Нийгэм
Таныг СЕНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС ХХК ажилд урьж байна
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн онцлох үйл ажиллагааны нэг болох ажил олгогчийг дэмжих үйлчилгээний хүрээнд хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян, ажлын байрны нээлттэй өдөрлөг, ажлын ярилцлага зохион байгуулах үйл ажиллагааг ажил олгогчидтой хамтран зохион байгуулдаг.
“Central express CVS” ХХК-иас 9 мэргэжлээр 100 орчим ажлын байрыг зарласаны дагуу 2018 оны 06 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна.
Тус компани нь БНСУ-д 12,500 гаруй салбар дэлгүүртэй, олон улсын зах зээлд хүч түрэн орж ирж буй,жилийн 365 хоног, 24 цагийн турш тасралтгүйгээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэдэг “CU-Конвениенс дэлгүүр”–ийг Монгол улсад нээх гэж байгаатай холбогдуулан энэхүү хүний нөөцийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Өдөрлөгийн үеэр ажил хайгч иргэдийг бүртгэх, тохирох ажлын байранд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллийн үйлчилгээг хүргэхээс гадна ажил олгогчийн тавьж буй ерөнхий шаардлагыг хангасан иргэдээс “Central express CVS” ХХК ажлын ярилцлагыг шууд авах юм. Энэ нь нэг талаас ажил хайгч иргэд нөгөө талаас ажил олгогчдын цаг хугацааг хэмнэх, ажилд орох үйл явцыг хөнгөвчлөх, чирэгдлийг багасгах зэрэг олон талын ач холбогдолтой.
Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдийг дараах мэргэжлүүдээр 100 гаруй ажлын байранд сонгон шалгаруулах ажлын шууд ярилцлага хүлээж байна. Үүнд:
- Дэлгүүрийн менежер
- Хоол үйлдвэрлэлийн менежер
- Дата аналист
- Агуулахын менежер
- Категори менежер
- Импортын менежер
- Бизнес хөгжлийн менежер
- График дизайнер
- Худалдааны зөвлөх, касс
Арга хэмжээ “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д 2018 оны 06 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд болно.
Хаяг: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт
Утас: 75111896, 91011896, 98000059
НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр5 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм7 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм8 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр6 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм8 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна