Улс төр
Илгээлт: “Орон сууцжуулах хөтөлбөр” хэрэгжүүлэхийг дахин санал болгож байна
-Дээрх саналуудыг Монголын мянга мянган эмч нарын төлөөлөл хуран цугласан их хурлын индрээс энэхүү илгээлтээр дамжуулан салбарын сайд, Засгийн газрын тэргүүнд дахин санал болгож байгааг хүлээн авч, ажил хэрэг болгохыг чиглэл болгож байна-
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын эмч нарын VI их хурал” болж байгаатай холбогдуулан хуралд оролцогчдод илгээлт хүргүүлж, зарим төсөл, хөтөлбөрийг салбарын сайд, Засгийн газрын тэргүүнд дахин санал болгож, ажил хэрэг болгохыг чиглэл болголоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа уншиж сордууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд:
Эрхэм эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрдэмтэн докторууд, ахмад ажилтнууд, хүндэт зочид Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.
Монголын төрөөс ард иргэдийнхээ эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг төрийн бодлогын үндсэн цөмд байлгах зарчим баримталж, монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхийг баталгаажуулахын тулд анагаах ухаан, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, тэргүүн эгнээнд тавих учиртай.
Өнөөдөр Монгол Улс зарим өвчлөл, нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа нь сэтгэл түгшээж, санаа зовоож байна. Төрийн түвшинд бодлого алдагдсан нэг жижиг асуудал ард иргэдийн амьдралд олон мянган том асуудал болж очдог. Ялангуяа төрөөс иргэдийн эрүүл мэнд, амь настай холбоотой асуудлыг онцгой анхаарч, цаг алдалгүй шуурхай засаж залруулж байх ёстой.
Монголын эмч нарын их хурлаар салбарын хөгжил, шинэчлэлийн чиг хандлага, тулгамдсан олон асуудлын шийдлийг тодорхойлж, санал бодлоо цэгцлэн, нэгдсэн нэг ойлголтод хүрснээр цаашид асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газрыг шахаж шаардаж, хамтран ажиллана гэж найдаж байна.
Эмч, эмнэлгийн ажилтнуудын хэрэгцээ шаардлага, амьдрал ахуйг орхигдуулбал эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх бодлого өрөөсгөл болно. Гэтэл бид хүн ардын эрүүл мэндийн манаанд зогссон эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа үр бүтээлтэй, тогтвортой ажиллах боломж нөхцөл, нийгмийн баталгаагаар хангалгүй, эмзэг байдалд байлгасаар удаж байна.
Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа эхлэн ажлаа хийж байгаа төрийн үйлчилгээний албан хаагч, тэр дундаа эмч, багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх, тэдэнд тохирсон орон сууцны зээлийн бодлого бий болгох, “Орон сууцжуулах хөтөлбөр” хэрэгжүүлэхийг санал болгож, нэн яаралтай хэрэгжүүлэхийг Засгийн газраас удаа дараа шахаж шаардсаар байгаа хэдий ч шийдвэр гаргах улс төрийн зориг, эрмэлзэл хүсэл гүйцэтгэх засаглалд дутагдалтай байгаа нь харамсалтай.
Дээрх саналуудыг Монголын мянга мянган эмч нарын төлөөлөл хуран цугласан их хурлын индрээс энэхүү илгээлтээр дамжуулан салбарын сайд, Засгийн газрын тэргүүнд дахин санал болгож байгааг хүлээн авч, ажил хэрэг болгохыг чиглэл болгож байна.
Сүүлийн үед үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах чадамжтай оношилгоо, эмчилгээний төв, эмнэл зүй, сургалт, эрдэм шинжилгээний цогц их сургуулийн эмнэлэг, амаржих газар гээд эрүүл мэндийн салбарт шинэ жишиг болохуйц тулгуур төвүүд нэмэгдэж байгаа нь туйлын сайшаалтай.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд шуурхай, чанартай хүргэх гол хүчин зүйл бол эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд билээ. Анагаахын шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт дэвшил, үсрэнгүй хөгжил, шинэ техник, тоног төхөөрөмж, дэвшилтэт технологи Та бүхнээс байнга сурч боловсрох, ур чадвараа дээшлүүлж, туршлагаа нэмэгдүүлж байхыг шаардах болно.
Та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, тасралтгүй сурч мэдэх, энэрэх сэтгэлээр хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө тууштай зүтгэнэ гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэжээ.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр22 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент23 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм24 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Дэлхий дахинд22 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм24 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Энтертайнмент23 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Улс төр22 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав