”-ийн Toyota Crown-210 маркийн авто машиныг 9-14 насны хүүхдүүд бүлэглэн хулгайлсан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжилж, шуурхай илрүүллээ.
Иймд иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулах, мөн сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.
Нийгэм
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

СХД-ийн 3 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө 21.000 мкв талбайд задгай спорт цогцолбор барих ажил 2022 онд эхэлсэн.
Тодруулбал, 2021 онд зураг төсөв боловсруулж, 2022 онд газар чөлөөлөлтийн ажил эхэлсэн байдаг. Нийт 24 айлын газрыг чөлөөлсөн юм.
Өнөөдрийн байдлаар тус цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна.
Тус спорт цогцолбор нь
- 95х45 хэмжээтэй хөл бөмбөгийн талбай
- 3х3 сагсан бөмбөгийн талбай
- 5х5 сагсан бөмбөгийн талбай 2 ширхэг
- Газрын теннисний талбай 2 ширхэг
- 6 эгнээ гүйлтийн замтай
Мөн хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажил үргэлжилж байна.
Гүйцэтгэгч байгууллагаар “Аглуут” ХХК ажиллаж байна.
Нийгэм
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 06 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 527 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 1 хүний амь нас хохирч, 17 хүн гэмтсэн байна.
Тухайлбал, Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн авто машины жолооч нь замын зорчих хэсэг дээр зогсож байсан Kia-5 маркийн автомашин болон тус тээврийн хэрэгслийн хажууд зогсож байсан зорчигчийг мөргөсний улмаас 1 хүний амь нас хохирсон хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Тухайн ослыг шалтгаан нөхцөлийг тогтооход Kia-5 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь адуу дайрч тухайн ослын улмаас замын зорчих хэсэг дээр зогсох үед машинд зорчиж явсан зорчигч машинаас бууж зорчих хэсэгт зогсож байх үед өөр тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь хохирсон харамсалтай тохиолдол бүртгэгдсэн.
Иймд иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн үед зогсоох арга хэмжээ авах боломжтой хурдыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
-
Нийгэм16 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм17 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Энтертайнмент17 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм17 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм16 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Улс төр17 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Улс төр17 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй