Нийгэм
Таныг ажлын ярилцлага, сургалтанд урьж байна

Өөрийгөө нээн хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй иргэдэд зөвлөн туслаж, Монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Карьер хөгжлийн төв хамтран “Тохирох ажилд нь зөв хүнийг” төсөл хэрэгжүүлж байна.
“Central test” олон улсын сэтгэл зүйн үнэлгээний байгууллагын албан ёсны эрхтэйгээр Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг Карьер хөгжлийн төв ажил хайж буй иргэдэд өөрийгөө тодорхойлох, таньж мэдэхэд нь туслах, сургалтанд хамруулах үйлчилгээг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд үнэ төлбөргүй үзүүлж байна.
Төслийн хүрээнд дараах үйлчилгээг та бүхэнд хүргэх ба бэлтгэсэн иргэнийг хайж буй ажлынх нь дагуу ажил олгогчдод санал болгож зуучлах юм.
– Ажлын байран дахь хувь хүний онцлог, ур чадвар, хандлагыг тодорхойлох тест авч, үнэлгээ хийх, зөвлөгөө өгөх
– Карьер төлөвлөлт, CV Resume хэрхэн бичих, ярилцлаганд ороход юуг анхаарах зэрэг чиглэлээр сургалтанд хамруулах
– Тохирох ажилд зуучлах
Сонирхсон иргэд 2018 оны 10 дугаар сарын 15-17-ны өдрийн хооронд бүртгүүлнэ үү.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв
Хаяг: НҮНТ-ийн Дүнжингарав салбар /нэг цэгийн үйлчилгээ/
Лавлах утас: 75111896, 91011896

Нийгэм
Хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа ААН-үүдийг шалгана

Зам, тээврийн яамнаас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр болжээ. Тодруулбал, Зам, тээврийн сайдын 2025 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн А/03 дугаартай тушаалаар баталсан “Улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах, хяналт тавих үйл ажиллагаанд баримтлах удирдамж”-ийн дагуу хилийн боомт тус бүрээр улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх аж.
Мөн нийт тээврийн хэрэгсэлд нэгдсэн тооллого зохион байгуулан тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий шаардлага хангаж байгаа болон тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочтой эсэхэд дүгнэлт гаргаж, шаардлагатай арга хэмжээг авах юм.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтад долоон аймгийн есөн боомтоор улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамрагдана.
Хяналт шалгалтыг 2025 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 25-ны өдрийг дуустал хийж гүйцэтгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацааг уртасгах юм байна.
Нийгэм
УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ

Улсын хэмжээнд 2025 оны гуравдугаар сард нийт 212.374 зөрчил бүртгэгдсэн нь хоёрдугаар сартай харьцуулахад 26.7 хувиар буурчээ.
Нийт зөрчлийн 73.3 хувь нь Нийслэлд, 26.7 хувь нь орон нутагт бүртгэгдэж, 97.7 хувийг нь Цагдаагийн байгууллага, 2.3 хувийг нь Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад байгууллага шалган шийдвэрлэсэн байна.
Дээрх хугацаанд 205.939 хүн, 783 хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан байна. Нийт зөрчлийн хэргийн 96.2 хувийг газар дээр нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард гарсан зөрчлийг хоёрдугаар сартай харьцуулахад Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 83.3 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил 67.8 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 28.5 хувиар, Хулгайлах зөрчил 26.7 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 21.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Харин Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 66.7 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 17.1 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 14.4 хувиар өссөн байна.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болжээ

