Улс төр
Монгол Улсын энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэлт сахилга зохион байгуулалтаараа үлгэр дууриал болж чаджээ
Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний гүйцэтгэх үүрэг, оролцоо тасралтгүй нэмэгдэж, Монголын цэргийн ажиглагчид, цэргийн багууд, цэргийн эмч, сувилагч нар дэлхий дахинаа энх амгалан байдлыг сахиулах, шинэ тулгар тусгаар улсын ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалах, тусгаар тогтнол, ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж ирснээр манай улсын дэлхийн тавцанд эзлэх байр суурь баталгаажин бэхжиж, Монгол Улсын тусгаар тогтнол, оршин тогтнохын аюулгүй байдал баттай хангагдах нөхцлийг бүрдүүлж байна.
Анх 1948 онд Араб Израйлын хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг хянах үүрэг бүхий цэргийн ажиглагчдаас бүрдсэн НҮБ-ын анхны энхийг сахиулах ажиллагаа эхэлсэн түүхтэй. Одоогийн байдлаар, НҮБ-ын 14 энхийг сахиулах ажиллагаанд дэлхийн 125 орны 100 мянга гаруй энхийг сахиулагч 2002 оноос хойш Монгол Улсаас 17000 гаруй цэнхэр дуулгатан үүрэг гүйцэтгэж байна. Ийнхүү БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгтэсэн VIII ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд өнөөдөр төрийн болон батлан хамгаалах салбарын одон медаль гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх дэслэгч генерал Д.Даваа, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Ганзориг, БХЯ, ЗХЖШ, ХЗЦК, АЦК, ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ, ТЕГ, ШШГЕГ-ын удирдлага, албаны бусад хүмүүс, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэсэн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга энэхүү ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “НҮБ-аас БНӨСУ-д явагдаж буй тухайн улсад төдийгүй бүс нутагтаа тогтвортой байдлыг бий болгоход онцгой ач холбогдолтой энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын энхийг сахиулагчид голлох үүрэгтэй оролцох бэлэн байдал, үүрэг гүйцэтгэлт сахилга зохион байгуулалтаараа бусад орнуудын ижил төвшний цэргийн байгууллалт үлгэр дууриал болж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч болон хүчний командлалаас удаа дараа сайшаагдсан тухай мэдээг хүлээн авахдаа Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд ямагт таатай байдгаа энд онцлон тэмдэглэе. Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII ээлжийн мотобуудлагын батальон НҮБ-ын мандатаар заагдсан үүргээ амжилттай гүйцэтгэхийн зэрэгцээ орон нутгийн иргэд рүү хандсан бүтээн байгуулалт хүмүүнлэгийн ажлуудыг амжилттай зохион байгуулж Монгол дайчдын эр зориг, тэсвэр хатуужил мэргэжлийн ур чадварыг гадаадын цэргийн алба хаагчдад илтгэн харуулсан бахархалтай юм. Монгол цэргийн хийморь үеийн үед мандан бадрах болтугай ” гэлээ.
Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид бие бялдар, сэтгэл зүйн хувьд цаг агаарын эрс тэс уур амьсгал, газар орны хүнд нөхцөл цагийн байдлын эрсдэлтэй орчинд богино хугацаанд дасан зохицож, цагийн байдлын ямар ч үед өмнөө тавигдсан үүргийг цэргийн мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх чадварыг НҮБ, Олон улсын эвслийн Хүчний штаб, тухайн орны Зэвсэгт хүчнээс өндрөөр үнэлж, цаашид манай улсын энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлэх, энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт дадлагуудыг хамтран зохион байгуулж, харилцан туршлага солилцохыг бодлогын түвшинд зохион байгуулсаар байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт тууштай оролцож, НҮБ-ын байнгын цэргийн хүчний тогтолцоонд чухал байр суурийг эзлэн, НҮБ-д цэрэг хандивлагч орнуудаас 2019 оны 04 дүгээр сарын байдлаар 26 дугаарт жагсаж байгаа нь төрийн энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, улс орноо батлан хамгаалах боломж, чадавхийг нэмэгдүүлэн ажиллаж байгаагийн тод илэрхийлэл юм.
Мотобуудлагын VIII ээлжийн батальоны цэргийн багийн ахлагч хурандаа Д.Жавхланбаяр “БНӨСУ-д Засгийн газрын эсрэг хүчин Засгийн газартайгаа эвлэрлийн гэрээг өнгөрсөн оны 10 дугаар сард хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан НҮБ-ын цэргийн хүчин болоод олон улсын байгууллагууд гадагшаа хүрч ажиллах шаардлагатай болсон. Гэвч борооны улиралд машин явах боломжгүй учраас ард иргэдэд энх тайван аюулгүй байдал талаас нь ойлгуулахын тулд манай цэргийн багаас анх удаа НҮБ-аас санаачилж дөрвөн удаагийн дугуйтай эргүүл хийхдээ холдоо 320 км, ойрхон нь 90 км-ын эргүүлийг зохион байгуулсан. Мөн түүнчлэн дугуйтай эргүүлийг, агаарын эргүүлтэй хослуулж агаараар тодорхой газар орны нутаг дэвсгэрт очоод тэндээсээ бүх цэгүүдэд дугуйтай эргүүлийг зохион байгуулсан нь НҮБ-ын цэргийн хүчний штабаас маш өндрөөр үнэлэгдсэн. Энэ удаагийн цэргийн багт 68 эмэгтэй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн байдаг. Мөн НҮБ-аас эмэгтэй цэргийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авж хэрэгжүүлж байгаа” гэдгийг онцоллоо.
Эх сурвалж: ЗХЖШ
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр18 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм20 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент20 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм21 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент19 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм21 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд19 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ