Улс төр
Ээлжит бус сонгуулиас ЧИМЭЭ байна уу…
УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах яриа улам бүр эрчээ авч эхэллээ. Хичээл, сургууль эхлэхтэй зэрэгцэн улс төрийн хүрээнд тарсан эл яриаг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг сааруулах гэсэн дэл сул үг болов уу гэж байтал “хэрэг бишдэж”, өдөр ирэх тусам баримтаар баталгаажиж байна.
Парламент ард нийтийн санал асуулга явуулах тогтоол гаргасан. Энэ ажилд ээлжит сонгууль явуулах хэмжээний зардал гарах учир ганц асуулт асууж байхын оронд ирэх оны зургадугаар сард болох сонгуулийг наашлуулж хамтад нь хийх санал санаачилга эрх баригч намын удирдлагуудын дунд өрнөсөн тухай бид өмнө нь мэдээлсэн.
Парламентын дархлаа УИХ-д хадгалагдаж байдаг. Гэтэл өөрсдөө УИХ-ыг тараах нь буруу гэх байр суурьтай гишүүд бий ч төсөв хэмнэж, ээлжит бус сонгуулийг хамтатгасан нь дээр гэдэгт 40 гаруй түшээ санал нэгдсэн байна. Энэ тоо 51-д хүрвэл Улсын их хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх нөхцөл бүрдэх юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар саяхан сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Парламентыг тараах асуудал УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл болон гишүүдийн түвшинд яригдаж байгаа. Энэ бол боломжит хувилбар. Ард нийтийн санал асуулгынхаа ирцийг хүргэх, ардчиллаа аврах, парламентын засаглалаа хамгаалж үлдэх үүднээс ийм санаачилга гаргая гэж ярьж байна.
Үүний тулд 51 гишүүний гарын үсэг шаардлагатай. Гэхдээ улс төрийн үр дагаврын хувьд улс орныхоо тогтвортой байдлыг хангах, цаашдаа ийм асуудал байнга хөндөгддөг болох вий гэх мэт эрсдэлүүдийг тооцож байж шийдэх асуудал” хэмээсэн билээ.
Тэрбээр ард нийтийн санал асуулгын ирцийг бүрдүүлэхэд ч ээлжит бус сонгууль явуулах нь зохимжтой гэж үзэж буйгаа ч тодотгосон юм.
Энэ удаагийн парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж чадахгүй бол ирэх найман жил “эцэг” хуулийг хөндөхгүй байх хуулийн зохицуулалттай. Тэгэхээр 2000 онд оруулсан дордуулсан долоон заалтыг засаж залруулалгүй дахин найман жил буюу 30 орчим жил явах нь.
Нэг ёсондоо “давхар дээл”, Засгийн газрын тогтворгүй байдал, УИХ-ын гишүүд төсвийг дураараа задалдаг, дуртай үедээ Ерөнхий сайдаа огцруулдаг, 20 хүрэхгүй гишүүн сууж байгаад салбар бүрийн мөрдөх эрх зүйн чухал баримт бичиг баталдаг жишиг хэвээр үлдэх юм.
Тиймээс Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, Ард нийтийн санал асуулга явуулах эхийг баталсан энэ үед МАН түүхийн өмнө үүргээ гүйцэтгэх ёстой болж байна. Одоогоор ард нийтийн санал асуулгыг хэдийд явуулах, ямар хэмжээний зардлаар хийх талаар УИХ шийдээгүй байгаа.
Нэгэнт ээлжит сонгууль явуулах хэмжээний зардал гарах тооцоог холбогдох албаныхан хийсэн учраас дээрээс нь хөдөө орон нутагт ирц бүрдэхгүй байх магадлалтайг бодолцон сонгуулийн хугацааг нааш татах гэж буй эрх баригчдын шийдвэр хоёр талтай.
Улсын бага хурал Ардын Их Хурлын 430 депутатаас сонгогдсон 50 гишүүнтэй 1990-1992 онд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Улсын бага хурал таван жилийн хугацаатай байсан ч анхдугаар Үндсэн хуулиа боловсруулж Ардын Их Хурлын чуулганд оруулан хэлэлцүүлж батлаад тарж байжээ.
Өөрөөр хэлбэл, энэ удаагийн УИХ хугацаанаасаа өмнө тарах асуудал хөндөгдөөд албажвал анх удаагийнх биш байх нь.
65-ын бүлгийн 40 гаруй гишүүд нь УИХ-ыг хугацаанаас нь өмнө тарахыг дэмжиж гарсан үсэг зурсан гэх мэдээллийг эх сурвалж хэлж байна.
Тэд улс төрд үе солигдох цаг болсон гэж үзэж, хугацаанаасаа өмнө тарж ээлжит бус сонгууль явуулж, дараа нь Үндсэн хуулийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж батлах ёстой гэдэгт байр суурь нэгджээ.
УИХ-ЫГ ТАРАХЫГ ДЭМЖИЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ГИШҮҮД
- Т.Аюурсайхан
- Ё.Баатарбилэг
- Х.Баделхан
- С.Батболд
- Б.Батзориг
- О.Батнасан
- М.Билэгт
- Х.Болорчулуун
- Ц.Гарамжав
- Д.Ганболд
- Ж.Ганбаатар
- Ц.Даваасүрэн
- Д.Дамба-Очир
- Б.Дэлгэрсайхан
- Б.Жавхлан
- Л.Мөнхбаатар
- Х.Нямбаатар
- Д.Оюунхорол
- Н.Оюундарь
- Л.Оюун-Эрдэнэ
- М.Оюунчимэг
- Б.Ундармаа
- Н.Учрал
- Ч.Улаан
- Ш.Раднаасэд
- Д.Сарангэрэл
- Б.Саранчимэг
- Я.Содбаатар
- Г.Солтан
- Д.Сумъяабазар
- О.Содбилэг
- А.Сүхбат
- Д.Тогтохсүрэн
- Д.Тэрбишдагва
- С.Чинзориг
- Ц.Цогзолмаа
- Д.Цогтбаатар
- Ө.Энхтүвшин
- Н.Цэрэнбат
- Н.Энхболд
- Б.Энх-Амгалан
- Ж.Энхбаяр
- Л.Энхболд
- Л.Элдэв-Очир
ГАРЫН ҮСЭГ ЗУРААГҮЙ ГИШҮҮД
- Н.Амарзаяа
- О.Баасанхүү
- Б.Баттөмөр
- Ж.Батзандан
- Б.Бат-Эрдэнэ
- Ж.Бат-Эрдэнэ
- Л.Болд
- С.Бямбацогт
- Г.Занданшатар
- С.Жавхлан
- Д.Лүндээжанцан
- Д.Мурат
- Ж.Мөнхбат
- Ц.Мөнх-Оргил
- Г.Мөнхцэцэг
- Б.Наранхүү
- З.Нарантуяа
- Н.Номтойбаяр
- Ц.Нямдорж
- А.Ундраа
- Б.Чойжилсүрэн
- Д.Хаянхярваа
- Ч.Хүрэлбаатар
- Я.Санжмятав
- Г.Тэмүүлэн
- Б.Пүрэвдорж
- М.Энхболд
- Ж.Эрдэнэбат
- Д.Эрдэнэбат
- С.Эрдэнэ
- Л.Энх-Амгалан
Гишүүдийн тоо 51 хүрвэл УИХ хэлэлцэх хуулийн зохицуулалтаас харахад Ард нийтийн санап асуулгыг товлон зарлаж, парламентыг тараах шийдвэр гарвал ойролцоогоор 90 хоног шаардагдана.
Эхний ээлжид УИХ тарах эсэх шийдвэрээ өөрсдөө гаргана. Шийдвэр гарсан бол сонгуулийг дор хаяж 45 хоногийн өмнө зарлах ёстой. УИХ тарах шийдвэр гарсан ч дараагийн их хурлын гишүүд тангараг өргөх хүртэл одоогийн их хурал бүрэн эрх хэвээр байх хуулийн заалттай юм.
Сонгууль явуулах үйл явцыг хуулийн дагуу явуулна гэж тооцвол ирэх арваннэгдүгээр сард болох төлөв гарч байна.
Улсын иххурлын тухай хуульд парламентыг хугацаанаас нь өмнө тараах талаар ийн заажээ 31.1.1.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон;
31.2. Энэ хуулийн 31.1.1- 31.1.3-т заасан тогтоолын төслийг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурал тарах тухай шийдвэр гаргана.
31.5.Энэ хуулийн 31.1.1-31.1.3-т зааснаар Улсын Их Хурал өөрөө тарах тухай шийдвэр гаргасан бол мөн өдөр Улсын Их Хурлын сонгууль товлон зарлах тухай тогтоолыг хамтад нь батална.
31.8. Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах тухай энэ хуулийн 31.1.1- 31.1.3-т заасан тогтоолын төслийг Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, нам, эвслийн бүлэг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
УИХ-ыг тараах санаачилгыг өмнө нь АН, МАН-аас Ж.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа нар гаргаж байсан юм.
Нэгдүгээр сард хүчээ аваагүй энэ санаачилга одоо эрчээ авч буй ч тэдний байр суурь хэвээрээ эсэх нь эргэлзээтэй. Зарим эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр энэ долоо хоногт гарын үсгийн тоо 51 хүрнэ гэж буй юм.
Гэхдээ улс төрийн нөхцөл байдал нэг өдрийн дотор өөрчлөгддөг. Тийм учраас яаран сандран “дүгнэх” нь учир дутагдалтай гэдгийг тодотгох ёстой болов уу.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр10 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм12 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент11 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент11 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм12 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм12 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд10 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ