Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Бусад

Эмэгтэй

Нийтэлсэн

-

Шөнө бүрийн энэ цагт нялх хүүхдийн уйлах чимээ гүн нойрноос минь сэрээхэд бухимдал минь анхных шиг төрж амьсгаа түргэснэ. Намайг босох болов уу? гэж горьдсон нөхөр маань амьсгааг минь сонсоод год хийн босож явна. Тэр чимээ хэсэгтээ л намжихгүй бөгөөд уур минь дээд цэгтээ хүрч тамхи авч асаагаад хувцасаа хам хум өмсөөд гэр гэх оромжноосоо би гарлаа. Миний сэтгэлийн гэр тэр нэгэн бороотой үдэш оромж болж хувирсан. Би оромжоо буудал шиг ашигладаг. Хүссэн үедээ орж хононо. Үгүй бол гадуур наргиж цэнгэж байгаад \жинхэнэ\ буудал орно. Манай оромжийг цэвэрлэдэг нэг гэрийн үйлчлэгч байдаг. Тэр хүнийг би нэгэн цагт сүнсээ өвтгөн хайрлаж байсан бол одоо түүний царайг нь ч ямар байдгийг нь мартаж байна. Хаврын адаг сар хэдийн айлчлан ирсэн ч гадаа сэвэлзүүр салхитай энгэр заамруу нэвт шувт салхилж асаасан тамхины минь цогыг улам өрдөх юм. Нойрмоглосон хотыг сэрээх гэсэн юм шиг машины хүнгэнэх дуу олширч гудамжинд ажил руугаа явж байгаа улс нойрмоглон алхалдана. Харин хот хэзээ ч нойрсдоггүй гэж боддог хүмүүсийн ганц нэг нь гудамжинд хөлчүү яваа улсад өөрсдийн зарж буй зүйлээ зарчих санаатай урдах замыг нь хоргоон явна. Нөгөөх согтуу яваа хэд нь хаана яваагаа ч мэдэхгүй мөртлөө сулхан дуугаар үгүй үгүй гэж толгойгоо сэгсчин шүлсээ гойжуулан ус тогтсон нүхэн дээр гишгэчихгүйг хичээж яваа хүн шиг сажилна. Хаачихаа мэдэхгүй алхаж яваа би хэзээ хамгийн сүүлд ингэж их омголон зан минь хөдөлсөн билээ гэдгээ санах гэж ядан алхана. Ганц мэдэрч байгаа зүйл бол дотор минь шатаж байна. Яагаад гэдгийг нь би хэнээр ч хэлүүлэлтгүй мэдхийн дээдээр мэдэж байгаа ч ил гаргаад хэлэх гэхээр үг олдохгүй нулимс минь л урсах юм. Энэ их бачуурлыг ил гаргах гэж хэд хэдэн удаа оролдсон боловч тэр болгондоо нус нулимстайгаа хутгалдсаар байгаад таарсан. Эл тухай бодох бүрт үгнээс түрүүлээд нулимс гарчихаад байгаа болохоор энэ удаа уйлахгүйн тулд бодмооргүй байгаа боловч ой санамжинд минь эргэлдээд байх бодлыг би яалтай нь билээ. Тамхи асааж гэрэлтэй шонгийн доор байх сандал дээр суулаа.

-Чи ч бас нэгэн цагт яаж явсанаа санаж байна уу? Гэх хэн нэгний хоолой, суунаглах хөх утаан дотроос намайг зэмлэх шиг. Гайхангуй дээш хартал гэрэлд бүжиглэх хөх утаа намайг миний өнгөрсөн дурсамж руу минь хөтлөн алхуулав. Цас бударсан өвлийн үдэш гурван жил үерхэж буй найз залуугаа гудамжны үзүүрт хүлээж зогсох миний сурагч насны сүүлчийн өвөл. Зэргэлдээ гудамнаас нь уур савсуулан гүйсээр ирэх миний анхны хайр. Цас ширхэг биднийг л чиглэн орж буй мэт тэр үдэш ээж аавыг эзгүйчлэн сэтгэлтэй хөвгүүнийхээ гараас тас атгачихсан хорвоогийн хамаг зовлон шаналалыг би түүнтэй л хамт байх юм бол бүгдийг нь туулаад гарчихна гэж бодож явсан миний гэнэн хүүхэд нас. Хашааны хаалга онгойхтой зэрэгцэн нямбайлан шүүрдсэн явган хүний замыг орж буй цас, цасан ширхэгээрээ ахин далдалж байх юм. Түүний амьдардаг байшин. Би энэ байшинд анх удаа орж ирж байгаа минь энэ. Миний нүдэнд тусах хэдхэн зүйлс байсан нь анхны хайртын минь авсан цом, өргөмжлөл, медалиуд байв. Намайг ирэхийг мэдэж байсан тул гэрээ цэвэрлэчихсэн саяхан түлсэн гал нь дөнгөж асаж эхлэж байгаа бололтой. –Би нээх хоол хийгээд байдаггүй юм. Чамайг ирнэ гэхээр хийсэн юм. Муухай бол битгий идээрэй гээд миний дурласан инээмсэглэлийг надад үзүүлээд өгөх будаатай хуурга. Юу хийх учраа олохгүй хэсэг сууснаа бид зурагт үзэв. Тэднийх хоёр ортой боловч тэр нэг орыг нямбаалан засаж байгаа анхны хайраа харан нүдэнд нь оч бударч өнөө шөнө түүнд юу тохиолдохыг үл мэдэх хүүхэд насны минь сүүлчийн шөнө.

Эмэгтэй хүн болж их сургуульд ороод хүссэн мэргэжлээрээ сурч анхны хайртынхаа хүүхдийг хэд л бол хэдийг гаргаж өгье хэмээн бодож байсан үе минь. Энэ үед юу ч мэдэхгүй гэнэн балчираараа явж байхдаа амьдрал мэддэг хүн шиг аашилж байснаа одоо бодоход инээд минь хүрдэг юм. Сургуулийнхаа учрыг олох гэж хэсэг бужигнасны дараа хайртайгаа уулзана гэж сар гаруй хүлээлээ. Хүлээсэн мөч минь ирж түүнтэйгээ уулзах гэсэн боловч тэр ямар нэгэн шалтгаанаар хэд хэдэн удаа надтай уулзаж чадсангүй. 3 жил үерхэхэд юу эс тохиолдохов. Гэлээ ч түүний надад хэлсэн сүүлчийн шалтгаануудыг би одоо болтол ойлгоогүй явдаг. Хүнийг мууг үзэх гэсэн юм шиг найзууд хэнд ч байдгын адилаар манай ангийн охин -Чиний хайр урьд шөнө тэд нартай шоудсан, Дуяагийн төрсөн өдрөөр яагаад ирээгүй юм. Найз залуу чинь ирж ингэсэн тэгсэн гээд найз залуугийн минь хийсэн үйлдэл, хэлсэн үг болгоныг нь тоть шиг л надад үргэлж хэлдэг болов. Худал үгийг мянга хэлэхээр үнэн болдог юм гэдгийн адил миний ч санаа зовинон тэр ч надад ямар нэгэн шалтгаан хэлэн уулзах өдрийг сунгаж байгаа нь надад хар төрүүлсэн юм. Тэр надаа хаана амьдарч байгаагаа хэлэхгүй, асуухаар хайр нь дагуулж очиноо гээд ам таглачихдаг байв. Өглөө ер бусын бодол намайг эзэмдэн авч сургууль руугаа биш найз залуугийнхаа хаана амьдарч байгааг мэдэж авсан байр руу нь явлаа. Түүнтэй уулзаагүй удсан болохоор догдолж тэднийд хонохоор шийдэж хаалгыг нь нүдэв. Хүн байхгүй бололтой удаан хүлээж зогсов. Шатаар уруудаад явж байхад ард хаалга онгойв. Баярласан би эргэн гүйж хаалгаа онгойлгон цээж нүцгэн зогсох хайртынхаа хүзүүнээс нь зүүгдэн учиргүй үнсэх миний гэнэн үе. Энэ үеийн явдлаа би хар хайрцаганд хийгээд ой санамжныхаа хогийн савруу шидчихсэн байсан юм. Хайраа хэн бэ? Гээд нүцгэн биеэ алчуураар ороон гарч ирэх над руу ярьдаг манай ангийн охин. Саяхан баяр баяслаар дүүрч байсан сэтгэл минь орвонгоороо эргэж уйлах инээхийн зааг дээр ирж тэвэрсэн хүзүүгээ ахиж хэзээ ч харахгүйг мэдээгүй би түрүүн уруудаж байсан шатруугаа нулимстай нүдээр харж гүйнэ. Хачин юм шүү? Энэ утаа надад миний санахгүй гэж мартсан тэр бүх дурсамжийг сануулна. Амьдрал \зовлон\ гэхчийг мэдэрсэн тэдгээр өдрүүдэд нэг л хүн миний хажууд байсан юм байна гэж өөрийн эрхгүй бодно. Тэр явдлаас хойш эр хүн гэдэг миний хувьд зугаагаа гаргах тоглоом болж хувирав. Надад таалагдсан нэгэнтэй нь хүссэнээ хийж тэднээс хүснээ авдаг миний саваагүй ухаангүй үеийн дурсамж. Намайг гэх нэгнийг харах хүртлээ олон ч залуугийн өврийг дамжиж ухаангүй явсан миний харанхуй үе. Би тэр явдлыг мартах гэж ууна. Сэрэх болгонд танихгүй залуугийн хажууд байна. Тэд нар сэрэх болгондоо би чамаас хүссэнээ авлаа одоо баяртай гэх инээвхийлэх харцнаас залхаж намайг гэх нэгнийг олтолоо явж байв. Хүссэнээ авдаг миний занд нэг залуу бүдэрсэн нь миний хажууд үргэлж байдаг нойтон хамуу шиг тэр нэгэн хүн. Би түүнийг эр хүний нүдээр бус надад ашигтай нэгний нүдээр хардаг байлаа. Тэр ч миний хүссэн болгоныг өгдөг бирд шиг нэгэн байв. Хачирхалтай нь би түүнийг яаж бирд шиг байгааг нь огт анзаардаггүй байсан юм. Би тэрнийг нэг ч удаа өөртөө ойртуулаагүй байхад тэр намайг заяаны ханиа гээд шийдчихсэн зүтгэж байсныг нь сүүлд мэдсэн.Сэвэлзүүр салхи их жиндүү байгаа учир удаан суусангүй. Гүн бодлоосоо гарч үргэлжлүүлэн алхах зуураа, тэр намайг ойлгож өдийг хүртэл тэвчиж хайрласан байхад би ийм зүйлдээр ингэж туниж гутах байсан гэж үү? Хүний хань нэг алдаа биз? Эцэс сүүлд нь чамайг гээд ирж байхад чиний наад байгаа байдал чинь хэмээн өөртэйгөө ярих намайг согтуу хүүхэн байна гэж бодох хүн цөөнгүй зөрнө. Олон тамхи угсруулан татсан учир гэнэт учиргүй цангаж эхлээд ойрхон байгаа 24 цагийн дэлгүүр орохоор шийдлээ. Харанхуй үеэсээ намайг хайрласан нөхрийнхөө тусламжтай гарч бүх зүрх сэтгэлээ түүндээ бүр мөсөн зориулж миний амьдралын цор ганц эр хүн бол эр нөхөр минь гэж хэлж ярьж явсан үе минь өчигдөрхөн мэт санагдана. Тэр нэгэн бороотой орой бидний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн үйл явдал болсон юм. –Манай дэлгүүрт тавтай морил гэх залуу эмэгтэйн цангинасан хоолойг сонсоод би хэдийн дэлгүүрт байгаагаа ойлгов. Гарт тааралдсан эхний ундааг аваад касс руу явлаа. Би ер нь юу өмсөж гэрээсээ гарсанаа сая л анзаарав. Унтлагын хувцас, бор углааш, ягаан халаад. Халаасанд тамхи, асаагуур, тамхины хариулт бололтой хэдэн бутархай мөнгө. Үүгээр ундаа авч хүрлээ. –Баярлалаа таньд манайхаар ахин ирж үйлчлүүлээрэй хэмээн хэлж байгаа охиныг хараад өнөөх бухимдал минь ахин төрөв. Ард дэлгүүрийн хаалга хаагдахтай зэрэгцэн өнөөх охины царай дурсамжийн харгуйд минь тодроод ирлээ. Бусад өдрүүдийн адил сайхан орой. Нөхрийн маань ажил тарах цаг болсон тул түүнийхээ хамгийн дуртай хоолыг нь хийгээд хүлээж суулаа. Цагийн зүү намайг анзаараад байна гэсэн шиг хурдан эргэлдэж хоолоо халуун байлгах гэж гурван удаа халаалаа. Энэ удаа хөрөх юм бол ахиж халаахгүй гэж бодон сууж байтал хаалганы хонх дуугарна. Өдөржин нөхрөө гэртээ хүлээж суух зовлонг гагц эмэгтэйчүүд л мэднэ. Хурдхан гүйж очтол нөхөр маань хонх дараагүй аж. Хаалганы ард зогсох танихгүй эмэгтэй. Түүний амнаас гарах үг болгон зүрх сэтгэлийг минь төрсөн өдрийн бялуу шиг зүсэж тэр эмэгтэй өөрт нь тохиолдсон явдлыг уйлж ярьж байсан бол би бас түүнийг уйлж сонсож байлаа. Зүгээр хаалга хаагаад гэртээ орж болох л байсан. Гэхдээ тэр эмэгтэйн амнаас гарах үг болгон намайг амьдаар минь булшилж буй мэт болгож хөшөө болсон миний нойтон сормуус минь л ганцхан хөдөлж байв. Юу болоод байгааг ойлгож амжаагүй байхад өнөөх эмэгтэй \залуухан бүсгүй\ миний гар дээр нэг юм тавьчихаад гүйгээд явлаа. Тэр сэтгэлийнхээ үгийг хэлж дуусгаагүй ч байж магадгүй. Гагц тэр эмэгтэйн тухай ганц тод үлдсэн зураг \дурсамж\ бол надад өгсөн юмаа учиргүй энгэртээ нааж нус нулимс нь хутгалдсан уруулаараа мянгантаа үнсэж буй эх үрийн хагацлын мөч байсан. Түүнээс хойшхи явдлыг би санадаггүй. Үгүй ээ санахыг хүсдэггүй юм. Түрүүнийхээ сууж байсан сандал дээр ирээд суулаа. Хотын хөл хөдөлгөөн нэгэнт эхлэж нуугдаж байгаад гэнэт гараад ирдэг шиг зам машинаар, гудамж хүнээр дүүрч намайг анзаарч харах хүмүүс ихсэж байна. Би олны харцанд бас олон хүнтэй байдаг газарт дургүй. Хүнгүй газар руу гэрлээс зугтаж байгаа цус сорогч шиг л хурдан алга болж өсөж төрсөн байрныхаа ард байх хэний ч мэдэхгүй гэж боддог жижиг шатан дээр ирж суулаа. Миний баримжаагаар гадаа долоон цаг болох гэж байгаа бололтой. Би одоо болтол уурлаад байгаа шалтгаанаа олохгүй байгаадаа өөртөө уурлаж эхлэв. Намайг хайрласан эр нөхөр эвсэл түүний гэнэт ирээд явсан нууц амраг уу? Үгүй бол алгын чинээхэн нууц амрагийнх нь хүүхэд үү? Би юунд уурлаад байгаагаа мэдэхгүй байна. Эд нараас болж лав уурлаагүй гэдгээ сайн мэдэж байгаа хэдий ч үүнээс өөр уурлах шалтгаан надад байхгүйсэн. Намайг уучилж хайрласан нөхөр, түүний үр гэх учраа мэдэхгүй нялх хүүхэд, хүүхдээ авья гэж хааяа ирдэг нөхрийн минь нууц амраг би алинд нь ч уурлаагүй юм байна гэдгээ сайн ойлголоо. Би одоо яах ёстой юм бэ? Тэр чимээ. Уйлах чимээ. Намайг түүний ээж биш гэдгийг хором бүр сануулах шиг байн байн уйлах жаахан хүүхэд. Ээжийгээ эрж мөөмөө санагалзан уйлагнах нялх амьтан. Надад огт түүний ээж болж чадна гэсэн итгэл төрдөггүй.

Уйтгар гуниг, зовлон шанлал, сэтгэлийн зовиурыг авчирдаг харанхуйг гэрэл гэгээ үлдэн хөөж хүнд баяр баясалыг авчирдаг болохоор би өглөөд дуртай. Нэгэн цагт миний хүсэн хүлээдэг байсан тэр үнэр гэрээр нэг ханхална. Ойрын хэдэн өдөр ажилдаа ч явахгүй хүүхэд харж байгаа нөхөр минь хүүхдийн угж барьчихсан шалан дээр хүүхдийнхээ хажууд хэвтэнэ. Би энэ хүүхдийг эгцлэн нэг ч удаа харж байгаагүй гэдгээ тэр жаахан амьтныг харж байхдаа мэдсэн юм. Түүнээс гарч байгаа үнэр, хаяа нэг нүүрээ самардах жижигхэн гар бас хуруунууд. Хоёр майга хөл нь бүр хайр хүргэм эгдүүтэйг миний нойрмоглосон нүд минь одоо л анзаарах шиг. Хөшигний завсраар тусах нарны гэрэл манай гэрт байх хоёр эрэгтэй хүний нүүрэн дээр гийж байна. Тэр хоёр ямар адилхан юм бэ? Аргагүй дээ хүүхэд нь юм чинь. Хэн ч төрсөн үрээ л гэнэ шүү дээ гэж бодон халаадаа сандал дээр тохож байхад нялх хүүхдийн час хийн уйлам чимээ. Нөгөө чимээ. Цочисон би эргэж харахад саргалзан уйлах тэр хүүхдийн сэтгэлийг анх удаа мэдрэв. Намайг хүүхдээс тусгаарлаж байсан тэр жигтэй чимээ хаашаа ч юм алга болж. Түүнд мөөм хэрэгтэй байгааг эмэгтэй хүний зөнгөөрөө ойлгож газарт хэвтэх түүний туяхан биеийг гар дээрээ авлаа. Энэ хүүхдийг тэвэрч байгаа миний хоёр дахь удаагийнх. Энэ удаа эхнийхээс шал өөр мэдрэмж авав. Миний хүсдэг тэр мэдрэмж. Эх хүний мэдэрдэг тэр мэдрэмж. Гүен хүүхдийг тэвэрч Хасын тас атган унтаж байгаа угжийг аваад хүүдээ өгөв. Энэ гэрт ирээд сонсож, мэдэрч байгаагүй эх хүний уянгалах бүүвэйн дуу, дулаахан өөриймсөг тэврэлтийг мэдрээд унтах хүүхэд. Хасын сэтгэл ч тайвшрах шиг нүүрэнд нь мишээл тодорч ойрд унтаагүй гүн нойрондоо умбав. Гүен хүүхдээ унтуулчихаад гэрээ цэвэрлэж эхэллээ. Өглөө болж бүх хүний сэтгэл тэнийж гуниглаж, ганцаардах завгүй нэг өдөр эхэллээ. Маргааш бас нэг өдөр эхлэнэ. Нөгөөдөр бас нэг шинэ өдөр. Сүүлийн амьсгаагаа татах хүртэл нэг нэг өдрүүд үргэлжлэнэ. Тэдгээр өдрүүдэд юу тохиолдохыг хэлж чадахгүй ч гүн нойрондоо үнэгчлэн унтах хүүхдийг харан баясах Гүенд энэ одоо хамаагүй. Гүенгийн амьдралд бас нэгэн шинэ өглөө ирж тэр жаргалтай байна.

Зохиолч : Морфизм

Дэлгэрэнгүй ...

Бусад

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.

Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.

Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Бусад

ТББХ: Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.” гэж заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав.

Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу зохион байгуулж ирсэн.

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах зарим харилцааг нарийвчлан зохицуулж хуульчилсан байна.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэг бүхэлдээ Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах дараах харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Үүнд:

  • 119 дүгээр зүйлд Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх талаар;
  • 120 дугаар зүйлд сонсгол зохион байгуулах харьяаллын талаар;
  • 121 дүгээр зүйлд сонсголын бэлтгэл ажлыг хангах талаар;
  • 123, 124 дүгээр зүйлд сонсголд оролцогч, түүний эрх, үүрэг;
  • 125 дугаар зүйлд сонсгол даргалагчийн эрх, үүрэг;
  • 126, 127 дугаар зүйлд сонсголыг танхимаар болон цахимаар явуулах журам;
  • 128 дугаар зүйлд сонсголын тайлан, тэмдэглэл боловсруулж, олон нийтэд түгээх талаар;
  • 129-133 дугаар зүйлд Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам.

Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын хяналтын сонсголыг дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд зохион байгуулах боломжтой байх бөгөөд нарийвчилсан журам батлан гаргах тохиолдолд хуулийн зохицуулалтыг давхардуулан журамд тусгах нөхцөл үүсэж байх тул тус журмын төслийг боловсруулах шаардлагагүй гэж ажлын хэсэг дүгнэлээ гэлээ.

Түүнчлэн тэрбээр  2024-2028 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд холбогдох журмын тоог цөөлж, хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг журмаар биш хуульд тусгаж байх стратегийг баримталж байгааг дурдаад, цаашид хууль хэрэглээний хувьд ойлгомжтой болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хяналтын сонсголын зохион байгуулалттай холбоотой зарим шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгах саналтай байна хэмээсэн. Тухайлбал, тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.6-д заасны дагуу шинжээчийг томилохдоо ажлын хэсгийн саналыг үндэслэн Байнгын хороо тогтоол гаргахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг байгуулагдаагүй бол шинжээч томилох хүсэлт гаргах субьект хэн байх талаарх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Түүнчлэн сонсгол явуулах бүтэц нь Байнгын хороо, дэд хороо байх олон улсын жишигт нийцүүлэх нь цаашид Байнгын хорооны үйл ажиллагааг илүү мэргэшсэн, уялдаа холбоотой байх ач холбогдолтой тул холбогдох өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Мөн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох саналтай байгаагаа танилцуулсан юм.

Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.

Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.

УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг бүрэлдэхүүнд оруулах саналыг ирүүлсний дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.

Хэлэлцэж өуй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь  “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх ёстой хэмээв.

Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлэхээр заасныг тодотгоод, хяналт шалгалтын талаар Байнгын хороодоос холбогдох саналыг авахад Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тусгайлан санал ирүүлээгүй гэлээ.

Байнгын хороодоос ирүүлсэн санал болон хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулах нэр дэвшигчдийн хяналтын сонсголыг УИХ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган боловсруулсан хэмээн танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, иргэдээс ирж байгаа хүсэлт, өргөдлийн дагуу хууль зүйн бодлоготой холбоотой, ялангуяа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн биелэлттэй холбоотой асуудлыг  хяналт шалгалтын цаглаварт оруулах асуудлыг хөндөн байр сууриа илэрхийлсэн.

Эцэст нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Бусад

 Дэлгэрэх цехийн М.Эрдэнэцэцэг

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Манайх эсгий бүрээсээс  бусдыг үйлдвэрлэдэг,  гадуур дотуур цагаан бүрээс, давхарга, берзинт, өрх гээд л.  Миний хувьд 1993 оноос  өрхийн  үйлдвэрлэл эрхэлж,  ээжтэйгээ хамт  цагаан бүрээс оёж эхэлсэн. Түүнээс хойш 31 жил  өнгөрсөн байна.  Манайхыг  аж ахуйн нэгж  гэж  ойлгов оо,  оёдлын цех шүү. Ажлын байрны хүчин чадлын тухайд 16 хүн ажиллах боломжтой ч өнөөдрийн байлаар найман оёдолчин ажиллаж  буй ” хэмээн үйл ажиллагаагаа танилцуулсан  бүсгүй бол БЗД-ийн иргэн, Дэлгэрэх цехийн эзэн М.Эрдэнэцэцэг.   Гав шав хийсэн гялалзуур  эмэгтэй шүү гэх тодотголд яг таарах хүн гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Түүний ажил агуулахаас бүс бараагаа ангилж татахаас эхэлж, эсгүүр хийх, оёдол, ангилах,  бэлэн болсон бүтээгдэхүүнээ Нарантуул руу хүргэх, орон нутаг дахь борлуулагчид руугаа ачуулах гэхчилэн амсхийх завгүй гүйсээр үдшийн бүрийтэй золгоно. Ажлынхаа завсраар өндөр настай ижий, хүү хоёроо халамжлах учиртай.  Бас ажлын хамт олон гэж бодлын үзүүрт өнжих найман бүсгүй, хоёр эр бий. Хүний л амьдрал болохоор  жаргал зовлон ээлжилнэ. Ямар ч үед дэргэд нь байж,  зүдрэх үед нь энгэртээ наах нь   миний үүрэг гэж ойлгох түүнд  хамт олон нь хачин сайн юм билээ.  Нэгэн цагт ээжүүдээ дагаж, цехийнх нь умгар өрөөнд эрхэлж наадаж өссөн охид  амьдралд хөл тавьж,  эдүгээ  оёдолчин болцгоон  хоёр ээжтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа гээд бодохоор Дарь-Эхийн овооны энгэр бэлд бууриа засч  төвхнөсөн жижигхэн цехийн түүх эгэлгүй агаад бахархам ажээ.

Ажилсаг ээжийн хичээнгүй охин

М.Эрдэнэцэцэг өөрийнхөө сайн сайхан явааг ээжийнхээ ажилсаг чанартай холбоно. Ё.Нармандах хэмээх гайхамшигт эмэгтэй бол түүний ээж. Цэл залуугаараа ханиасаа хоцорч гурван үрээ хөлийг нь дөрөөнд,гарыг нь ганзаганд хүргэсэн ижийгээрээ охин нь өнөөдөр гангарч сууна.

Хөнгөн, хүнсний техникум төгссөн  залуухан бүсгүй амьдралд хөөр баяртайгаар  хөл тавьтал   мэргэжил бус юу чаддагаараа амьдарлаа залгуулах тийм цаг  үе тосох нь тэр. Тодруулж хэлбэл, БНМАУ зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны цагаан морин жил.  Амьдралын  ямар ч үед хөл алдаж үзээгүй ижий нь  “Эрдэнэцэцэг ээ, миний охин ижийнхээ оёдлын машинаар хоолоо олж ид. Нагац  ахын чинь хүүхдүүд гэрийн бүрээс, цаваг оён Дэнжийн мянгын зах дээр борлуулж байна. Борлуулалт ч гайгүй бололтой. Би тэдэнд тусалж, гэрийн бүрээс, цавгийг яаж эсгэдэг, хэрхэн оёдгийг мэдэж авлаа. Одоо хоёулаа үзээд алдая. Монгол хүн байгаа цагт монгол гэр байж л таарна” хэмээн цуу ямбуу даавуу  дэлгэн анхны эсгүүрээ хийсэн тэр өдрөөс хойш бага таван ханатын баруун талаас оёдлын машины дуу тасраагүй гэж хэлж болно. Ингэж л тэрбээр өөрийн гэх орлоготой энэ цагийн хэллэгээр бизнесийнхээ гарааг эхлүүлсэн түүхтэй.

Оёдлын цех байгуулагдаад 31 жил болжээ. Хүний амьдралын бүхэл бүтэн үе ч гэж хэлж  болохоор.  Өсч дэвжсэн түүх нь  энгийн юм шиг атлаа шантарч, уйлж дуулж явсан өдрүүд М.Эрдэнэцэцэгт бий.  “Одоо л хөл дээрээ босох нь. Банкнаас авсан зээлээ түүртэлгүйгээр дарж чадах  цаг айсуй” хэмээн  бүтэн нойртой хонож эхэлтэл гал усны гашуун зовлонгийн өмнө өвдөг сөгдөх нь тэр. Амсхийх гэдгийг умартан зүтгэж байж  бий болгосон бүхнийг нь дүрэлзсэн гал хамж аваад үнс болгож орхив. Хүний амь эрсдээгүйд нь магнайгаа хагартал баярлавч ёрдойж харлаад  үлдсэн төмрийн хог, утаа савсуулан уугих бууриас  өөр юу ч үгүй хоцорсондоо харамсан, харамсан уйлж зогссон тэр хүнд үеийг туулаад л гарсан.  Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн 2019 онд  үйлдвэрийн хоёр давхар  шинэ байраа ашиглалтад оруулав.  Эдүгээ агуулах, савтай ч болсон байна. Бараа материалаа ч жилийн дөрвөн цагийн эргэлтийг  даахуйцаар нөөцлөх эдийн засгийн боломжтой болсон гээд багагүй амжилтад хүрсний нууц нь  маш энгийн. Эрхэлсэн ажилдаа сэтгэлээ өгч, хичээх  явдал.  Түүнчлэн хэлсэн үгэндээ хүрч, үнэнч байдлыг эрхэмлэдэг чанар  аж.

Хөндлөнгөөс харахад,  сувд мэт шаргалтан цайрах цуу ямбуу даавуу нэгэн хэмээр нүргэлэх  оёдлын машины дуу, үйлчин бүсгүйн хурдан шаламгай хөдөлгөөнтэй  өнгө хослохуй  дор монгол гэрийн гоёл болох гадуур, дотуур цагаан бүрээс, цаваг, өрх  болж хувирна. “ Үнэтэй торгон хөшиг хэцээр татаж” хэмээх шүлэг зөвхөн шил толь болсон орд харшийнх бус талын Монголын үнэт өв монгол гэрийн дотуур хөшиг ч хээ хуар, саа бүхий үнэтэй торгоор хийгддэг болсныг энэ  цехийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээс олж харснаа нуух юун.

“Цэцгээ гэдэг оёдолчныг хайж явна”

Худалдан авагчид түүнийг ийн сурагласаар ирэх нь бий. “Байнгын минь хаяг Нарантуул зах”  шүү дээ хэмээн цайлганаар инээх оёдолчин бүсгүйг  малчид андахгүй болжээ. Жил өнжөөд л гэрийнхээ гадуур, дотуур цагаан бүрээсээ сольдог учраас түүний урласан цагаан бүрээсүүд борлогдохгүйн зовлон үгүй. Ийм амжилтад хүрэхийн тулд  монгол гэрийн давуун эдлэлийн зах зээлийг алдахгүйн төлөө тэрбээр 31 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн. Гэхдээ үнэнчээр.  Үйлдвэрлэлийн аль ч шат  дамжлагад алдаа гарах ёсгүй гэж тэр үздэг. Түүний  баримталж ирсэн зарчим бол чанартай бүс даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх,  худалдан авагчаа солихгүй байх явдал.  Нэг удаагийн ашиг бодох бус  зөвхөн өөрийг нь зорьж ирэх худалдан авагчаа дээдлэх учиртай хэмээн мань хүн үздэг байна. Тэр утгаараа байнгын үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь гаргаж өгөхийг хичээхийн сацуу худалдаж авсан бүрээс нь очоод барихад язайхгүй,  дутахгүй байх ёстой гэдэг дээр анхаарч ажилладаг  байна. Үр дүнд  нь  малчид итгэлээ өгч, Эрдэнэцэцэг буюу Цэцгээ оёдолчны  сэтгэлээ шингээж оёсон гэрийн даавуун эдлэлийг сонгож тэр хэрээр  эрэлт ч их болжээ. Үүнээс гадна бараа бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарч анхны дамжлаг болох хамгийн чанартай даавууг сонгож, үйлдвэрлээ явуулна.  Бас итгэлийн асуудал. Энэ талаараа тэрбээр   “Манайх  түншүүдтэйгээ 2004 оноос  хамтран ажиллаж,  бие биеийнхээ итгэлийг алдахгүй явсаар өнөөдөртэй золгосон.  Аливаа үйл хэрэг  итгэлцэл дээр тогтдог бөгөөд хэн хэнийхээ итгэлийг алдахгүй байх аваас хамтын ажиллагаа улам л бэхжин хөгждөг жамтай” хэмээн өгүүлсэн.

М.Эрдэнэцэцэг  олонтой нэгэн.

Оёдолчдынхоо  ахуй амьдралыг өөд татаж, хамтдаа хөгжих нь түүний  зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд тэднийгээ ажлаар хангах явдал. Азаар бидэнд ажилгүй өнжих өдөр гэж үгүй. Өөрөөр хэлбэл, захиалга тасардаггүй гэсэн үг.  Гэхдээ тэдний   ажил улирлын чанартай гэдгийг хэлэх нь зөв байх.   Шинэ гэрийн найр наадам, хуримын сар дуусмагц  автомашины дулаан хучилга, гэрийн хаалганы дулаалга руугаа орно.  Тэгээд арванхоёрдугаар сарын сүүлчээс хойш  үндсэн бүтээгдэхүүнээ оёж эхэлдэг байна. Нөөц гэж ч ойлгож болох юм билээ.   Нөгөөтэйгүүр,  түүнийг тойрон найман “цэцэг”  эргэлдэж буй.  Түүний ”торгон” цэрэг  П.Алтанцэцэг гэхэд л  Дэлгэрэх цехэд 18 жил ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагааг хариуцна.  И.Санчирын тухайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа.  Оёдол хийхээс гадна оёдлын машины бүхий л засвар үйлчилгээг хариуцдаг алтан гартай бүсгүй. Тэрбээр  дулаалга, давхарга, берзинт гээд  бүсгүй  хүн оёход хэцүү байж мэдэх оёдлыг ч өлхөн хийдэг.  Цехэд шинэ хүн орж ирэхэд оёдлын  бүх шат дамжлагыг  зааж сургах үүрэг түүнийх. О.Лхамсүрэн  хамт олныхоо  эд эс нь  болоод 12 жил болжээ.  Алиа хошин, нийтэч зантай хэмээн танилцуулсан. И.Оюунтүлхүүр арав дахь намартайгаа золгож байгаа.  Залуучууд дотроо хамгийн хурдан шалмаг, дайчин бүсгүй гэж ирээд л  дарга нь магтаж байна лээ.  С.Мөнхзул бүсгүйн  хувьд үйлдвэрлэл хариуцдаг П.Алтанцэцэгийн охин нь.  Уг нь тэрбээр тогооч мэргэжилтэй.  Дээр дурдсан   цехэд өсч торнисон хоёр охины нэг нь.  Цехийн хамгийн залуу ажилтан бол Т.Төмөрбаатар. Ажилд ороод хоёр жил болж байгаа ч аливаа зүйлийг маш хурдан сурдаг, хичээнгүй залуу гэсэн шүү. Бидэнтэй уулзаж амжаагүй ч заавал онцолж хэлэх оёдолчин бол н.Содцэцэг. Тэрбээр  зөвхөн гэрийн торгон хөшгийг дагнаж урладаг.  Тэд хамтрагчид болоод арав гаруй  жил болжээ.

Дашрамд өгүүлэхэд,  оёдлын салбарт   голдуу эмэгтэйчүүд  ажилладаг.  Тэд хоногийн талыг  ажил дээрээ өнгөрүүлэх нь бий.  М.Эрдэнэцэцэг ажил олгогчийн хувьд  оёдолчдынхоо ахуй амьдралыг гарын таван хуруу шигээ мэднэ.  Тиймээс  охиддоо  боломжийнхоо хэрээр туслахыг хичээн зээл өгөх,  тусламж үзүүлэх  зэргээр  ахуй амьдралд нь дэм болсоор ирсний үр дүнд  эхнээсээ өөрийн гэсэн хашаа, байшинтай болцгоожээ.  Энэ бол хувь хүний сэтгэл мэдэх асуудал.   Дэлгэрэх цехийнхэн ядарч зүдэрч яваа нэгэнд  сайхан сэтгэлийн гараа байсхийгээд сунгадаг талаар БЗД-ийн нийгмийн ажилтан онцолсныг уншигчдадаа дуулгахад таатай байна. Өнгөрсөн жилүүдэд жил дараалан болсон үер ус, зуд турханд  өртсөн хэд хэдэн айлд Дэлгэрэх цехийнхэн  иж бүрэн гэр, гэрийн бүрээс хэрэгсэл болон эд материалын тусламж үзүүлж ирснийг мэдэх хүн олон.

 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент3 цаг өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм12 цаг өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр12 цаг өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр13 цаг өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр13 цаг өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр13 цаг өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр1 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр2 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд2 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент2 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент2 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм2 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм2 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм5 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм5 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр5 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад5 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм5 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд5 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм6 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм6 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм6 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм6 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр6 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм6 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр6 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр6 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр6 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим