Нийгэм
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК-тай танилцах аялал зохион байгууллаа
Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газраас Хөдөлмөр нийгмийн хамтын ажиллагааны хүрээнд оюутан залуучуудад үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг таниулах тэдний бүтээлч сэтгэлгээ, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор Эрдэнэт үйлдвэр ХХК-тай танилцах аяллыг энэ сарын 01, 02-ны өдрүүдэд зохион байгууллаа. Танилцах аялалд Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газрын Их, дээд сургууль, Коллеж болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд ажиллуулдаг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д ажилладаг идэвхтэн оюутан залуучууд болон Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын мэргэжилтнүүд зэрэг 54 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.
Аяллын баг бүрэлдэхүүн нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-н ил уурхай, тээврийн технологийн хадгалалтын байр, баяжуулах үйлдвэр гэсэн 3 чиглэлээр үйлдвэртэй танилцаж, үйлдвэрийн ажилчидтай хамт нэг өдрийг үр бүтээлтэй өнгөрүүллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.
Нийгэм
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Нийгэм
Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна.
Сүүлийн өдрүүдэд энэ төрлийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна.
Иймд хогийн суваг, хогийн цэгт ил гал гаргахгүй, тамхины ишийг бүрэн унтрааж, аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
-
Бусад15 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм20 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр23 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр22 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Нийгэм20 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд20 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм20 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна