Нийгэм
“Үр хүүхэд эцэг эхээ гэдгийн учир “сэдэвт сургалт боллоо
ХУД-ийн Албан бус-Насан туршийн боловсролын төвөөс Нийслэлийн тэргүүний 35-р цэцэрлэгийн эцэг эхчүүдэд “Үр хүүхэд эцэг эхээ гэдгийн учир” сэдэвт 4 хоногийн сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар гэр бүл дэх эцэг эхийн харилцаа нь хүүхдэд хэрхэн нөлөөлдөг болох, гэр бүлийн харилцаанд эерэг хандлагыг хэрхэн төлөвшүүлэх арга замууд, хүүхдийг хүмүүжүүлэх эерэг арга барил, эцэг эхийн тоомжиргүй хэлдэг үгс хүүхдийн өөртөө итгэх итгэлд хэрхэн нөлөөлдөг болохыг эцэг эхчүүдэд зөвлөв.
Мөн сургалтанд хамрагдсан эцэг эх, өвөө эмээ нар өөрсдийн хүүхдээ хүмүүжүүлдэг эерэг аргаасаа бусадтай хуваалцсан нь үр дүнтэй байлаа.
Нийгэм
Улсын хэмжээнд 12.9 сая төл хүлээн авч, 11.9 сая төл бойжиж байна
Улсын хэмжээнд 12.9 сая төл хүлээн авч, 11.9 сая төл бойжиж, төл бойжилт 92.4 хувьтай байна.
Төллөвөл зохих 23.2 сая эх малын 55.6 хувь буюу 12.9 сая эх мал төллөөд байна.
Бүсээр нь авч үзвэл, баруун бүс 67.5, зүүн бүс 32.9, төвийн бүс 43.9, хангайн бүс 56.4 хувьтай мал төллөлт үргэлжилж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Нийгэм
Цэргийн ёслол, хүндэтгэлийн ёслолын жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэйгээр оролцлоо
Нийгэм
Хоногт 5 грамм ба түүнээс бага хэмжээний давс хэрэглэхийг зөвлөдөг
Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний 83.6 хувь, нийтийн хоолны 81.6 хувь нь давс ихтэй байна.
Хоногт 5 грамм ба түүнээс бага хэмжээний давс хэрэглэхийг зөвлөдөг.
Монгол Улсад 2019 онд хийгдсэн “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгаа”-гаар нийт хүн амын давсны дундаж хэрэглээ 10.5 г байгаа нь 2013 оны судалгааны үр дүнтэй харьцуулахад үндэсний хэмжээнд 0.6 г, баруун бүсэд 5.1 г, Улаанбаатар хотод 1.2 г -аар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа ч монгол хүний давсны хоногийн хэрэглээ нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 2 дахин их хэвээр байна.