Нийгэм
Сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөх санал тавилаа
Улсын Их Хурлын даргын 2017 оны 212, 2019 оны 81-р захирамжаар байгуулагдсан “Улсын Их Хурал болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал дүгнэлт гаргаж Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий” Ажлын хэсэг өнөөдөр шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалтын явцтай танилцлаа.
2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс түүхий нүүрсийг ахуйн хэрэглээний зориулалтаар хот руу оруулахыг хориглох Засгийн газрын шийдвэр гарсан. Тэгвэл дээрх шийдвэрийн дагуу түүхий нүүрсийг орлуулах шахмал түлш бэлтгэх, түгээх ажлын явц ямар байгаатай ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар Дэд ажлын хэсгийн гишүүдтэй хамт очиж танилцан, санал солилцсон юм.
Өнөөдөр нийслэл хотын хүн ам 1.500.000-д хүрч, үүнээс гэр хороололд 220.000 айл өрх амьдарч байгаа гэсэн статистик мэдээ байна. Эдгээр айл өрхүүдийн хэрэгцээг бүрэн хангаж чадахуйц буюу 600.0 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх үүрэгтэйгээр “Таван толгой түлш” ХХК үйл ажиллагаа явуулж байна. Үйлдвэр хоногт 2150 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд цаашид 8000 тонн түлш нийлүүлэх бололцоо байгааг үйлдвэрийн удирдлага дурдлаа.
“Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар:
-Нөөцийн хувьд асуудалгүй. Иргэд их хэмжээгээр хэрэглэх тохиолдолд бүртгэлийн картын системд нэгдэх ёстой. Энэ бол Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд зориулж үйлдвэрлэгдэж байгаа түлш. Гэтэл аймаг, сумдад түгээгдэх эрсдэл байгаа учраас ингэж картын системд хамруулж байгаа юм гэв.
Нийслэлийн хэмжээнд одоогоор 40 орчим сайжруулсан түлш борлуулах цэг ажиллаж байгаа аж. Энэ шахмал түлшийг хэрэглэснээр агаарын бохирдол 50-60 хувь буурна гэсэн дүгнэлтийг БНСУ-ын лаборатори гаргажээ. Герман, Англи зэрэг орны томоохон хотууд агаарын бохирдлоос сэргийлэх зорилгоор сайжруулсан шахмал түлшийг ахуйн хэрэглээнд өргөнөөр нэвтрүүлсэн байдаг юм байна.
Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг:
-Ажлын хэсэг агаарын бохирдлыг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх буюу түүхий нүүрсийг хориглох, шахмал түлш бий болгох шийдвэр гаргах, гадаад, дотоодын хөнгөлөлттэй зээл, ногоон хөгжлийн сан гэх мэт байгаль хамгаалах, хөрсний бохирдлоос сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг сангуудтай хамтран ажиллах, гэрээ хэлэлцээр хийх боломжийг бүрдүүлэх зэрэг асуудлаар Засгийн газарт үүрэг, чиглэл өгч, шат дараатай арга хэмжээнүүдийг авсан.
Засгийн газраас 62-р тогтоол гарч, түүхий нүүрсийг хориглон, оронд нь сайжруулсан түлж гаргаж, иргэдийн хэрэгцээг хангах зорилт тавьсан. Энэ хүрээнд сайжруулсан түлшийг үйлдвэрлэх, нөөцлөх, түгээх үүрэгтэй “Таван толгой түлш” компани байгуулагдан ажиллаж байна гэлээ.
Иргэд нэг шуудай шахмал түлшийг 3750 төгрөгөөр худалдан авч байгаа бөгөөд нэг тоннынх нь үнэ 150.000 төгрөг байгаа юм байна. Энэ үнээс НӨАТ-ыг чөлөөлбөл хямдрах боломжтой гэдгийг үйлдвэрийн удирдлага албаны хүмүүст санал болголоо.
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг:
-Үйлдвэрийн зүгээс түлшнийхээ чанарт анхаарахаас гадна иргэдийн санхүүгийн боломжийг тооцож, хямдруулах арга зам сэдэж байгаа нь сайшаалтай. Ажлын хэсэг шаардлагатай тохиолдолд хууль санаачлах, тогтоол зөвлөмж гаргах, Засгийн газарт чиглэл өгөх үүрэгтэй. Тиймээс Засгийн газраас НӨАТ-аас чөлөөлөх шийдвэрийн төсөл бэлдэж, УИХ-д өргөн баривал яаралтай хэлэлцүүлэн шийдвэрлэх асуудлыг манай ажлын хэсэг хариуцах боломжтой. НӨАТ-аас чөлөөлөхгүй бол тонн тутамд 15.000 төгрөг нэмэгдэхээр байгаа юм байна. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд энэ асуудалд анхаарч ажиллана гэв.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр11 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент13 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм13 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент12 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм14 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ