Connect with us

Энтертайнмент

Нийтэлсэн

-

Ихэнх хүмүүсийн амьдралын туршлагаас харахад хадам ээж болон хүргэн бэрүүдийн харилцаа сайхан байх нь ховор. Гурван хүүгийн ээж Рачель Боли гэх эмэгтэйн ирээдүйн бэрүүддээ бичсэн захидал олон зуун эмэгтэйчүүдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан байна. Ингээд түүний блогтоо бичсэн захидлыг бүрэн эхээр нь орчуулан хүргэе.

Саяхан надаас нэг танил маань гурван хүүгээ ямар хүн болоосой гэж хүсдэг тухай асуусан юм. Үнэндээ би энэ тухай өдөр бүр боддог. Би гурван хүү рүүгээ харах бүртээ жаахан хүүхэд өсгөж байна гэж бодож байсангүй. Ирээдүйд хүний хань, хүүхдүүдийн эцэг болох жинхэнэ эр хүмүүсийг өсгөж хүмүүжүүлж байгаа шүү дээ гэж боддог. Тэгэхээр би ирээдүйн бэрүүддээ хандаж хэдэн зүйл хэлэхийг хүссэн юм. Мэдээж ганц энэ захидлаар бүх санаа бодлоо илэрхийлж чадахгүй байх. Гэхдээ хичээн байж бичлээ. Би чамайг одоохондоо огт танихгүй, мэдэхгүй. Гэхдээ би дотор сэтгэлдээ аль хэдийнэ чамайг хайрлаад эхэлчихсэн. Бүр маш их хайрладаг. Учир нь хэзээ нэгэн цагт чи миний хүүг хайрлах болно. Миний чамайг хайрласан хайр эргээд хүүд минь ирэх учраас. Ирээдүйн тэр нэгэн өдөр миний тэнэгхэн, бас жаахан хэнэггүй хүү чинийх болно. Тэр минь үргэлж миний хүү хэвээр байх боловч ирээдүйн бэр минь чи намайг маш олон талаар орлох болно.

“Чиний гар миний гарыг орлож, чиний нүд яг л над шиг түүнийг хайрын харцаар ширтэж, зүрх чинь яг л минийх шиг “хүүгийн минь төлөө цохилох болно. Тэр чамайг сайхан амраарай гээд үнсэнэ. Тэр чамтай хүсэл мөрөөдлөө хуваалцана. Сэтгэл нь тавгүйдсэн үед чамтай л хамт байхдаа амар амгаланг мэдэрнэ. Тийм ээ, нэг л өдөр чи намайг бараг бүх талаар орлох болно. Би өмнө нь дандаа л охинтой болох юмсан гэж боддог байлаа. Гэхдээ тэр хүсээд байсан охин минь чи байсныг одоо ойлгож байна. Ээж нь хөвгүүддээ сайн сайхныг хүсдэг шигээ чиний төлөө ч бас сайныг хүсч залбирдаг шүү гэдгийг мэдээсэй гэж хүссэн юм

Чи яг л миний хөвгүүд шиг эцэг эхийнхээ хувьд хамгийн ариун нандин үр нь шүү дээ. Чамайг үргэлж хайран дунд энхрийлүүлж, баяр баясгалантай байгаасай гэж хүсдэг. Хамгийн чухал зүйл нь эцэг, эх чинь чамд хамгийн түрүүнд өөрийгөө хайрлахыг зааж сургаж байгаасай гэж хүсдэг. Энэ л хамгийн чухал нь. Учир нь хүн өөрийгөө хайрлахгүйгээр бусдыг бусад хүмүүсийг сайн хайрлаж чадахгүй. Өөрийгөө ямар их үнэ цэнэтэй болохыг мэдэрдэг, өөрийгөө хүндэлдэг байгаасай гэж хүснэм.

Бас би ирээдүйд маш олон алдаж магадгүйг ч мэдээсэй гэж хүсч байна. Юутай ч би хүүгээ чамайг хүндэлдэг эр хүн болгож өсгөнө гэдгээ амлаж байна. Гэхдээ түүний гадаад төрх чамд таалагдах эсэх, ирээдүйд ямар алдаа гаргахыг би хэлж мэдэхгүй л дээ. Хүү минь ч бас өөрийн гэсэн онцлогтой хувь хүн. Харин чи тэр хүнийг нь хэнээс ч илүү мэддэг болно. Түүнд минь өөрийнхөөрөө байх боломж олгож байгаарай. Би ч бас хүүдээ ингэж сургах болно. Тэр чамайг бүрэн орлож чадахгүй. Чи ч бас түүнийг орлохгүй. Магадгүй бурхан л үүнийг чадах байх. Гэхдээ та хоёр бие биенийхээ дутуу талыг дүүргэж чадна. Нэгнээ урамшуулж, зоригжуулж чадна. Ингэж чадсан цагт та хоёр дан ганц өөрөөрөө байснаас илүү хүчирхэг, төгс болох болно.

Цаг нь болохоор би чамайг өөрийнхөө ертөнцөд нэвтрүүлж, бүх нууцаа хуваалцан, хүүгийнхээ талаар бүх зүйлийг чамд хэлж өгнө. Би хүүгээ эмэгтэй хүний зүрх сэтгэлийн үнэ цэнийг мэддэг хүн болгож өсгөнө. Эмэгтэй хүний зүрх сэтгэл нэг л эмтэрчихвэл дахин хэзээ ч өмнөх шигээ бүтэн болдоггүй гэдгийг ойлгуулна. Өмнө нь хэлсэн шиг бурхан л үүнийг чадах байх. Бас хүүгээ хүлцэнгүй дорой биш зоригтой, хүчирхэг эр хүн болгохыг хичээх болно. Тэр аймшиггүй зоригтой боловч хэрэгтэй үед бусдаас тусламж хүсэхээс эмээдэггүй байх ёстой. Тэр чамд үйлчлэх ёстой боловч түүнийг нь чи хэтэрхий золиосолж, ашиглаж болохгүй шүү.

Би хүүгээ өөрийнхөө үүргийг бүрэн ухамсарласан, үнэнч, шударга, энэрэнгүй, хүсэл мөрөөдөл, үзэл бодлынхоо төлөө тууштай зогсдог хүн болгохыг хичээдэг. Үүнтэй адил чамайг ч бас тийм хүн болоосой гэж хүсч байна. Хүү минь бие даасан, өөртөө арчаатай байх хэрэгтэй. Хэзээ ч чамаас ээжээсээ хүсдэг шиг анхаарал халамжийг шаардах ёсгүй. Ээжийн үүргийг ээж л гүйцэтгэх ёстой. Хүүдээ эмэгтэй хүний талаар, тэд ямар онцгой ертөнцтэй хүмүүс болохыг зааж сургана. Чамайг өөр хэн нэгний энхрий хайрт охин нь гэдгийг үргэлж санаж явахыг заах болно.

Хүүтэй минь өнгөрөөх өдөр бүр хайраар бялхаж, хэзээ ч нуран унахааргүй бат бөх амьдралыг хамтдаа бүтээгээсэй гэж хүсч байна. Бие биесээ сонго, хайрла, дэмж. Амьдралд ямар ч асуудал бэрхшээл тулгарч болно. Үргэлж сайхан байгаад байхгүй. Түүн рүү хараад гаргасан шийдвэртээ эргэлзэх үе ирж магадгүй. Тэр үед охин минь чи хамтдаа босголцсон амьдралынхаа эхлэл рүү өнгийгөөд үзээрэй. Яагаад энэ хүнийг сонгоод өдий хүртэл амьдарч байгаагаа бас эргэцүүлээд үзээрэй. Хүүдээ ч бас яг үүнийг өдөр бүр хэлж байх болно. Би өдөр бүр хүүгийнхээ зүрхэнд хайрын үрийг суулгах болно. Тэр үүнийг чаддаг юм уу гэж бодтол чинь хүүгээ гэр цэвэрлэх, хувцсаа угаах гэх мэтийг зааж сурган, чиний жинхэнэ хамтрагчийг бэлдэх болно. Хоёулаа уулзах өдөр ирэхэд нэлээд олон жил дутуу байна. Тэр өдөр ирэх хүртэл өдөр бүр ээж нь чамд сайн сайхныг хүснэ. Хүү бид хоёр чамайг хайрласаар байх болно. Харин тэр нэг сайхан өдөр ирэхэд би өмнөхөөсөө ч илүү чамайг хайрлана. Учир нь чи миний хайртай хүүг хайрлах болно шүү дээ. Ингээд чи бид хоёр ээж, охин болцгооно.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Энтертайнмент

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.

Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.

Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Английн нийслэл Лондон хотод шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 10-15-нд болов. Тэмцээнд 64 орны 420 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас гурван баг өрсөлдөхөд “Монгол Б” баг 2400 хүртэл рейтингтэй багуудын түргэн тоглолтын төрөлд тэргүүн байр эзэлж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Энэ тэмцээнд: GM 111, WGM 12, IM 61, WIM 6, FM 48, WFM 17, CM 17, WCM цолтой 7 тамирчин өрсөлдсөн байна. Дэлхийн аварга цолонд хүрсэн “Монгол Б” багт багийн ахлагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул, Н.Содбилэгт, Г.Энхбаяр нар өрсөлдсөн юм.
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.

Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.

Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.

74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.

Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм15 цаг өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм15 цаг өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр16 цаг өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм16 цаг өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм16 цаг өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм16 цаг өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм16 цаг өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм17 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм17 цаг өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент17 цаг өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад17 цаг өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр17 цаг өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм2 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм2 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг2 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм2 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр2 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм4 долоо хоног өмнө

Уурхайчдын спортын их наадамд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баг тамирчид оролцож байна

Нийгэм4 долоо хоног өмнө

“Дотоод аудитын чиг хандлага”-ын талаар мэдээлэл хийлээ

Нийгэм1 сар өмнө

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн менежерүүд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт боллоо

Нийгэм1 сар өмнө

Элчин сайд Шэнь Миньжуань “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайтай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт7 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент7 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим